Он гарсаар алтны үнэ өсчээ

Он гарсаар алтны үнэ өсчээ

Он гарсаар алтны үнэ өсчээ

Үндэсний статистикийн хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын экспортын мэдээг танилцуулжээ. Энэ оны эхний дөрвөн сард экспорт өмнөх оны мөн үеэс 14.1 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. 


Энэ оны дөрвөн сарын байдлаар, Монгол Улс нийт 135 улстай худалдаа хийсэн байна. Ингэснээр гадаад худалдааны нийт бараа эргэлт 7.8 тэрбум ам. долларт хүрчээ. Үүнээс экспорт 4.2 тэрбум ам.доллар, импорт 3.6 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 683 сая орчим ам.долларын ашигтай гарсан байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 562 сая ам.доллар , экспорт 695 сая ам.доллароор буурсан бол импорт 132 сая ам.доллароор өсчээ. Экспорт өмнөх оны мөн үеэс 695 сая ам.доллароор буурахад, нүүрс, боловсруулаагүй газрын тос, ямааны мах, төмрийн хүдэр, баяжмал, амьтны самнасан үс, хялгас зэрэг бүтээгдэхүүний экспорт буурсан нь гол нөлөө үзүүлжээ.

Тодруулбал, нүүрс 1.2 тэрбум ам.доллар,боловсруулаагүй газрын тос 25.5 сая ам.доллар, хонь, ямааны мах 20 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 13.5 сая ам.доллар, мал амьтны самнасан үс, хялгас 10.5 сая ам.доллароор тус тус буурсан байна.

Харин зэсийн хүдэр ба баяжмал 500 гаруй сая ам.доллар, жоншны хүдэр ,баяжмал 32.5 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 31.2 сая ам.доллароор өссөн үзүүлэлттэй гарчээ.

Он гарсаар дөрвөн сарын байдлаар импорт 132 сая ам.доллароор өссөн байна. Үүнд автомашины импорт голлон нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл, суудлын автомашины импорт 109.5 сая ам.доллар, тээврийн хэрэгслийн сэлбэг, эд анги 20.4 сая ам. доллароор тус тус өссөн байгаа юм.

2025 оны эхний дөрвөн сард, алтны үнэ өмнөх оны мөн үеэс унци тутамд 728 ам.доллар, зэсийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 349 ам.доллароор тус тус өссөн байна.

Харин төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 8.2 ам.доллар, нүүрсний үнэ тонн тутамд 47.4 ам .доллароор буурсан байна.

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар, БНХАУ, Швейцарь, ОХУ, АНУ-руу хамгийн их бараа бүтээгдэхүүн экспортолжээ. Тухайлбал, БНХАУ-д экспортолсон барааны 47.5 хувийг нүүрс, 35.5 хувийг зэсийн хүдэр,баяжмал эзэлж байгаа бол Швейцарь улсад экспортолсон барааны 99.5 хувийг боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт эзэлж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.179.224

паах ямар аймар ховор мэдээлэл өгчихвөө. сайн ажиллаж бна шт манай хороо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж