ОХУ-ын сонгууль ажиглагч цор ганц бие даасан байгууллага "Голос хөдөлгөөн"-ий тэргүүн Григорий Мелконяанцыг "зохисгүй байгууллага"-тай хамтарч ажилласан гэх үндэслэлээр буруутгаж, 2023 оны наймдугаар сард баривчилсан. Тэгвэл Лхагва гаригт түүнд таван жилийн хорих ял оноожээ.
44 настай Григорий Мелконяанцыг буруутгасан нь дайн эхэлснээс хойш эрчимжээд буй иргэний нийгмийн эсрэг тэмцлийн нэг хэсэг гэж хүний эрхийн идэвхтнүүд үзэж байна.
Шүүх хурлын үеэр Мелконяанц танхимд хүрэлцэн ирсэн дэмжигчиддээ хандан шүүхийн шийдвэрээс болж сэтгэлээр унахгүй байхыг уриалжээ.
Дээр дурдсан "зохисгүй байгууллага" гэдэг нь Монтенегрод төвтэй Сонгуулийн хяналтын байгууллагуудын Европ дахь сүлжээг хэлж буй. Энэ нь Европ болон Төв Ази дахь хуучин коммунист орнуудын ажиглагчдыг хооронд нь холбодог байгууллага юм. ОХУ-ын эрх баригчид 2021 онд Сонгуулийн хяналтын байгууллагуудын Европ дахь сүлжээг "зохисгүй байгууллага" ангилалд оруулсан билээ. Тэр цагаас хойш Сонгуулийн хяналтын байгууллагуудын Европ дахь сүлжээтэй огт харилцаагүй гэдгээ "Голос хөдөлгөөн" мэдэгдсэн.
Аливаа байгууллагыг "зохисгүй" гэж шошголосноор ОХУ-ын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах эрхгүй болдог. Мөн ажилчид болон салбар байгууллагуудыг нь эрүүгийн хариуцлагад татдаг. ОХУ 2015 оноос хойш энэ хуулийг хэрэгжүүлж, хараат бус хэвлэл мэдээлэл, сөрөг хүчнийхэн болон гадаадын байгууллагуудыг "зохисгүй" гэж шошголох болсон.
Дашрамд дурдахад, голос гэдэг нь дуу хоолой болон санал өгөх гэсэн хоёр утгыг илэрхийлдэг үг. Тус байгууллага 2011 оны парламентын сонгуулиар сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгарч байв. Дараа нь 2012 оны ерөнхийлөгчийн сонгуульд луйвар орсон гэж мэдээлснээр эрх баригчдын дургүйцлийг төрүүлсэн. Өнгөрсөн оны ерөнхийлөгчийн сонгуулийг ч "Голос хөдөлгөөн" шүүмжилсэн бөгөөд Оросын түүхэнд байгаагүй авлигад идэгдсэн сонгууль гэж нэрлэжээ.
Нэргүй 2025-05-15 103.168.34.28
Putler a*******n buzar hun dee
Нэргүй 2025-05-15 202.126.89.225
ДОНАЛЬД ТРАМВАЙ Ч ОРОС УКРАЙНЫ ДАЙН МИНИЙ ҮЕД Л ДУУССАН ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХ ХҮН ДЭЭ
Нэргүй 2025-05-15 103.168.34.43
BI TOGLOSON
Нэргүй 2025-05-15 66.142.222.33
оросуудад зөв юм гэж байдаггүй дандаа л буруу бүдүүлэг байдаг
зочин 2025-05-15 66.181.188.223
Барууны ардчилал бол бусад орны тусгаар тогтнолыг устгах гол хэрэгсэл, Барууны хөрөнгөтнүүд ардчиллыг зөвхөн бусад орныг өөрийн хамааралд оруулж боолчлох,колончлох зорилгоор ашигладаг, Нийгмийн баялагийг нь сорж мөлжөхийг л хүсдэг, Хэрэгжүүлэгч нь тэдний уяаны ноход , ардчилагч гэх тухайн орны бүлэг хулгайчууд, Хэрэв орос хятадууд, хүчирхэгжээгүй бол даян дэлхийн бүх орон өдийд барууны хөрөнгөтнүүдийн боол нь болсон байгаа, Амтлалгүй залигана
Нэргүй 2025-05-15 66.181.187.121
АНУ-ын ноход оо, та нар АНУ-аас цалингаа сайн нэхэж авдаг биз дээ. Хөдөлвөл хөлс гэж Америкчуудад сануул!
Т1 2025-05-15 202.9.46.157
орос одоо сонгууль хийж яадаг юм, хий дэмий ажил зардал чирэгдэл. Яг Хойд Солонгос Хятад хоёр шиг Путин бол мөнхийн удирдагч амьд бурхан мөн гээд үндсэн хуулиндаа биччих
Нэргүй 2025-05-15 66.181.176.224
Худал мэдээлэл тараадаг нөхөр биз.
Нэргүй 2025-05-15 202.126.89.56
Хойд солонгосын замаар зогсолтгүй орлоодоо,,,
Нэргүй 2025-05-15 103.168.34.43
MUNDAG
зочин 2025-05-15 66.181.160.29
Гүүэээ яахав ..Гитлер бол шууд л газ камерт илгээдэг байсан …Путин арай зөөлөн фашист юм да..
өвгөн 2025-05-15 192.82.65.103
фашист зандалчин путлер орос оронд фашист дэглэм тогтоосон нь гарцаагүй нотлогдож байна
Нэргүй 2025-05-15 78.243.242.54
Ардчилсан хойд орос ард улс..
Нэргүй 2025-05-15 103.57.94.168
Оросыг үзэн ядагчид, оросыг үгүйсгэгчдийн тарааж буй мэдээлэл.
Зочин 2025-05-15 202.72.243.182
Оросын зөв!!!
Нэргүй 2025-05-15 66.181.184.223
Үхэр ээ, чи боож үхвэл таарна !