Д.Ганбат: Засгийг тойрсон хэдэн хүн сайхан амьдарч байна гэж хэлээд байна

LiveД.Ганбат: Засгийг тойрсон хэдэн хүн сайхан амьдарч байна гэж хэлээд байна

Д.Ганбат: Засгийг тойрсон хэдэн хүн сайхан амьдарч байна гэж хэлээд байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.05.15/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.  

17 : 15
2025-5-15

Л.Гантөмөр: Засаг тойрсон хүмүүс сайхан амьдарч байгаа гэдэг гүтгэлэг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын гишүүн Д.Ганбат "Засгийн газрыг тойрсон хэдхэн хүн сайхан амьдарч байна" гэдгийг ард иргэд хэлээд байна гэсэн бол Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр "Засаг тойрсон хэдэн хүн сайхан амьдарч байгаа гэдэг гүтгэлэг шүү" гэж мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Цомхотгол хийнэ гээд байгаа. Энэ олон яамдуудаас хэдийг нь цомхотгох вэ, хэдэн сайдыг цомхотгох вэ. 23 сайд 33 их наядын төсөвтэй. Өнгөрсөн хугацаанд ард түмэнд хэрэгтэй ямар сайхан юм хийсэн юм бэ. Өнөөдөр гэр бүлийн баярын өдөр гэнэ үү, хэдэн гэр бүл нь сайхан амьдраад хэдэн гэр бүл нь яаж амьдраад байгаа юм бэ. Талбай дээр гараад ирсэн ард иргэд “Энэ Засгийн газрыг  тойрсон хэдхэн хүн сайхан амьдарч байна” гэж хэлээд байна.  Ийм л байна ш дээ.

Хэзээ Монгол Улсад иргэн нь хүн шиг амьдрах юм бэ.

Хамаг мөнгийг төсөв дээрээ татаад авчихна, хувийн хэвшлүүдээ бүгдийг ад үзнэ, хаалгыг нь бариулна.

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:

-Хөгжлийн төлөвлөлтийг баян улсад ч хийж байдаг. Ялангуяа манайх шиг ядуу улс бүр их хийх хэрэгтэй. Хүмүүсээ хэрхэн ядуурлаас гаргах вэ гэдэг дээр тодорхой бодлого гаргах шаардлагатай. Зоримог шийдлүүд гаргана, тийм учраас ирэх оны төлөвлөгөө ярьж байгаа. Бид нарын төлөвлөгөө биелэх ёстой. Бүх юм болж байгаа, сайхан байгаа гэж ярьж байгаа хүн байхгүй. Болохгүй учраас ажил хийе, болохгүй учраас болгохын төлөө төлөвлөлт хийе гэж байгаа. Хувийн хэвшлээ дэмжихийн тулд хүний нөөц болоод тэр орон зай бий болгохын тулд төрийн алба цомхон болохоос өөр сонголтгүй. Цомхотголыг өнөөдөр эхэл гэж байгаа таны шаардлагыг ойлгож байгаа. Ирэх онд энэ ажил идэвхтэйгээр өрнөнө.

Засаг тойрсон хэдэн хүн сайхан амьдарч байна гэдэг гүтгэлэг шүү. Тэгвэл УИХ-ын гишүүдийг тойрсон хэдэн хүн сайхан амьдарч байна гэж ард түмэн ярина.

Тэгээд бизнестэй хэд л сайхан байна гэж дахиад нэг хэсэг нь ярина.

Ийм байдлаар ажил хийж байгаа, бүтээхийн төлөө явж байгаа хэсгээ сулруулдаг соёл бий болголоо. Бизнес хийвэл муухай, баян байвал заваан шуналтай гэж талаас талаас нь мэрсээр байгаад төрд ажилладаг ч хүнгүй, хувийн хэвшилд ажилладаг ч хүнгүй болох нь байна шүү нөхдөө.

Тийм болохоор ажил хийж байгаа хүнээ хүндэлдэг хайрладаг соёлын довтолгоо руу орох хэрэгтэй. Тэгэхгүй бол бид нарын дунд соёл болчихлоо. Гайгүй аятайхан ажил хийж байгаагаа ад үздэг соёл сууж байна. Тэрийг нь дэврэгдэг. Би бол гадна талаас энэ нөлөөлөл орж ирж байна гэж харж байгаа. Аятайхан Монгол хүнийг хямгадахын төлөө, ажил хийж байгаа хүний нүдний зовхийг унагахын төлөөх юм  явж байна. Тийм учраас ажил хийдэг хүнээ дэмжинэ, хувийн хэвшил дээр явна, эргэлт буцалтгүй чөлөөт эдийн засаг руу алхаж байгаа гэдгээ байнга тодотгож тэр лүүгээ алхаж баймаар байна.

Тэр сэтгэл зүрх энэ Засгийн газарт байна, сайд болгонд тэр сэтгэл байна, бүгд зүтгэж байна, хийхийн төлөө байна.

Хувийн хонжоо,  хувийн аж ахуй өөд нь татаж байгаа нэг ч сайд бид нар дотор алга гэлээ. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ. Ингэснээр энэхүү төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааныг өндөрлүүлээд байна.

15 : 02
2025-5-15

Д.Амарбаясгалан: БНСУ Монгол хүний эрхийг зөрчиж байгааг таслан зогсоох ёстой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийх үед УИХ-ын дарга БНСУ-д зорчихоор виз авсан Монгол иргэд тус улсын хил дээрээс олноороо буцаж, эрх нь зөрчигдөж байгаа асуудалд Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч ажиллаж байгаа талаар хөндлөө. 

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Визээ гаргуулж зардал гаргаад тухайн улсдаа нэвтэрч чадахгүй байгаа буюу БНСУ руу нэвтэрч чадахгүй байгаа иргэдийн асуудлыг Гадаад харилцааны яам хэрхэн анхаарч байна вэ. Нэг л зарчим. Яах гэж виз өгсөн юм, визээ аваад яваад очихоор оруулахгүй, хүний эрхийн зөрчил үүсгэж байгаа асуудал дээр Гадаад харилцааны яам иргэдийнхээ эрхийг хамагаалах асуудал дээр ямар ажил хийж байна вэ. Иргэд энэ асуудлаар төрдөө хандаж,  хэвлэлийн хурал ч хийж байна. Жижиг асуудал биш, нөгөө талын асуудал гээд орхих асуудал ч биш. Нэг л зарчим, виз өгсөн юм бол яагаад хил рүүгээ оруулдаггүй юм?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Сүүлийн үед зөрчил гаргах тоо нэмэгдсэн. Covid-19  цар тахлаас хойш БНСУ-руу зорчих хөдөлгөөн маш их нэмэгдсэн. БНСУ-д одоогоор Монгол Улсын 60 мянга орчим хүн ажиллаж, сурч байгаа. БНСУ хууль бусаар ажиллаж байгаа иргэдийг буцаах компанит ажлыг сүүлийн хоёр жил хийж байна. Энэнтэй холбоотой манай талын иргэд зорилгоо тодорхойлж чадахгүй байна, бөглөсөн материалаасаа өөр зүйл ярих, очих хаягаа мэдэхгүй, буцах хаягаа мэдэхгүй гэх мэт өөрийнх нь хууль дүрэмд нийцэхгүй, шаардлага хангахгүй байгаа учраас хил дээрээс зарим иргэдийг буцаасан асуудал байгаа. 2025 он гарснаас хойш манай яаманд албан ёсоор гомдлоо гаргасан гурван иргэн бий. Энэ гурван иргэний асуудлыг Солонгосын талд тавихад манай консулын хэлтсийн ажилтныг дуудаад тухайн нөхцөл байдлын бичлэгийг үзүүлж, эрх нь зөрчигдсөн эсэх дээр хоёр талтай зүйл ярьж байгаа. Бид нарт мэдээлэгдэж байгаа нь Солонгосын талаас зөрүүтэй байх.

Жишээ нь, өөрсдөө зөрчил гаргасан түүнийгээ мэдүүлээгүй байх. Утсаа үзүүлье гээд гарын үсэг зурсан, утсыг нь үзсэн, үзүүлэхгүй байх нь өөрийнх нь эрхийн асуудал.

Өмнө нь зөрчил гаргаад худлаа материал бүрдүүлээд мэдээлэл өгсөн байна гэдэг асуудал. Айлын тал сөргүүлээд мэдээллийг нь өгч байгаа. Энийг ганц талын асуудал гэж хэлж болохгүй. Иргэдээ мэдээлэлжүүлэх. Иргэдийн визний материал бүрдүүлж өгч байгаа 14 компани бий. Визний мэдүүлгийг нь бөглөж өгдөг компаниудтай ярилцах, БНСУ-ын Элчин сайдын яаманд энэ хүсэлтээ удаа дараа тавьсан. Иргэдийн гомдол ирсэн даруйд БНСУ- ын талаас нотлох баримттай өгөөч ээ,  сошиалд тавьсан материалд хариулт өгөх нь учир дутагдалтай байна гэдэг асуудал тавьсан. УИХ-ын даргын урилгаар саяхан Монгол Улсад айлчилсан БНСУ-ын парламентын даргын төвшинд ч ярьсан.

Хууль бусаар иргэдийг буцааж байгаа иргэдийн асуудал зөвхөн Монголын асуудал биш.

Зүүн өмнөд Ази, Төв Азийн иргэдийг адилхан буцаадаг гэдэг асуудлыг айлын тал тайлбарладаг.

УИХ ын дарга Д.Амарбаясгалан:

-Гадаад харилцааны яам идэвхтэй ажиллах хэрэгтэй. Нэг ч монгол иргэний эрх хаана ч очсон зөрчигддөггүй байх ёстой.  Бид бусад улсын зочид, жуулчдад хүндэтгэлтэй хандаж, дотоод дүрэм журмаа цэгцтэй байлгаж, улс хоорондын аливаа асуудал үүсгэхгүй, үл ойлголцол үүсгэхгүй байх үндсэн бодлогыг Монолын төр баримталж ажилладаг.

Монголтой дипломат харилцаатай улс орон Монголын ард иргэдэд тэр зарчмаар адил төвшинд хүндэтгэлтэй хандах ёстой.

Монгол хүний эрхийг хамгаалах асуудалд Гадаад харилцааны яам онцгой анхаарч ажиллах хэрэгтэй. Салбар дундын асуудал болгож, хаядгаа болих хэрэгтэй. Яамдууд хоорондоо бие бие рүүгээ түлхээд орхиж болохгүй. Сүүлийн 5-6 жил яригдаж байгаа асуудал, таслан зогсоох ёстой.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Давхар төсөв төрийн өмчит компаниуд дээр жинхэнэ явж байна. Нийт 120-иод компанид 60 мянган хүн ажиллаж бүх Монголын ард түмний баялгийг өмнөөс нь менежемент хийж байгаа боловч үр ашиг нь 7.7 хувь л байна. Шинэчлэл хэрхэн хийх вэ?

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:

-Төрийн өмчит компанийн шинэчлэлийг хийнэ, хийхээс аргагүй. Ашиггүй байгаа өмчөө олон нийтийнх болгох нь зөв. Энэн дээр эргэлзэхгүй байгаа. Бүтээмжийг нь 30 хувь нэмэгдүүлнэ гээд огцом зорилт тавиад тал талаасаа шахаад ажиллахад үр дүн гарах болов уу.

Нээлттэй байдлыг бий болгох хэрэгтэй юм байна лээ. Компанийн хуулиар Н.Учрал сайд дээр судалгаа гарсан, олон интйэд дэлгэх хрээгтэй. Энэний дагуу арга хэмжээ авъя. Худалдан авалтын тухай хуулиа янзална, Н.Учрал сайд эцэслээд УИХ-д өргөн барина. Өмчтэй байя, хатуу байя гэдэг түрээсийн эх үүсвэр ашиглах боломж бололцоог хумьж байгаа нь бодитой. Тухайн хууль орж ирэхээр олон талаас нь яриад шийдэх хэрэгтэй.

13 : 19
2025-5-15

БНСУ-ын хямарсан компанийн өмнөөс Монгол Улс 610 сая төгрөгийн зээлийн хүү төлжээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж буй бөгөөд гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-Солонгосын Экзим банкнаас 10 аймгийн дулааны станц барина гээд зээл авсан. Зарим аймагт ажил эхлээд гүйцэтгэл нь 40-45 хувьтай хийгдээд зогссон, зарим аймагт ажил эхлээгүй. Гэтэл 40-45 хувийн гүйцэтгэлтэй төсөл зогссон байгаа ажил дээр Монгол Улс хүү төлөөд явж байна. Хэдэн төгрөгийн хүү төлсөн бэ. Дуусаагүй ажил дээр бид мөнгө төлөөд байна.  Энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх вэ. Биднээс хамаарахгүйгээр Солонгосын компани дампуурчихаад байхад Монголын тал Солонгосын дампуурсан компанийн өмнөөс хүү төлөөд байгаа дээр хэн хариуцлага хүлээх вэ. УИХ-аар  2025 оны төсөв ярьж байхад энэ нөхцөл байдал яригдсан, түүнээс хойш өнөөдөр өөрчлөгдсөн зүйл юу ч алга?

Эрчим хүчний яам, Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга н.Хуягцогт:

-Дулааны станцын зээлийг анх 2018 онд байгуулсан. Зээлийн хэлэлцээрээр зөвхөн БНСУ-ын компани тендерт шалгарах нөхцөлтэй гэрээ байсан.  2021 онд тендер шалгаруулалт эцэслэж, 2022-2026 онд дуусах нөхцөлтэйгээр ажил явж байсан. Ажлын гүйцэтгэл 10 аймгаас 9 аймаг дээр 44-46 хувьтай, санхүүжилтийн гүйцэтгэл 43.6 хувьтай байна. Энэ тендерийн нэг асуудал нь түлхүүр гардуулах нөхцөлтэй, гэрээний үнэд тохируулга хийхгүй гэдэг хатуу гэрээтэй.  Харамсалтай нь,  өнгөрсөн хугацаанд гүйцэтгэгчээр шалгарсан компани санхүүгийн хүндрэлд орсноос төслийн хэрэгжилт удааширсан.

Төсөл гүйцэтгэгч Солонгосын компани 2026 оны эхний улиралд гэрээгээ дуусгах нөхцөлтэй ажлаа шахаж явсан. 2025 оны гурван сарын эхээр санхүүгийн хүндрэлд орсноос дахин санхүүжүүлэх хүсэлт гаргаж шүүхийн процесс явсан.

Шүүхийн процесс дээр БНСУ-ын Экзим банк, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам, СЯ, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Эрчим хүчний яам хамтран энэ нөхцөл байдлыг эрсдэл багатай даван туулахаар ажлыг зохион байгулж байна. Зээлийн хүү жилийн 0.15 хувийн хүүтэй. Хүүг хэрхэн шийдвэрлэх талаар саналаа Экзим банкинд Сангийн яамтай хамтран гаргасан. Ямар ч тохиолдолд энэ төсөл шүүхийн процессоос хамаараад төлөвлөснөөсөө зургаан сараас 1 жилийн хугацаагаар  хойшлох нөхцөл үүссэн. Хүндрэлийг хамгийн богино хугацаанд даван туулахаар хөтөлбөр боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахаар ажиллаж байна.

Сангийн яам, н.Дэлгэржаргал:

-Зээл нь 40 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил. Жилийн хүү 0.15 хувь. Одоогоор 610.7 сая төгрөгийн хүү төлсөн. Үндсэн хүү төлөлт 2028 оноос эхэлнэ.

УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар:

-Зээлийн хүүнд нь Монгол Улс 610.7 сая төлчихсөн байхад дулааны цахилгаан станц нь ашиглалтад ороогүй байна. Сургууль цэцэрлэг барих мөнгө зөвхөн хүүнд явчихаж…

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

-2025 онд ядуурал өмнөх 8 жилээсээ маш их байна. Худалдан авах чадвар эрс буурсан байна. Инфляци 8.6 хувь байгаа нь ихэнх тоо баримттай нийцэхгүй байна. Ямар аргачлалаар бодсон юм бэ.  Таван тэрбум ам.долларын валютын нөөцтэй хэр нь яагаад төгрөгийн ханш унаад байна вэ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК энэ оны эхний дөрвөн сард 10 сая тонн нүүрс зарснаас 1 сая тонныг биржээр худалдаалсан байна. Өнгөрсөн жил тус компани 10 сая тонн нүүрс зарснаас 9 саяыг нь биржээр зарсан. Төсвийн тэнцвэржүүлсэн орлого өнгөрсөн жил 2.1 их наядын ашигтай гарч байсан. Өнөөдөр мөнгө байхгүй, нүүрсээр л бид амьдарч байгаа. Экспорт өссөн гээд байгаа Оюутолгойн 500 сая ам.доллар манайхаар дамжихгүй,  зүгээр тоо. Манай бодитой экспорт бол нүүрс, алт. Ийм байхад гоё төслүүдээ яаж явуулах вэ?

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:

-2026 оны хөгжлийн төлөвлөгөөтэй хамт орж ирж байгаа нэг баримт бол Төсвийн хүрээний  мэдэгдэл. Ирэх жилийн төсвийн орлого болон зарлагыг энэ жилийн нэгдсэн төсвийн тоотой ойролцоо байдлаар оруулж ирсэн. Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлэх төслийг УИХ-аас хэрэгжүүл гээд үүрэг даалгавар өгсөн учраас орон зай гаргах шаардлагатай. Зарлагын том реформын шинжтэй хэмнэлт хийхээр ажиллаж байна. УИХ -аас байгуулагдсан ажлын хэсэг, Засгийн газар дээр мөн зөвлөл ажиллаж байна. Энэ баасан гаригт Засгийн газрын хуралдаанд зардлыг бууруулах, бүтээмжийг сайжруулах төлөвлөгөө оруулна. Ирэх жилийн төсвийнхөө суурийг энэ жил хэмнэлт хийж явснаар эхлүүлнэ.

Нийт зарлагын бүтцийн 74 хувь нь урсгал зардал байдаг. Цалин, тэтгэвэр дийлэнх зардал болчихоод байгаа.

Том зардлууд дээрээ орж ажиллахаас аргагүй болсон. Хоёр чиглэлээр ажиллана.  Нэгдэх нь төрийн чиг үүрэг гэдэг юу юм бэ, зарим ачаануудаа хувийн хэвшил рүү шилжүүлэх ямар боломж байна вэ гэдгийг ажлын хэсэг судална. Төрийн чиг үүрэгт хамаарахгүй ажлын орон тоог хэмнэх замаар зардлыг хэмнэнэ.

Төсөвтэй холботойгоор 208 хуулийн 1028 заалтаар төсвийн харилцааг зохицуулж байгаа.

Төрийн албан хаагчийн цалин, хөлс нийгмийн баталгааны тухай асуудлыг нэг хуулиар зохицуулж, орлогын ялгаатай байдлыг өөрчлөх, энэ хүрээнд томоохон арга хэмжээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

Энэ хүрээнд урсгал зардлыг 15 хувиар бууруулна. Нөгөө талдаа бүтээмжийг муутгахгүй байх талаас ажиллахаар төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:

-8.6 хувийн инфляци бол улсын хэмжээнд гарсан дүн. Улаанбаатар хотод инфляци 10.1 хувьтай байгаа. Үндэсний статистикийн хороо гаргаж, манай яаманд ирүүлсэн.

Нүүрсний үнэ унаж байгаатай холбоотойгоор дуудлага худалдаа амжилтгүй явж байна гэж харж байгаа. Дуудлага худалдаанаасухрах асуудал байхгүй.  Гол нь ам нөхцөлөөр худалдвал ямар вэ. Ийм асуудал байгаа. Цаашдаа дотоодод бий болж байгаа үйлдвэрийг эрдэс баялгаар хэрхэн хангах вэ гэдэг шинэ бодлого гарах юм билээ.  

 

11 : 15
2025-5-15

Б.Пүрэвдорж: Хамгийн том хулгайг "Эрдэнэс Тавантолгой" ХК дээр хийж байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийж байгаа бөгөөд эл асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд санал хэлж, мөн асуулт тавин хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

-Хамгийн том хулгай “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр явж байна. “Админерал”, “Энержи ресурс” компаниуд уурхай дотроо баяжуулах үйлдвэр барьж байхад “Эрдэнэс Тавантолгой” ХК 14 км-ийн цаана  30 сая тонн нүүрс баяжуулах үйлдвэр барьсан гэж байгаа ч ойрлцоогоор 10 сая тонн нүүрс л баяжуулах хүчин чадалтай үйлдвэр барьсан.  Тэрхүү үйлдвэрээ 1 их наяд төгрөгөөр барьсан. Одоо дарга нар нь дахиад тендер зарлана аа, тийшээ конвер явуулна, түүнээсээ мөнгө хусна гээд байж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК  7 их наядын төсөвтэй. Тэнд гол юмыг нь Худалдан авах ажиллагааны дарга нь мэддэг гэж байгаа. Тэр нь жинхэнэ хулгайч.

Энд суугаа УИХ ын гишүүн, сайд нар бол түүний дэргэд сураггүй. Г.Лувсанжамцаа чамайг очиход тэр нөхөр гөлөөг ч гэж тоохгүй. Тийм дампуурчихсан газар бий болчихсон. Түүнийгээ цэгцлээгүй байж төсөв яриад бүтээн байгуулалт Монгол орон даяар хийнэ гэж яриад нэмэргүй.

Дунд шатанд хулгай зэлгий хэрээс хэтэрсэн, хөдлөх болгонд мөнгө болсон. Энэн дээр УИХ, Засгийн газар манлайллаа үзүүл л дээ.  Авлигатай тэмцээд байна л гэх юм.

Шахалтгүйгээр иргэд өчигдрөөс жагсаж байна гэдэг нь татвар өндөр бизнес явахгүй, бүх шатанд авилга хээл хахууль болсонд ялангуяа бизнесмэнүүд дургүйцэж байна.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа:  

-Төрийн албыг есөн хувиар цомхотгоход хэчнээн хүнийг чөлөөлөх вэ. Тодорхой тоо байна уу?

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:

-Захиргааны албан хаагчдыг 10 хувь бууруулахад 2153 хүнийг, тусгай албыг 25 хувиар бууруулахад 12270 хүнийг, үйлчилгээний албыг 9 хувиар бууруулахад 3658 хүнийг, улс төрийн албыг 9 хувиар бууруулахад 340 хүнийг тус бүр төрийн албанаас чөлөөлнө.

УИХ-ын гишүүн Э.Батшугар:

-Монголд баялгийн болон орлогын тэгш бус хуваариллат үүссэн. Төсөв өсөөд байдаг, талхны үнэ өсөөд байдаг ч ард иргэдийн орлого цалин өсдөггүй. ДНБ ийг харахад өсөж байна, өнөөдөр нэг хүнд оногдох ДНБ 6800 ам.доллар, ирэх жил 8000 ам.долларт хүргэх зорилт тавьсан.  ДНБ- ийг боддог аргачлал байдаг. Хэрэглээ, хөрөнгө оруулалт, Засгийн газрын зарлага, цэвэр экспорт. Монголд ДНБ яаж өсөөд байна вэ гэвэл цэвэр экспорт өсөж байгаа. Оюутолгойн зэсийн олборлолттой хамаатай. Нөгөө талдаа улсын төсөв өсөж байгаа. Үүнийг яаж ард иргэдийн өрхийн орлогод буулгах вэ.

Хөрөнгийн зах зээлийг яаж хөгжүүлэх вэ. 

Хөрөнгийн зах зээл гэдэг бол инновацлаг бүтээгдэхүүн гаргасан иргэдэд хөрөнгө дутагддаг. Санаагаа үнэлээд хөрөнгийн бирж дээр гараад хөрөнгө оруулалт татаад орлогоо нэмэгдүүлээд татвараа төлөөд явах эдийн засгийн бүтцийн л асуудал. Үүнийг яаж хөгжүүлэх вэ ирэх жил.

Төлбөрийн тэнцлийн хямрал Монгол Улсад ирчихээд байна. Энэнээс хамгийн түрүүнд гарах арга нь гадаадын хөрөнгө оруулалт татах.

Төмөр замын холболт явж байгаа ч 22 сарын дараа ашиглалтад орно. Гадаадын хөрөнгө оруулатыг татахын тулд ямар бодлого хэрэгжүүлэх вэ

Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр:

-Санал нэг байна, санхүүгийн зах зээл босож ирэхгүй болохор зөвхөн банкаар яваад байхаар энэ улс мөнгөө эргүүлж чадахгүй байна. Мөнгө 3-4 эргэж байж, өгөөж нь сайжирдаг. Хадгаламжаас өөр хэрэгэсэл байхгүй байгаа гэдэгтэй санал нэг байна.

Орлогын хуваарилалтыг Засгийн газар хийгээд байгаа юм байхгүй. Хэн хөдөлж чадсан нь түрүүлж юм аваад байна л гэдэг асуудал. Тэрнээс цаашхи урсгалыг нь яах вэ гэдэг дээр Хөрөнгийн биржийг босгож ирэх, дээр нь үйлдвэрлэл бий болгох. Үйлдвэрлэл бий болж байж, хүмүүс түүн рүү ордог. Тэгээд инновациин экосистемийг угсрах гэдэг ийм асуудал. Энэ болгоныг шийдэхийн тулд хамгийн түрүүнд хийх алхам бол эрчим хүч юм байна гэж үзээд Засгийн газар санал нэгдээд эрчим хүч рүү хөрөнгө оруулах.

Эдийн засаг өсөхөд нөлөөлөх гол юм бол гадаадын хөрөнгө оруулалт.  Гадаадын хөрөнгө оруулалт бүх шатанд татарч байна. Хятад бол дөнгөж 4 тэрбум ам.долларын хөрнгө оруулалт эхний  хэдэн саруудад авч байна.

Хэдэн зуун тэрбумаар хөрөнгө оруулалт татдаг улс ингэж орж ирнэ гэдэг бол хөрөнгө оруулалтын урсгал Трамп тарифтай холбоотойгоор алсарсч байна. Сүүлийн хэдэн жил алсарсан. Одоо юу руу явж байна вэ гэвэл ногоон эдийн засаг руу, Засгийн газрын оролцоотой төсөл рүү тодорхой том бүтээн байгуулалт руу хөрөнгө оруулагч нар хамгийн баталгаатай зүйл рүү хөрөнгө оруулж байна. Тэгэхээр Засгийн газар оролцоод явах төсөл түрүүлж санхүүжигдэнэ.

 

 

 

10 : 13
2025-5-15

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэгдэх хэлэлцүүлгийг хийнэ. Танилцуулгыг Тэргүүн Шадар сайд Л.Гантөмөр хийж байна.

Тэрбээр Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ 2025 оны эхний улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 17 хувиар буураад байна.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 2025 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 16 хувиар бага байна. Түүхий эдийн үнэ буурсны улмаас бий болсон энэ нөхцөл байдал 2025, 2026 он дамжин үргэлжлэх төлөвтэй байна.

Гэсэн хэдий ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах замаар УИХ-аас баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан том төслүүдийг оновчтой үе шаттайгаар хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалахаар ажиллаж байна гэлээ. 

2026 онд нэн шаардлагатай салбарын реформ, тэргүүлэх ач холбогдолтой хөгжлийн 14 мега төслийг эрчимжүүлж, макро эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангаж, бизнесийн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог багасгах замаар ядуурлыг бууруулж, эдийн засгийн эрх чөлөөний реформыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төсвийн зардлын реформын хүрээнд төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ-ий 24 хувиас хэтрүүлэхгүй байх, процессын дахин инженерчлэлийг хийж, төрийн үйлчилгээг хялбар, хүн төвтэй, бүтээмжтэй хандлагаар эрчимжүүлэх юм байна.

Төрийн албаны реформын хүрээнд төрийн албаны шинэчлэлийг хийж чиг үүргийн давхардлыг арилгаж, багш, эмч нараас бусад төрийн албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах замаар чадварлаг, цомхон, бүтээмжид суурилсан төрийн албыг бэхжүүлж, төрийн байгууллагуудын чиг үүрэгт иж бүрэн шинжилгээ хийсний үндсэн дээр зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар төрийн бүтээмжийг дээшлүүлж, төрийн худалдан авалтад хиймэл оюуныг ашиглан ил тод байдлыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

Үндэсний баялгийн сан, төрийн өмчит компанийн засаглалын реформын хүрээнд төрийн өмчит компаниудын реформыг эрчимжүүлж, зардлыг 15 хувиар бууруулж, төрийн өмчит компаниудын бүтээмжийг 30 хувиар сайжруулж, төрийн өмчит компаниудын хөрөнгийн удирдлагыг сайжруулж, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн ашиглалтыг нэмэгдүүлж, үр ашиг, өгөөж, ашигт ажиллагааг сайжруулах боломжтой хэмээн тооцсон байна.

Геологи, хайгуул, болон ашиглалтын түвшнийг нэмэгдүүлэх, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар Үндэсний баялгийн санг арвижуулах цогц арга хэмжээ хэрэгжүүлж, стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхээр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөний төсөлд тусгажээ.

Бүсчилсэн хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд тусгасан төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр хөдөө, орон нутгийн инженерийн дэд бүтцийн шийдэл бүхий орон сууцанд хамрагдсан өрхийг 5,683-т, орон нутгийн хөгжлийн индексийг 0.569-д хүргэнэ хэмээн тооцсон байна.

Хүний хөгжлийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд ядуурал, тэгш бус байдлыг бууруулж, эрдэм боловсролтой, эрүүл монгол хүнийг хөгжүүлэхээр төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Энэ чиглэлээр төсөл дэх зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр ажиллах хүчний оролцооны түвшин  63.0 хувьд, PISA олон улсын үнэлгээний эрэмбэ 52-т хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурах боломжтой хэмээн Шадар сайд танилцууллаа.

Эдийн засгийн бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд “Хүн төвтэй” хөгжлийн үзэл санаанд нийцүүлэн бизнесийн орчны реформ ба чөлөөт эдийн засгийг цогцлоохоор төлөвлөсөн ба үүний үр дүнд эдийн засгийн өсөлт 6.0 хувь, инфляц 7.0 хувьтай, хүлээн авах жуулчдын тоог 1.6 сая болно хэмээн тооцоолжээ.

Хүний эрхийг дээдэлсэн засаглалын бодлогын тэргүүлэх чиглэлийн хүрээнд  хиймэл оюуныг төрийн бүх шатанд нэвтрүүлж, хүн төвтэй төрийн үйлчилгээг бий болгох юм байна. Энэ бодлогын хүрээний зорилт, арга хэмжээг хэрэгжүүлснээр Дэлхийн банкны засаглалын үзүүлэлт 103-т, авлигын индекс 112-т, шүүхийн индекс 57-д, шударга байдлын үнэлгээ 77-д хүрэх боломжтой хэмээн тооцжээ.

Бодлогын тэргүүлэх дөрвөн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр 2026 онд эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хадгалж, 1 хүнд ногдох ДНБ-ийг 8.090 ам.долларт хүрч, ядуурлын түвшин 5 хувиар буурна гэж тооцож байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

R 1 минутын өмнө 103.212.163.215

Палга ганбат гөлөгт угаадас сайдын суудал олдогүй болхоор атаархаж гаслах юм даа хөөрхий сайн гаслаөд бай.

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 202.126.91.218

сайхан амьдарч л байг л дэээ

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.185.14

Оюун-Эрдэнийн ЗГ одоо огцрох хэрэгтэй. Оюун Эрдэнэ Монгол Улсын эсрэг ажиллаж байгаа. Үүнийн нэг жишээ хил холболтын төмөр замаар халхавчилж Тавантолгой бүлэг ордоос тасалж хятадын мэдэлд шилжүүлсэн явдал. Хүүгийнх нь тансаглал мөн л нүүрсний хулгайн мөнгөний өчүүхэн үрдэс гэсэн үг юм. АН ын Туваан мөн монголын эсрэг ажиллаж байгаа хулгайч шүү. Бас тэр нямдоржийн залгамж нянбактер хятадын эрх ашигт үйлчилж байна.

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.64

АН-ын бетон Ганбат ичиж амьдраасай. Украйны ард түмэнд цалингаа өгсөөр л байгаа юу. Ядарсан монгол эхэд өгөхгүй дээ. Эд нар гадныхны төлөө явдаг гэдэг үнэн байнаа.

Avatar

иргэн 5 цагийн өмнө 202.126.92.86

дандаа солонгос компанид хулихдуулж байхын энэ монголын төр. ногоон автобустай адилхан луйвар уу

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.41.64

Сайн яваа, сайхан амьдарч байгаа хүнээ ад үздэг , ажил хийж байгаа хүнээ буруутгаж шүүмжилдэг, өөрийн арчаагүй амьдралаа бусдаас болсон мэтээр ойлгож ярьдаг хүмүүс маш их олширсон. зарим улс төрийн хүчин улс төрчид ядуу иргэдэд хандаж" Та нарт зориулсан мөнгийг чинь дарга нар аваад идэж байна, мөн та нарт очих ёстой мөнгийг чинь авилгалд өгөөд дууссан" гэх мэтээр ярьдаг болжээ. Түүнд нь нөгөөдүүл нь итгэдэг. Ийм харилцаа түгэж нийгмийн үзэгдэл болсон нь эмгэнэтэй

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 103.212.119.78

сайн яваа сайхан амьдарч байгаа хүнээ буруутгасан нэг ч хүн байхгүй.төрийн албанд цалингаар ажилладаг байж яаж тнр бум тэрбумын хөрөнгө мөнгөтэй болчихоод сээхэлзээд байгаагаа тайлбарлаадах л гэж байгаа. эхнэр гэр өүл нь ашиг орлого сайтай мундаг бизнесээ шудрагахр эрхэлдэг бол тэр л биз .авилгач хулгайч дээрэмчид үүрлэсэн засаг төр ордон яамдуудтай нь худлаа юмуу

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 4 5 цагийн өмнө 66.181.183.53

Дашрамд дурдахад, төрийн алба, ТӨҮГ хоёроо хамтад нь ярьж байгаа бол улсын сектор /хэвшил/ гэж нэрлэдэг байсан.Одоо хольж яриад байх юм.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 3 5 цагийн өмнө 66.181.183.53

Төр төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчийг шалгалтаар төрд ажилд авч, намын гишүүн бус байх, ажил хаяхгүй, шашны байгууллагын үйл ажиллагаанд хутгалдахгүй гэх мэт улс төр, эдийн засаг, оюун санааны олон эрхийг нь хуулиар хязгаарлаад, энэ хязгаарлагдсан эрхийг нь нөхөж ажлын байрны баталгааг мөн хуулиар тогтоосон юм.Энэ бүгдийг сайтар тунгаахгүй, дур зоргоор хандвал одоо ажиллаж байгаа албан хаагчдад маш муу дохио болно шүү.

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 2 5 цагийн өмнө 66.181.183.53

Үүний дараа л чөлөөлөгдөх албан хаагчийн тоо тодорхой болно.Олон үйлдэлтэй бодлогын хариу гарлаа гэсэн үг. Эхлээд л бүтэц, орон тоо яриад байгаа чинь тоонд муу хүүхэд хариунаас нь хөөж олон үйлдэлтэй бодлого бодох гэж мунгинадагтай адил юм шүү дээ. Гэхдээ энэ нь зөвхөн эхний шатны ажил. Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлнө гэдэг тухайн хүний хувьд маш эмзэг асуудал гэдгийг ойлгох хэрэгтэй

Avatar

ҮРГЭЛЖЛЭЛ 1 5 цагийн өмнө 66.181.183.53

Дараа нь өөрөө хийх ажлынхаа юуг нь төрийн албаар, юуг нь ТӨҮГ-аар хийлгэхээ шийднэ.Төрийн албаар хийх ажлаа юуг нь яам, агентлаг, орон нутгийн төрийн захиргааны болон төсвийн байгууллагаар хийлгэхээ шийднэ.Дараа нь төрийн байгууллага бүрийн зохион байгуулалтын бүтцийг тогтоож, хийх ажлыг нь Ажлын байрны тодорхойлолт бүрээр хуваарилна.Шаардагдах орон тоогоо тогтлоо гэсэн үг. Үүний дараа л чөлөөлөгдөх албан хаагчийн тоо тодорхой болно.Олон үйлдэлтэй бодлогын хариу гарлаа гэсэн үг.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Аливаа асуудлыг шийдэхэд зөв арга зүй хэрэгтэй байдаг юм шүү залуус аа. 5 цагийн өмнө 66.181.183.53

ЗӨВЛӨГӨӨ: Аливаа асуудлыг шийдэхдээ эхлээд ерөнхий асуудлаа шийдээд дараа нь тодорхой асуудлаа шийдвэл арга зүйн хувьд зөв байдаг юм.. Ерөнхий асуудлаа шийдээгүй байж тодорхой асуудлаа шийдэх гэхээр ерөнхий асуудал дээрээ тулаад гацаад байдаг юм.УИХ-ын гишүүд, сайд нар төрийн албан хаагчийн тоог тэдээр танана гэцгээх юм.Ингэж болохгүй.Юуны өмнө төр юу хийх, юу хийхгүйгээ шийднэ.Дараа нь төр юуг өөрөө хийх, юуг бусдаар гэрээгээр хийлгэхээ шийднэ.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 122.201.31.206

Одоо энэ солонгосууд ер нь х***а нараас ялгаагүй гэдэг нь харагдаад л бга, хятхд цаашаа хажууд хамаагүй ойлголцоход амар. Солонгосууд гэж нэг хар лай, хэдэн үеэрээ боол бж бгд босоод ирсийм гэсэн шиг бүр нэг зан ааш нв олдохгүй, балиар 200 жилийн өмнөх феодализм байгаа биш дээ, өөр хоорондоо харилцаж байгаа нь хог. Бүтэхгүй ээ.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.180.131

Гантөмөр чи идэх гж л засагт орсон биздээ чиний ард түмнээ сайхан амьдруулж бгаа чинь хаана бна бузарийн шуналт новшоо

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.40.102

Үтэр түргэн огцор

Avatar

И 6 цагийн өмнө 139.5.217.37

шудрага үнэнийг яригч Ерөнхий сайдаасаа эхлээд бүгд хулгайч болчихсон юм бишүү. Шийтгэсэн хулгайч буцаан авсан хөрөнгө хаа байна. Хэдэн зуун их няадын хулгай яригддаг. Сарөг хүчин байхгүй бүгд нийл ихсэг, зорилго нэгтэй МОНГОЛ БҮТЭХГҮЙЭ !

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 66.181.189.99

Одоо мэдэж байгаа юм шг битгий ингэж бай л дөө

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.91.224

юу болоод байнаа

Avatar

иргэн 7 цагийн өмнө 192.82.66.181

Дан хулгайчууд төрийн суудал дээр залагдсан байгааг дэлхийн бүх улс мэдэж байгаа учраас Монголчуудыг хаана ч дээрэлхэж болно гэсэн ойлголттой болжээ,урвагч , худалч, хулгайч тонуулчидаас болж !

Avatar

Хотын уугуул иргэн 8 цагийн өмнө 103.212.119.54

ГХЯ-ны сайд Б.Батцэцэг нь БНСУ-ыг давхар төлөөлж байгаа юм уу хаашаа юм. Өөрийн улсынхаа иргэдийг буруутгах өнгө аястай юм ярьж байгаа нь маш буруу. Монгол иргэдийг Солонгосын тал дээрлхэж доромжилж болох юм уу. Тэнэг тайлбар яриад сууж байдаг ажлаа мэддэгүй тэнэг авгай вэ. Ер нь, Солонгостой бас визтай болох ёстой шүүдээ. Алийн болгон бусад улсад давуу байдал үүсгэж өөрсдийгээ доош хийж байх юм. Ижил тооны Солонгосчуудыг ямарч тайлбаргуй хил дээрээс бас буцааж байх ёстой.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 188.162.254.112

дарга нар нь хуухнуудийг зугээр байлгахгуй богсийг нь илээд салахгуй болохоор чаддагаар нь улныханд уураа гаргаад байгаа байх.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 122.201.31.206

Ккк яг яг.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 122.201.31.88

Энэ Пүрэвдорж нэг шантааж хийгээд тэр нь бүтээгүй юм байна даа хаха

Avatar

ИРГЭН 9 цагийн өмнө 66.181.187.67

МАН- Монгол улсын дампууруулсан хариуцлагын хүлээн өөр ямар ч нам хувь хүн байхгүй!!! Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ толгойгоороо хариуцлага хүлээх ёстой

Avatar

зочин 9 цагийн өмнө 66.181.160.29

Залуус засаг аваад л улс орон маань дорхноо л өндийгөөд ирнээ гэж бодож байсан чинь " Сахил хүртээд шал дордов" гээч нь болж байх шив ..

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.179.119

Долоон жил улс удирдаж байгаа Данхын байгаа царайг хар ард түмний амьдрал доройтож Данхын амьдрал дээшилж тэнгэр газар шиг боллоо Данхаа огцруулах ёстой эрхэм гишүүд ээ

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.21.107.22

Chuluun zagd g*** tunii ahad yu uildver barih mongo pz da turees tolj chadahgui l***r video studio ajilaj bgad suuld amarbayasgalan b ug s doloooj website medeelel tech gej shaaj bgad hu namiin nohoi bolood amarbayasgalangiin hulgai mongoor uildver bariaad hulgaigaa hiisen heveree gejuu arai shuu atsunudaa

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.21.107.22

Админерал amarbaysgalaan hulgaichaa

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.21.107.22

Админерал – amarbaysagaln hulgaichin compani odoo hurtel hulgaigaa shagaad bga umu chuulun zagd geed guilgachin batsaan bsn ter bas bgaa u ah shachihsn

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 103.145.234.48

Солонгосчууд их хульхи хүмүүс шүү. Хол байх нь өлзийтэй. Бизнесийн түншлэл бүүр ч хэрэггүй. Соосанг Интернешнл Soosung International гэж хульхи боловсон хүчингүй компани байна. Монголчуудыг мөнгөний эх үүсвэр, мөнгө олох арга хэрэгсэл гэж хардаг болсон.

Avatar

Зочин 9 цагийн өмнө 103.145.234.48

Нэрийг нь андуурчээ. Soosung Engineering Co.,Ltd шүү. Ногоон автобусны хэрэг гээд л…Солонгосчууд бүтэхгүй хүмүүс Засгийн газрын түвшинд хийсэн олон хэлэлцээрүүд дампуурч хульхидаж байсан. Soosung Engineering Co.,Ltd болон бусад солонгос клмпаниудыг хар жагсаалтад оруулвал таарна.

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 59.153.115.22

SADARLI VANXANDI80955877BOOW XXOOD

Avatar

Нэргүй 12 цагийн өмнө 103.212.119.222

МАНАН гэсэн манж х***а бүлэглэлийг намыг тараахгүй бол МУ сөнөхийн даваан дээр ирлээ.

Avatar

Нэргүй 2025-05-15 202.9.40.22

х***а манж уих зг өчнөөн ихнх нь хулгайч х***а манж л******д эзлцн 90% мнголд он удаан жил амьдрсн х***а цуст манж х***а бодлг-р үүрлүүлж оргнуулсн х***а л******д

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж