ЦЕГ: Нохойд хазуулсан хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна

ЦЕГ: Нохойд хазуулсан хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна

ЦЕГ: Нохойд хазуулсан хүүхэд эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байна
Цагдаагийн байгууллагад 2025 оны тавдугаар сарын 14-нд “Дорнод аймгийн бүсийн оношилгооны эрүүл мэндийн төвийн эрчимт эмчилгээний тасагт нохойд хазуулсан хүүхэд ирсэн” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад нэг настай, эрэгтэй хүүхэд тавдугаар сарын 13-ны 22.00 цагийн орчимд уяатай байсан нохойд ойртож, шилэн хүзүү хэсэгтээ хазуулж, эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байна гэдгийг албаныхан мэдээллээ.
Уг хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Урин дулаан цаг болж, сурагчдын улирлын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачууд нохойд хазуулах тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа талаар ГССҮТ-өөс анхааруулж буй. Өнгөрсөн 2024 оны байдлаар, улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд үүний 77.2 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгджээ. Нохойд хазуулсан шалтгаант өвчлөлийн 46.4 хувийг 0-19 насны хүүхдүүд, тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр хувийг эзэлж байна.

Хэрэв нохойд хазуулсан бол хамгийн түрүүнд хазуулсан хэсгээ цэвэр зүйлээр боох хэрэгтэй. Үүний дараагаар заавал эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, галзуугийн вакцин хийлгэх шаардлагатайг анхаарууллаа.

Уг нөхцөл байдалтай холбогдуулан ГССҮТ-өөс дараах сэрэмжлүүлгийг хүргэлээ. Үүнд:

  • Нохойны хүзүү, сүүлнээс татахгүй байхыг хүүхдэд зөвлөх
  • Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх
  • Гудамж, талбайд болгоомжтой явах
  • Нохойтой айлд орохдоо уяатай болон хошуувчтай эсэхийг асуух
  • Олон тооны нохдоос холуур явах
  • Нохой дайрсан үед газарт суух, зугтаж гүйхгүйгээр биеэ хамгаалах
  • Нохойтой айлууд хашааны нохдыг уях, гадуур сул тавьж явуулахгүй байх
  • Гадуур нохойтой явахдаа хошуувч болон хүзүүвчтэй, хөтөлж явах
  • Бага насны хүүхдийг нохойтой хамт орхихгүй байх /хэдий сургасан байсан ч санаандгүй тохиолдлоор хазах магадлалтай/
  • Хоолоо идэж байгаа болон унтаж байгаа нохойг тайван байлгах талаар хүүхдэд сануулах

Хэрэв хазуулсан тохиолдолд:

  • Эмнэлгийн байгууллагад яаралтай хандах, вакцины тунд хамрагдах
  • Хазуулсан газраас их хэмжээний цус гарсан тохиолдол шархыг цэвэр даавуу эсвэл зориулалтын боолтоор боож, яаралтай арга хэмжээ авах
  • Халдвар авахгүйн тулд шархыг тогтмол цэвэрлэж, цэвэр боолтоор боох зэрэг арга хэмжээг авахыг зөвлөж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.183.104

НИЙЛЭЛ НОХОЙД ХАЗУУЛСАН ХҮНД НӨХӨН ОЛГОВОР ЭМЧИЛГЭЭНИЙ ЗАРДЛЫГ ХАРИУЦМААР ЮМ БИШ ҮҮ АЖЛАА ХИЙХГҮЙ ТОРГОНО НУРААНА ТАТВАР НЭМНЭ ГЭЖ ОРИЛООД ГАДААДРУУ ЗУГААЛЖ БАЙХААР

Avatar

МНН 2025-05-15 202.55.188.33

Нохой чухал уу Хүн хүүхэд чухал уу. Нохой тэжээхэд өндөр татвартай болго. Гэрээ хяналтын камертай болго. Нохойг нэг жил бүгдийг нь цэгцэлж унтуулахыг унтуулаад, тэжээх сонирхолтойгоос сар тутам 50 000 татвар авах хэрэгтэй түүгээрээ, амьтан хамгаалах газраа санхүүжүүл.

Avatar

Нэргүй 2025-05-15 103.57.94.168

Хүүхдээ харахгүй, зөнд нь хаядаг хүмүүсийг шийтгэдэг хууль гаргаач! Яах гэж секс хийж, яах гэж хүүхэд гаргадаг байна аа…

Avatar

Нэргүй 2025-05-15 59.153.113.133

Гэмгүй хүн хазсан нохойг шууд л унтуулдаг тариа хийх хэрэгтэй. Тэгэхгүй хүн хазаад сурцан байдаг

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.161.83

золбин нохой л буурахгүй байгаа нохойтой айл бүрт 20саяын татвар оноож хуулиа чангалах хэрэгтэй нохой өмөөрөөд байдаг хүмүүсээ зоригын а******н болгочих хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.186.66

Вакцин ба эсрэг бие тарьдаг. Галзуугийн вирүс байх боломжтой шүү.

Avatar

Нэргүй 2025-05-15 202.5.202.36

Хүн хазсан нохойны эзнийг өндөр торгуулиар торгож, нохойг шууд а**х хэрэгтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж