Засгийн газар ээлжит бусаар маргааш хуралдана

Засгийн газар ээлжит бусаар маргааш хуралдана

Засгийн газар ээлжит бусаар маргааш хуралдана

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт болдог. Энэ долоо хоногт Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг албан ёсоор нээж, Засгийн газрын гишүүд тус нээлтээд оролцсон учир ээлжит хуралдааны тов хойшилсон.

Тэгвэл Засгийн газар маргааш буюу тавдугаар сарын 16-ны өдөр ээлжит бусаар хуралдахаар болжээ.

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаан 2025 оны тавдугаар сарын 07-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргасан. 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөл 2025 оны тавдугаар сарын 6-ны өдөр шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдсан.  Тус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн дэд дарга Л.Энх-Амгалан Засгийн газрын гишүүдэд өнөөдөр танилцуулж, танилцуулгатай холбогдуулан:

-Хүүхдийн төлөө сангийн зарцуулалт, менежментийг сайжруулж, хөрөнгийг  арвижуулах саналаа бэлтгэж дараагийн хуралдаанаар шийдвэрлүүлэх,

-Монгол Улсын Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлаарх цогц бодлогыг тодорхойлох, бүс, орон нутгийн онцлогт тохирсон дөрвөн улиралд ажиллах хүүхдийн зуслан барьж, байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэх,

-Хүүхэд өөрсдөө оролцдог оролцооны байгууллагуудын зөв оролцоо, хамтын ажиллагааны механизмыг зөв тодорхойлж, хамтран ажиллах,

-Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, түүнийг таслан зогсоох, авч хэрэгжүүлэх саналыг дараагийн хуралдаанд танилцуулах,

-Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж, танилцуулах,

-Хүүхдийн эрхийг хангах, хүүхэд хамгааллын үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг бүрдүүлж, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн орон нутгийн байгууллагуудыг автомашинаар хангах ажлыг улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 2025, 2026 онд бүрэн шийдвэрлэх,

-Хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь эрүүл мэндэд нь анхаарах, жирэмсний хяналт, цэцэрлэг, сургуулийн хүүхдийн эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлж, цэцэрлэг, сургуулийн орчны эрүүл ахуй, аюулгүй байдалд анхаарах, одоо хэрэгжүүлж буй ажлаа эрчимжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-15 103.57.95.47

хэдхэн нам дагасан өлөн новшнууд дүр эсгэсэн жүжиг тавихаас цаашгүй

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.168.82

засгийн газар маргааш огцрох тухайгаа зарлавал арай л нэр цэвэр үлдэх байх шүү. өөрөө шүүмжлээд байсан өмнөх нөхдүүд нь ч харин сандалтайгаа зууралдалгүй ажлаа өгч байсан шүү

Avatar

Нэргүй 2025-05-15 202.9.40.22

Нам төр хулгайлсн хулгайч х***а манж л******д нам төр т/а шүүх прокур цагда бүх газр хужах манж л******д эзлж хулгай шааж х***а манж хулгай яллгдж бгаагүй түрүүний бөөсүүд нам төр хулгайлж толгойд шааж тэрг-р дамжуулө бүх шатнд хужах манж лаларууда шааж эзлсн. 35 жил эзлж хулгайлж адгийн шаарууд.

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.189.99

За андуудаа цаашаа яаж хусах вэ л гэж хуралдах байх даа

Avatar

Нэргүй 2025-05-15 202.9.40.22

Манжл.

Avatar

Нэргүй 2025-05-15 202.9.40.22

Зайл цаашаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж