Мэргэжлийн сүмогийн Нацү башё Токио хотноо эхэлсэн. Өчигдөр/2025.05.14/ башёгийн дөрөв дэх өдрийн барилдаанууд болов. Өнгөрсөн башёг бэртлийн улмаас эрт өндөрлүүлсэн ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн энэ удаагийн башёд барилдаж буй. Харамсалтай нь хүлээлтэд хүрсэн барилдааныг үзүүлж чадахгүй л байна. Түүний хувьд өчигдөр Абитай барилдаж, өвдөг шорооджээ. Ингэснээр хоёр даваа, хоёр унаатай болсон аж.
Аби, Хошорюү хоёрын сүүлийн дөрвөн барилдаанд Аби бүрэн илүүрхэж, бүх учраандаа давжээ. Ёкозүнаг давсан талаараа Аби "Башёгийн эхний өдрөөс л би сайн байсан. Би энэ удаагийн башёд маш сайн төвлөрч байгаа. Үүнийгээ ч үргэлжлүүлмээр байна" гэжээ. Аби башёгийн дөрөв дэх өдөр л анхны даваагаа авчээ.
Хошорюү С.Бямбасүрэн баруун тохойны бэртлийн улмаас гуравдугаар сарын башёг 5-5 гэсэн амжилттай дундаас нь орхисон билээ.
Ёкозүна Хошорюү С.Бямбасүрэн башёгийн эхний хоёр өдөр дараалан ялсан боловч сүүлийн хоёр өдөр дараалан ялагдлаа. Түүнийг шүүмжлэх хүмүүс ч олон байна.
Өмнөх башёгийн түрүү бөх озэки Оносато өчигдөр Охог давсанаар дөрвөн даваа болж, башёг тэргүүлсэн хэвээр үлдлээ. Түүнийг дараагийн ёкозүна цолтон гэж сүмо сонирхогчид харж байгаа. Хэрэв тэрбээр энэ удаагийн башёд түрүүлвэл ёкозүна болох болзолтой.
Бусад монгол бөхчүүдийн тухайд сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэн өчигдөр Хирадоүмиг давж, гурван даваа, нэг унаатай болжээ. Түүний хувьд энэ удаагийн башёд түрүүлвэл озэки цолоо эргүүлэн авах боломжтой. Мөн Тамаваши Б.Мөнх-Оргил, Ошома П.Дэлгэрбаяр нар ээлжит даваагаа авсан аж. Харин Чиёошома Г.Мөнхсайхан, Тамашохо Э.Энхманлай нар өвдөг шорооджээ.
Иргэн 2025-05-15 66.181.187.67
Харваас аваргын муу байхаар цараа муутай харагдсан!!! Азын аварга цаашаа явахгүй!!!
Кочин 2025-05-15 122.201.31.150
Муу нөхөр юмаа удахгүй зодог тайлуулах байх даа
ө 2025-05-15 202.72.245.121
япончууд зориуд Түүхий байхад сонгосон биз
б 2025-05-15 202.72.245.121
Япончууд өөрсдөө арай болоогүй хүнийг сонгосон уу
Нэргүй 2025-05-15 203.169.50.224
угийн худлаа гар л даа
Z 2025-05-15 43.242.242.65
Suganuud odoo sumogoos zailtsgaa olon jil yaponoor tejeelgelee odoo boli z**
Нэргүй 2025-05-15 66.181.160.20
Бямбасүрэн маань сумогийн түүхэнд бас нэг түүхэн " рекорд " тогтооход бэлэн болжээ – ёкузана болоод нэг башё бүтэн барилдаагүй ЁКУЗАНА гэсэн …
зочин 2025-05-15 66.181.166.196
Энэ ёстой хошного нэрэндээ таарсан нөхөр байна аа, ер нь тэгээд энэ сумо гээч юмны ирээдүй бүүдийгээд явчихаж байх шиг, монголчууд их оролцсон юм өөр яах ч билээ, кк
Нэргүй 2025-05-15 43.242.242.59
Екозүна болоод хэрэггүй байсан юм. Одоо Бямбасүрэн зодог тайлахад маш ойрхон байна. Екозүна цолыг хадгалж явахад маш хэцүү байдаг.Маэгашира цолтой бөхөд 2 удаа унаж болохгүй. мөн 10-аас дээш даваа авч байс ёстой. Япончууд маш уриалгахан Екозүна болгосон нь түүнийг дэвшүүлэн зайлуулах зам руу нь түлхсэн явдал болсон. Бямбасүрэн бол хий ихтэй барилддаг бөх юм. өөрийнхөө хир хэмжээг мэддэг байх хэрэгтэй. Киришима харин мөрөөрөө энэ хэмжээндээ олон жил барилдвал өөрт нь хэрэгтэй.
зочин 2025-05-15 66.181.188.223
Бямбасүрэн боломжоороо сайн барилдаж байна, Боломжоо дээд зэргээр дайчилж аврагын цолд хүрсэн, Зорьсондоо хүрсэн, Сумо бол маш хүнд барилдаан, Аврага болзлыг хангах хүн маш цөөн, Цаашид хүчээ дайчилж сайн барилд, Боломж хязгаартай гэвч бүү шантар,