"The MongolZ"-г хэт өндрөөр, "Aurora"-г үргэлж дутуу үнэлэгддэг гэв

"The MongolZ"-г хэт өндрөөр, "Aurora"-г үргэлж дутуу үнэлэгддэг гэв

https://news.mn/wp-admin/edit.php

"The MongolZ"-г хэт өндрөөр, "Aurora"-г үргэлж дутуу үнэлэгддэг гэв

Казахстан улсад үргэлжилж буй цахим спортын "CS2" төрлийн "PGL Astana 2025" тэмцээний плей-оффд өрсөлдөх багуудын нэрс бүрэн тодорлоо. 16 багтай эхэлсэн тэмцээний дараагийн шатанд найман баг шалгарсан бөгөөд "The MongolZ" баг тэдний нэг.

Плей-оффын шатанд тэдний өрсөлдөгч нь турк тамирчидтай Сербид төвтэй "Aurora" баг байх болно. Хуучин "Eternal Fire" багийн бүрэлдэхүүнд байсан тэд энэ жил бүрэн бүрэлдэхүүнээрээ Серби руу зарагдсан билээ. Турк фэнүүд нь ч нутгийнхаа бахархал болсон тамирчдыг өөр улсын, өөр баг руу явахад их л эмзэглэсэн, шүүмжилсэн. Энэ талаар Озгур Экер буюу "woxic" ярихдаа "Эхэндээ фэнүүдээ тайвшруулахад бага зэрэг хэцүү байсан. Өөрсдийнхөө талаар олон удаа тайлбарлах хэрэгтэй болсон. Учир нь манай фэнүүд их сэтгэл хөдлөлтэй. Хэцүү байсан. Гэхдээ бид ойлгуулж чадсан" гэжээ.

Хоёр багийн тоглолт маргааш/2025.04.16/ 13:00 цагаас эхэлнэ.

"The MongolZ" баг "Aurora"-ийн одоогийн бүрэлдэхүүний цөмтэй нийт зургаан удаа тогложээ. Үүнээс дөрөвт нь монгол баг хожсон үзүүлэлттэй байна. Сүүлд "IEM Katowice 2025" тэмцээний плей-оффд учраа таарахад "The MongolZ" баг 2-0 гэсэн харьцаатай хожсон аж.

Дээрх учраа "PGL Astana 2025" тэмцээний плей-оффын эхний шатны хамгийн сонирхолтой тоглолтоор нэрлэгдэж байна. "CS" сонирхогчид ч өөрсдийн таамгаа дэвшүүлжээ. Ерөнхийдөө "The MongolZ"-ийг ялна гэх олон хүн байна. Гэвч "The MongolZ"-ийг хэт өндрөөр үнэлэгдсэн, "Aurora"-г дутуу үнэлж болохгүй баг гэх мэт сэтгэгдэл олон байх аж. Сонирхолтой нь "The MongolZ"-ийг "Vitality"-ийг цомд хөтлөгч хөтөч нь гэжээ. Учир нь "The MongolZ" тэмцээн бүрийн хэсгийн шат, плей-оффоор томоохон багуудыг хожиж, хасч "Vitality"-ийн замыг засдаг боловч өөрсдөө хагас шигшээд тахим буулгадаг гэнэ.

Бусад оноолт

  • Astralis – NAVI
  • FURIA – MIBR
  • NIP – Spirit

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
8
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-15 202.126.89.160

Gejee ntr haanaasaa iim ym olood bicheed bdiin 😂 ichmeruudee

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2025-05-15 202.21.110.94

МУУСАЙН ЛАЛУУДЫГ ЭХНИЙ ҮЕЭС Л АЛЖ ӨГНӨ ШҮҮ……………ТЭГЭХГҮЙ БОЛ НААДУУЛ ЧИНЬ ХЭТ ДАВРАГЧ СЭТГЭЛГЭЭТЭЙ ШҮҮ………ЗА ПАЦААНЫ ТА НАР ШҮҮ…………..

Avatar

Статистик 2025-05-15 223.122.125.156

Статистик яг үнэн байх албагүй л дээ гэхдээ Монголз энэ удаа Нави багийг 2;0 харьцаагаар буулгаж авсан харин Aurora нь NAVI багт 2:0 харьцаагаар хожигдсон. Мөн Aurora харьцангүй муу үр дүн үзүүлсэн BIG багт 2:1 харьцаагаар хожигдсон болон хожсон багууд нь өнөө үеийн оноогоор харьцангүй доор байгаа багуудтай тоглож хожсон боловч гайхалтай илүүрхэж чадаагүй ..

Тэхээр Aurora энэ 2 хоногт full refresh хийчихдэггүй л юм бол Монголз хавь илүү байгаа гэдэг нь Buchholz системээс тод харагдаж байна.

Avatar

Tiviin shalgaryylal 2025-05-15 50.147.160.114

xylgaichdaan, CF, taramdanoz.

Avatar

ErEGTEI XUN +UBJTEI BOOVNi AiMSiGTAi 2025-05-15 50.147.160.114

indxtei adils

Avatar

BOOVSHig nidryyleg,CJN b*** keni gyilagchid ynigl 2025-05-15 50.147.160.114

-yrd ni keni Ubur deer xamgaalttai yedni, chi dyrtaigaaraa indee bai,Ubdgui chini indxuin Ubchin.

Avatar

УУУХАЙЙЙ 2025-05-15 103.168.34.160

Бидний түүхийг үргэлж булаах гэж өөриймсүүлэх гэж оролддог муусайн ТУРКУУДЫГ БУТ НИРГЭЭД ӨГӨӨРЭЙ МОНГОЛЗ МИНЬ…. УУУХАЙ УУУХАЙ УУУХАЙЙЙ

Avatar

Нэргүй 2025-05-15 43.242.242.59

Монголчууд минь өөрсдийгөө илүү гэдгээ харуулаарай. огт танихгүй багтай тоглож байгаа биш мэддэг багтай тоглож байна учир нь олдоноо. Тэд та нарын эсрэг олон янзын хувилбар боловсруулсан байгааг анхаараарай. Та нартаа амжилт хүсье. Монголын нэрийг Казахстаны тэнгэрт гаргаад өгөөрэй

Avatar

Тэнэг News 2025-05-15 59.153.112.82

Ямар ацаа хаанаас орчуулаад баыдаг юм бэ дээ? Сдакууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж