Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орлогын эх үүсвэртэй холбоотой гомдлыг хүлээн авч, шалгаж эхэлсэн гэдгийг мэдээллээ. Тодруулбал, эдийн засагч Ц.Лут-Очир, н.Оюунбат нар өчигдөр /2025.05.13/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний хүү О.Тэмүүлэн, худ ургийн холбоотой Ч.Өгөөдэйбаатар, Н.Ариунаа нарын зарлагын тансаг байдал нь Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй нь огт нийцэхгүй байна. Авлигаар санхүүжсэн байж болзошгүй мэдээлэл байгаа учраас Авлигатай тэмцэх газар/АТГ/ энэ асуудлыг шалгаж, мухарлах шаардлагатай гэж үзэн мэдээлэл хүргүүлсэн тухайгаа олон нийтэд мэдээлсэн юм. Энэ хүсэлтийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Иргэдийн зүгээс “Манай төр засагт байгаа дарга нар тансаг хэрэглээтэй байдаг. Гэвч түүнийгээ Хөрөнгө орлогодоо тусгадаггүй. Энэ байдлыг халах цаг болсон. АТГ ажлаа хийх цаг болсон. Дэлхийн жишгийн дагуу эрх мэдэлтнүүдийн зарлагыг нь хянаж тэмцэх ёстой гэж үзэж байгаа учраас АТГ- аас энэ асуудлыг шалгах шаардлага тавьж байна.
Эрэн сурвалжлах ажлыг манай иргэд энэ хугацаанд маш сайн хийлээ.
Ерөнхий сайдын худ гэх Ч.Өгөөдэйбаатарын ярьсан нь худал гэдэг нь мэдээллүүдээр баталгаажиж байна. АТГ эрх мэдэлтнүүдийг хянах үүрэгтэй. Энэ асуудлыг шалгаж шийдвэрлэхгүй бол Засгийн газрыг, Авлигатай тэмцэх газрын удирдлагатай нь огцруулах болно” гэдгийг хэлсэн юм.
Нэргүй 2025-05-14 202.21.115.186
Авилгатай тэмцэх газар бол зүгээр авлигчдыг хамгаалдаг газар болсон. Энэ байгууллагыг анх байгууллагдахад ард түмэн асар их хүлээлттэй байсан. Гэтэл байдал эсрэгээрээ эргэж авлига улам цэцэглэж авлигчид хуулийн хамгаалалтанд орж бүр өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалдаг байгууллагатай болж дууслаа. Төсвөөс асар их зардал гаргаж энэ байгууллагыг байлгах шаардлага байна уу?!!!
Иргэн 1 2025-05-14 66.181.185.25
АТГ нэгэн үед түмний талархлыг хүлээж байсан. Сүүлийн жилүүдэд алгуураар чимээгүй болж зүгээр цалинждаг хэдэн улс болж үйл ажиллагаа нь суларсан, нэр хүнд нь ч унасан…. шударга ёсыг үзүүлдэг газар гэх ойлголт бидэнд бсан. Одоо бол шударга бус болсон бололтой…
Нэргүй 2025-05-14 202.70.38.18
Сумитомог зөвхөн Хятад гээд Жоонк олон жил хуцсан даа. Оюун-Эрдэнэ Жоонктой бүлэглэж, эх орноосоо урваж шал ашиггүй Зүүн баян руу төмөр зам тавиад идэж уугаад одоо баригдаж байна даа. Одоо холболт гээд Таван толгойн 50 хувийг хятадуудад өгчихсөн юм бишүү муу данх
Нэргүй 2025-05-14 202.70.38.18
Тэр Лондон дахь хамаарал бүхий хүмүүсийн бүх хөрөнгийг нь царцаалга. Тэр Хэрээгийн гадаад байгаа бүх хөрөнгийг нь хамруул.
Нэргүй 2025-05-14 202.70.38.18
Дашдаваа яаж чадах юм бэ. Зүгээр барууны орнуудын ЭСЯ-даар дамжуулж Оюун-Эрдэнийг хоригт оруул
Нэргүй 2025-05-14 202.179.15.43
Ч.Өгөөдэйбаатар зүгээр л худын нэрээр газрын наймаа шахаа хийж явдаг гар шүү дээ
Нэргүй 2025-05-14 202.9.40.102
Шалгаад Зураг нь хуурамч болхыг тогтоов
Дариа 2025-05-14 213.135.70.131
Дашдаваа барах уу? Өөрийнх гар хөл биз дээ