Гавьяат багш С.Шаарийбууд "Энхийн шагнал" хүртээнэ

Гавьяат багш С.Шаарийбууд "Энхийн шагнал" хүртээнэ

Гавьяат багш С.Шаарийбууд "Энхийн шагнал" хүртээнэ

Монгол Улсын Гавьяат багш С.Шаарийбууд "Энхийн шагнал" хүртээхээр болжээ. “Дэлхийн энхийн их наадам” төрийн бус байгууллагаас жил бүр олгодог энэ шагналыг гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өнөөдөр /2025.15.15/ 16.00 цагт “Чингис хаан” үндэсний музейн танхимд болох гэнэ. Өнгөрсөн 2024 оны “Энхийн шагнал”-ын эзнээр Дорнод аймгийн Баянтүмэн сумын малчин Л.Лхагвасүрэн тодорч байсан юм.

Түүний охин Ш.Алтантуяагийн амь насыг 2006 оны аравдугаар сарын 19-нд Малайз улсад хууль бусаар хөнөөснөөс хойш 20 жилийн хугацаа өнгөрсөн. Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлосон боловч хойшилсон. Тодруулбал, энэ шүүх хурлыг таван сараар буюу 2025 оны аравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулсан талаар өмнө нь мэдээлсэн. Малайзын засгийн газарт 2025 оны хоёрдугаарын 12-нд сард 30 хоногийн дотор тус улсад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа тушаасан байдаг.

Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очих юм.

Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ. Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж буй.

Одоогийн байдлаар, Сирул Австрали руу зугтсан бөгөөд Малайз улс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хүчинтэй хэвээр байлгаж байна.

Улмаар Австралийн засгийн газар Сирулыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Харин Азила бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бол Нажиб эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан мөн адил хоригдож байна. Тэрбээр ялын хэмжээгээ зургаан жил болгож бууруулсан бөгөөд үлдсэн хугацаагаа гэртээ өнгөрүүлэх хүсэлт гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-15 66.181.178.212

ГХЯ ны ажлыг төрийн хийгээгүй ажлыг Шаарийбуу гуай хийсээр зүтгэсээр ирсэн. ГХЯ ны сайд ажлаа хий. Солонгосын виз гарчихаад ямарч асуудалгүй байхад хилээс буцдаг асуудлаа болиул. Ороогүй буцсан нөхцөлд зардлыг буцаан олгох визний үнэ төлбөрийг ч нэхэмжлэн авах эрхийг олго иргэдэд. Дэндүү доромжлуулах төр засаг олигтой байсан бол иргэд нь доромжлуулахгүй.

Avatar

Зочин 2025-05-15 66.181.178.212

Иргэнийхээ төлөө явж чаддаггүй ГХЯ ны сайд Төр засаг үнэхээрийн ой гутам. Бүхэл бүтэн ГХЯ сайд шүү санаатай тэнэж доншуучлахыг л мэддэг өөр тэдэнд чадал чансаа байхгүй. Эцгээр нь хөөцөлдүүлж ч байх гэж. Тэгээд энэ шагнал охиныг нь орлох уу . Бүхэл бүтэн яам гадаадад иргэд нь амь нас алдахад үйлчлэх ажилчид байдаг ч үгүй хөдөлдөг ч үгүй гадаадад сууж байгаа элчингүүд нь ажиллахгүй зүгээр л мануухайнууд арын хаалгаар яг л Сарангэрэл мэтийн нам дагасан луйварчид танил тал хэлний мэдлэггүй тэнэгүүд

Avatar

хөх 2025-05-15 66.181.164.23

Хүний үхлээр шоу хийсэн ТББ ууд нэртэй луйварчдыг шүүхэд өг, олон ч дарга цэрэг хамаатан садан найз нөхөд гарч ирэх биз их мөнгөний сургаар…үхвэл таарна л******д

Avatar

Нэргүй 2025-05-15 139.5.217.25

Зэвсгийн наймаачин гэлүү

Avatar

Нэргүй 2025-05-15 139.5.217.25

Төрийн бус байгууллагын шагнал гэнэ үү ккк. Яваандаа 7 буудлын ТҮЦ-ний шагнал өгдөг болох вий дээ

Avatar

Иргэн 2025-05-15 66.181.183.183

Сэтгүүлч ээ хууль бусаар хөнөөнө гэж юу бичээд байнаа?!

Avatar

1234 2025-05-15 202.5.202.32

мөнгөө аваад Автсралид байгаа бага түрүүч Сирул Азхар Умар захиалгаа өгөөд хөнөөлгө.

Avatar

Нэргүй 2025-05-15 66.181.184.223

Монголын төр үнэнхээрийн солиорчихжээ !!!
Энэ муу өвгөнийг шар махтайгаа хатаж явахад нь ганц нааштай үг ганхийгээгүй мөртлөө, одоо ажил нь бүтээд мөнгөний сураг дуулдаад ирэхээр……. ингэж л байгаа юм даа !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж