Пэйтон: 2004 онд Коби асуудалгүй байсан бол бид Буллсын рекордыг эвдэх байсан

Пэйтон: 2004 онд Коби асуудалгүй байсан бол бид Буллсын рекордыг эвдэх байсан

Пэйтон: 2004 онд Коби асуудалгүй байсан бол бид Буллсын рекордыг эвдэх байсан

NBA-ийн түүхэнд аварга авах гэж супер багууд бүрэлдсэн ч бүтэлгүйтсэн тохиолдол олон байдаг. Тэдний нэг нь яахын аргагүй 2004 оны Лос Анжелес Лэйкерс. Коби, Шактай гурав дараалан аварга аваад удаагүй байсан тэд дахин аваргын төлөө дайрахаар Карл Малоне, Гэри Пэйтон гэх үеэ өнгөрөөсөн ч мөчөөгөө өгөхөөргүй, туршлагатай оддыг эгнээндээ элсүүлсэн түүхтэй.

Улирлын тоглолтуудад ч сайн тоглож, 56-26 гэсэн амжилттай өрнөд бүсэд Миннесота Тимберуолвсын ард хоёрдугаарт бичигдэж, дивизоноо тэргүүлсэн. Плей-оффд ч Хьюстон Рокетс, Сан Антонио Спөрс, Миннесота Тимберуолвс багуудыг буулган авч, бүсийнхээ тэргүүн багаар шалгарчээ. Харамсалтай нь финалд "муу залуус" Детройт Пистонс багт 1-4 гэсэн харьцаатай хожигдож, хүлээлт дүүрэн улирал нь хоосон өндөрлөсөн явдалтай.

Тэрхүү улирлын талаар саяхан Гэри Пэйтон дурсан ярихдаа "Карл Малоне бэртэхэд бид 18-3 гэсэн амжилттай байлаа. Бид тоглолтын хэмнэлээ олчихсон байсан. Хүмүүс биднийг Чикаго Буллсын амжилтыг эвдэнэ гэж л ярьж байв. Гэвч гэнэт л бүх зүйл орвонгоороо эргэсэн. Их дөрвөлөөс би ганцаараа л бүх 82 тоглолтод оролцсон. Бид финалд хүрсэн. Уг нь тэгж төгсөх ёсгүй байсан юм. Коби асуудалд орсон. Гэхдээ тэр хэргээс болж, Коби бид хоёр илүү дотноссон. Түүний том ах л болчихсон. Түүнийг сайн мэдэх боломж олдсон" гэжээ.

Тухайн улиралд ч Лэйкерсийг тойрсон дуулиан шуугиан их байсан. Ахмад тоглогч Карл Малонегийн бэртэл гэмтэл, Коби, Шак хоёрын тааруу харилцаа, Гэри Пэйтоны гурвалжин довтолгоог үгүйсгэсэн байдал зэрэг асуудал гарав. Үүнээс хамгийн том асуудал нь Коби Брайантыг Колорадод хүчингийн хэрэг хийсэн гэх дуулиан байлаа. Түүнийг 2003 онд Колорадогийн нэгэн буудлын 19 настай ажилтныг хүчиндсэн гэх мэдээ хэвлэл мэдээллээр тархсан. Гэвч энэхүү хэргийг хэрэгсэхгүй болгож, Кобиг шүүх гэм буруугүй гэж үзсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

narnaar shunuur ydshleg UBCHTEI +ynsV 2025-05-14 50.169.138.78

CJNr + shydeer ni

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж