АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ долоо хоногт Персийн булангийн орнуудад айлчилж байгаа билээ. Түүний эхний зогсоол Саудын Арабын Эр Рияд байлаа. Энэхүү айлчлал нь АНУ-Саудын Арабын харилцааны түүхэнд тэмдэглүүштэй чухал үйл явдал болов. Тодруулбал, хоёр улсын удирдагч нар 600 тэрбум ам.долларын хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурав. Үүний дотор 142 тэрбум ам.долларын зэвсгийн гэрээ багтаж байна.
Эр Рияд дахь айлчлалын үеэр Трамп нэг сумаар хоёр туулай буудаж, Сирийн түр ерөнхийлөгч Ахмед аль-Шараатай уулзав. Түүний цагийн хуваарьт Ахмед аль-Шараатай уулзах багтаагүй байсан ч эцсийн мөчид нэмэгдсэн аж.
Трамп энэ өдөр Сирид хөгжих боломж олгохын тулд хориг арга хэмжээгээ цуцална гэж мэдэгджээ.
Башар аль-Ассадыг түлхэн унагасны дараа Сирийн хүн амын 90 хувь нь ядуу үлдсэн. Одоо ч Сирид энх тайван бүрэн тогтоогүй, аюулгүй байдлын хүчнийхэн болон шашны цөөнх хоорондын мөргөлдөөн үргэлжилсээр. Трамп хориг арга хэмжээгээ цуцлана гэж мэдэгдсэнийг сиричүүд эерэгээр хүлээж авч байна. Учир нь олон 10 жилийн хориг арга хэмжээ олон улсын тусламжаас эхлээд улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байв. Баярласан сиричүүд Дамаскийн гудамж талбайд цуглаж, арга хэмжээ зохион байгуулжээ.
Иргэд "Энэ мэдрэмжийг үгээр илэрхийлэхийн аргагүй", "Манай улсын хувьд маш сайн хэрэг. Барилга байшин баригдана, дүрвэгсэд буцаж ирнэ, үнэ буурна", "Хоригийг цуцалснаар бид урьдынх шигээ эсвэл бүр түүнээс ч илүү сайхан амьдрах боломжтой боллоо. Эцэст нь нэг юм баярлаж жаргах эрхтэй боллоо" гэх зэргээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Трампийн шийдвэрийн дараа Сирийн ард түмний зүрх сэтгэлд сүүлийн 10 гаруй жилд анх удаа итгэл найдварын гал ассан гэж үзэж байна.
Дашрамд дурдахад, Трампийн айлчлал өнөөдөр Катарт, Баасан гаригт Арабын нэгдсэн Эмиратад үргэлжилнэ.
Нэргүй 2025-05-14 202.126.89.225
ДОНАЛЬД ТРАМВАЙ Ч ОРОС УКРАЙНЫ ДАЙН МИНИЙ ҮЕД Л ДУУССАН ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХ ХҮН ДЭЭ
Нэргүй 2025-05-14 66.181.187.121
Арабууд мөргөл үйлдэхээс өөр юу ч хийж чаддаггүй, мангар учраас Трампад онгоц бэлэглэж байгаа юм. Америкчууд тэртээ тэргүй Ойрхи Дорнодын бүх улсыг үнсэн товрого болгоно шүү дээ.
- yra; 2025-05-14 50.169.138.78
oposuin kitad, Oposuin Negruin b*** xuxuud yaxab dabj garuu
- UBCHTEI ni baliarAIMSHiGTAI,+ ynsgeljinoz -#; 2025-05-14 50.169.138.78
boojgoin
Нэргүй 2025-05-14 122.201.31.202
авилгач, дарангуйлагчдаас болоод ард түмэн зовох ёсгүй.
Нэргүй 2025-05-14 66.181.191.180
сайн байна,
Нэргүй 2025-05-14 209.53.30.76
Европаар дүүрэн халтарууд буцаж очихгүй л байх Украйн хүмүүс шиг эд нар тэндээ үлдэж энд тэнд хүн алаад л явна
Нэргүй 2025-05-14 185.241.208.202
ороzоос хол байхад аандаа хөгжөөд ирнээ харин Монгол минь яана даа.
зочин 2025-05-14 66.181.160.29
Хөгжих байхөө ..Америкийн ивээлд орсон улс хөгжчихдөг л юм шдэ.. Орос Хятадын ивээл орхоороо л хямарчихдаг юм шдээ