Ослын улмаас хүний амь эрсдлээ

Хуучирсан мэдээ: 2010.09.08-нд нийтлэгдсэн

Ослын улмаас хүний амь эрсдлээ

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт буюу тодруулбал, Жуковын музейн өмнөх замд өнөөдөр өглөөний 08.50 цагт Дарь эх, Ботаникийн чиглэлийн  УБЧ 03-68 дугаарын том оврын автобусны жолооч хүний амь насанд хүрсэн харамсалтай хэрэг гарлаа.

Жолооч засмал  замын гарцаас 30 метр орчим зайд явж байсан 25-30 орчим насны  155-160 см өндөртэй, цэнхэр жинсэн өмд, хар судалтай цамцтэй эмэгтэйг дайрч, эмэгтэй ослын улмаас газар дээрээ нас баржээ. Бид ослын газарт очиж, уг ослыг гаргасан  III баазын жолооч Чингэлтэй дүүргийн харьяат  Б–гээс дараах хоёр асуултад хариулт авлаа. Тэрбээр дэлгэрэнгүй зүйл ярихыг хүссэнгүй. 

-Яагаад осол гарав?

-Манай автобус зорчигч тээвэрлээд Сансар хорооллын чиглэлээс зүүн гар тийш эргээд орж иртэл хохирогч эмэгтэй  баруун гар талаас шууд гүйгээд гараад ирсэн. Би автобусны торомз гишгэтэл мөргүүлээд дагзаараа саваад уначихсан.

-Зорчигч тээвэрлэж явсан уу. Та хэдэн мл-ын хурдтай явсан бэ?

-Тийм. Зорчигч тээвэрлэж явсан. Хурд хэтрүүлээгүй байсан.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж