Өмнийн говийн тэнгэрт "Монгол-Хятадын" төрийн далбааг мандуулж, Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийг албан ёсоор нээв. Тус бүтээн байгуулалтын төслийг тэртээ 21 жилийн өмнөөс хэлэлцэж эхэлсэн гэхэд итгэмээргүй. Гэсэн ч 21 жилийн дараа бодит болсон төслийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "18 жилийн хугацаанд үргэлжилсэн Гашуунсухайт-Ганцмод боомтыг холбох төмөр замын хэлэлцээрт цэг тавьж, түүх бүтээж чадлаа" хэмээн тодотгов.
Товчхондоо, Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг Монгол, Хятад улсын Төрийн тэргүүн нар анх 2004 оноос хэлэлцэж эхэлсэн бөгөөд 2020 онд “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр”-т албан ёсоор тусгаж, 2021 онд хоёр улсын төмөр замаар холбох хилийн шугам дайран өнгөрөх цэгийг тогтоосон нь төслийг хэрэгжүүлэх эрх зүйн үндэс тавигдсан чухал үе шат байв.
Улмаар Монгол Улсын парламент Хамтарсан Засгийн газар байгуулж, олон жилийн турш үргэлжилсэн томоохон төслүүдээ хөдөлгөж эхэлсний нэг нь тус төмөр замын бүтээн байгуулалтын төсөл билээ.
Хамтарсан Засгийн газрын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын төслийн нээлтэд хэлсэн үгэндээ "Хамтарсан Засгийн үр дүнд улс орны эдийн засгийн хөшүүрэг болсон мега төслүүдээ хөдөлгөж чадлаа" хэмээн тодотгосон нь үүний баталгаа юм. Учир нь тус бүтээн байгуулалтын төсөл Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийн нэгдүгээрт эрэмбэлэгдэж байгаа.
ГУРВЫГ ЦОГЦООР ЗАРЧИМ
Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохиролцоод байгаа. Энэхүү гурван гэрээний нэг нь дээр дурдсан “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр” юм.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улс болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр БНХАУ-ын Харбин хотноо байгуулж, УИХ-ын 2025 оны гуравдугаар сарын 27-ны өдөр хэлэлцэж, соёрхон баталсан.
Ингэснээр Монгол Улс, БНХАУ-ын хооронд 2014 онд байгуулсан стратегийн иж бүрэн түншлэлийн тунхаглалыг гүнзгийрүүлэх, найрсаг хөршийн бодлого, мөн хамтарсан Засгийн газрын бодлого чиглэлийг хэрэгжүүлэх бодитой алхам болж байна. Ийнхүү 21 жилийн хугацаанд яригдаж, хүлээгдэж ирсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг өнөөдөр бодитоор эхлүүлэх боломж бүрдэж байна.
ТӨМӨР ЗАМЫГ 22 САРЫН ХУГАЦААНД БАРИНА ГЭВ
Энэхүү төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг БНХАУ-ын “Төмөр замын зураг төслийн корпораци /CRDC/ гүйцэтгэсэн бол барилга угсралтын ажлыг БНХАУ-ын “CRCC” корпорацын охин компани болох “Хятадын төмөр замын барилгын гүүрнийинженерийн товчоо групп” /China Railway Construction Bridge Engineering Bureau Group Co., LTD/ хийж хэрэгжүүлэх юм.
Тус компани нь дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн 43-т эрэмбэлэгддэг CRCC корпорацын 100 хувийн охин компани, БНХАУ-ын барилгын ажлын Ерөнхий гүйцэтгэгчийн “ТУСГАЙ ЗЭРЭГЛЭЛ”-ийн зөвшөөрөлтэй, 2100 гаруй ажилтантай, жилийн борлуулалтын орлого нь 7 тэрбум ам.доллар, БНХАУ-ын төмөр замын тэргүүлэх зэргийн барилгын компани юм.
Барилга угсралтын ажлыг 2025 оны тавдугаар сард эхлүүлж, 22 сарын хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 1520 мм өргөн цариг, 1435 мм нарийн царигийн хос замтай, гол замын урт 19,5 км, 8-31 метр өндөр дан болон хос замтай гүүрэн байгууламжтай, өргөн царигаар жилд 30 сая.тонн, нарийн царигаар жилд 10 сая.тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтай байх аж.
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК 7 БАГЦ ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ
Төслийн нийт төсөвт өртөг 902 тэрбум төгрөг бөгөөд УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор санхүүжилтийг “Эрдэнэс Тавантолгой” ХК хариуцан гүйцэтгэхээр шийдвэрлэсэн юм байна.
Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь Монгол Улсын нүүрсний экспортын хэмжээ, тээвэр логистикийн чадавхи, эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц болно. Энэхүү хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт эхэлснээр Засгийн газар хоорондын хэлэлцээрээр тохирсон Монгол, Хятадын хилийн боомтууд болох Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдэж байгаа бөгөөд үр дүнд нь нүүрсний экспортын хэмжээ 83 сая тонн байгаагаас 165 сая тоннд хүрэх, жилийн экспортын орлого 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдэх, Монгол Улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 10,000 ам.долларт хүрэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Мөн тээврийн зардал 2–2.5 дахин буурч, экспортын гарц 30 сая тонноор нэмэгдэж, тээврийн орлого 300 сая ам.доллароор өсөх тооцоо гарчээ. Үүнээс гадна төслийн хүрээнд 200 байнгын, 800 түр ажлын байр шинээр бий болж, бүс нутгийн хөгжил, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодит хөшүүрэг болох юм.
Төслийн хүрээнд үндсэн 7 багц ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
1. Төмөр замын дээд ба доод бүтцийн ажил
2. Гүүрэн байгууламж
3. Эрчим хүчний дэд бүтэц
4. Барилга байгууламжууд
5. Дохиолол, холбооны систем
6. Авто зам, дэд бүтэц
7. Гааль, хилийн хяналтын цогцолбор зэрэг барилга байгууламжийг барих юм.
Нэргүй 2025-05-15 59.153.115.22
VANXANDI VANAGN BOOB XXNO ANUSDI80955877
Нэргүй 2025-05-15 66.181.184.223
Хил дамнасан ТЗ-ын далангийн шороон дор нь Женкогий н хүүрийг булаад, дээгүүр нь замаа тавьбал Монгол Улст күй ээ мөн их тус болно доо !
Гэрэл 2025-05-15 202.5.202.36
Амжилт хүсье.
Зочин 2025-05-15 202.55.188.87
Хятадад байгалийн баялгаа зөөж хоослох гэж яасан их яарч баясана вэ ? 21 жил гацсан ч гэх шиг. Угаасаа 35 жил бүх баялгаа Хятад руу зөөж МУ-ыг Хятадын түүхий эдийн бааз болгож ирсэн. Хятадын 1 эрдэмтэн " 35 он гэхэд МУ бүлээрээ Хятадын газар нутаг болно" гэж хэлсэн байдаг. МУ-аа аваръя гэвэл МАН АН гэсэн Хятадын төлөөний түшмэдүүдийг устгах хэрэгтэй.
Нэргүй 2025-05-15 202.5.202.36
Тэгээд манайх яаж хөгжиж амьдрах вэ. Та заагаад өгсөн нь дээр байх.
Нэргүй 2025-05-15 122.201.31.18
онгоцоор өөр улсууд зөөхгүй.эсвэл чи багш эмч нарын цалинг өөрөө өгөх юм уу.
Зочин 2025-05-15 66.181.166.196
Энэ чухал ажлыг 21 жил гацаасан нэг хүн, эсвэл хэсэг бүлэг этгээд байж таарах нь ээ, тэдэнд яаж хариуцлага тооцох вэ, уг олж ядаад байх юмгүй хажууханд чинь л байгаа ш дээ ЕС-аа
Нэргүй 2025-05-15 43.242.242.59
Бүтээн байгуулалтыг эсэргүүцдэг, Монголыг хөгжүүлэхгүй байх, хооронд нь хэрүүл тэмцэлтэй байлгах сонирхолтой улс төрийн хүчин, бүлэглэл хэсэг бүлэг иргэд байна. Уул нь төмөр замын холболт бол маш хэрэгтэй зүйл юм. Их вальют орж ирнэ гэсэн үг. Гэтэл үүнийг хэсэг бүлэг хүмүүс эсрэгээр нь тайлбарлж эсэргүүцэж байна. Монголын баялагыг үнэгүй авах боллоо гэж байна. энэ сайтын Нямсүрэн бол энэ үйл явдлыг өөрөөр л тайлбарлана. Нямсүрэнгийн харах өнцөг өөр юм. Энэ талаар тэр авгай бичих байлгүй дээ
Зочин 2025-05-15 202.126.90.109
Хэн 21 жил гацаав, ямар нэг хариуцлага энэ тэр яригддаггүй юм уу
зочин 2025-05-15 66.181.160.29
" Алга урвуулах төдийд " л болчих байсан ажлыг ямар их зовлон , хохирол болж байж эхэлвээ ???… Буруутай этгээд нь хэн бэ ?. Ялыг нь үүрүүлэх юмсан !..
Нэргүй 2025-05-15 66.181.187.97
Нэг их хөөрцөглөөд байх шалтгаан байна уу даа
Нэргүй 2025-05-15 202.9.40.22
Нам төр хулгайлсн түрүүний бөөс х***а манж л******д нам төрд шурглж толгойд гарч хулгай шаасн х***а манжруун лаларуудыг х***а манжруун хөөж далд оруулж 35 жил хулгай таслн зогсоо. Нам төр хулгалж эзлсг улс орнж үүрлж эзлсн хужах манж лаларуудыг нам төр улс орн-с хөөж далдрлж цэврлээ.
Нэргүй 2025-05-15 59.153.115.22
VANXANDI80955877BOOW XXNO
Нэргүй 2025-05-15 202.9.40.22
Сэжиг сэжиг 35 жил хулгай шаалаа зайлж үз одо болноо.хэр-с хэтрсн.