ТБХ: Засгийн газрын гадаад өрийн хэмжээ буурч байна

ТБХ: Засгийн газрын гадаад өрийн хэмжээ буурч байна

ТБХ: Засгийн газрын гадаад өрийн хэмжээ буурч байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтийн тайланг хэлэлцлээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан хийв.

Энэхүү стратегийн баримт бичгийн хүрээнд дунд хугацаанд өрийн удирдлагын чиглэлээр баримтлах үндсэн 6 зорилт, 23 хэрэгжүүлэх арга хэмжээ болон Засгийн газрын өрийн багцын 4 зорилтот түвшнийг тодорхойлсныг онцлов.

Мөн стратегийн баримт бичигт туссан зорилтуудын хүрээнд тайлант хугацаанд авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээнүүдээс товч танилцуулав. Тодруулбал, Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн нэмэлт санхүүжилт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл, Хилийн үр бүтээмжийг сайжруулж тогтвортой худалдааг дэмжих төсөл зэрэг бодит эдийн засгийн салбарт чиглэсэн төслүүдийн санхүүжилтийг хөнгөлөлттэй нөхцөлтэй гадаад зээлийн эх үүсвэрээр шийдвэрлэсэн.

Засгийн газрын гадаад үнэт цаасны хувьд Сенчири-2, Сенчири-3, Сенчири-4 зэрэг нийт 1.5 тэрбум ам.долларын өрийн зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэн, төлбөрийн тэнцэлд ирэх гадаад төлбөрийн дарамтыг бууруулсан.

Мөн арилжааны нөхцөлтэй бондын үлдэгдлийг 2023 оноос хойш 238 сая ам.доллароор бууруулснаар 2.5 тэрбум ам.доллар болсон. Засгийн газрын өрийн дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д эзлэх хувь буурч, төлбөрийн дарамт багассан, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд сайжирсан зэргийг үнэлэн, зээлжих зэрэглэл тогтоогч олон улсын гол гурван агентлаг болох Фитч, Эс энд Пи, Мүүдис агентлагууд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг В+, B2 болгон нэмэгдүүлсэн гэж байлаа.

Түүнчлэн Монгол Улс, Герман улсад төлөх байсан 29 сая еврогийн гадаад зээлийн төлбөрийг буцалтгүй тусламж болгон хөрвүүлж, эрүүл мэндийн салбарт төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор Өр хөрвүүлэх хэлэлцээрийг Германы KFW банк болон Глобаль сантай байгуулсан. Зах зээлийн хөгжлийг дэмжиж, хөрөнгийн зах зээлд төгрөгийн суурь хүүгийн түвшнийг тогтоох зорилгоор 2025 оны дөрөвдүгээр сараас дотоод үнэт цаасны нээлттэй арилжааг эхлүүлээд байна. Стратегийн томоохон төслүүд болох Чойбалсан дулааны цахилгаан станцыг 50 МВт-аар өргөтгөх, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах  зэрэг төслүүдэд Засгийн газрын өрийн баталгаа гаргасан гэж байлаа.

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийг хэрэгжүүлснээр Засгийн газрын өр 2024 оны жилийн эцсийн байдлаар 33.4 их наяд төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 41.8 хувьтай тэнцэж, 2022 оны жилийн эцсээс 18.7 хувиар, хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ 0.7 хувиар тус тус буурчээ.

Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилт 2025 онд бүрэн дуусах бөгөөд Сангийн яамнаас стратегийн баримт бичгийн зорилт, арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэх, өрийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд шаардлагатай арга хэмжээг шат дараатайгаар авч хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа аж.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Батбаяр 2024 онд 11, нийтдээ 21 гэрээ байгуулсны дотор Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамыг өргөтгөх төслийн санхүүжилтэд аудит хийсэн эсэхийг лавласан. Үндэсний аудитын газрын Ерөнхий аудиторын орлогч Я.Самбууням хариултдаа, Засгийн газрын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд хийсэн аудитын хүрээнд Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг өргөтгөх ажлын төслийн өрийн баталгааг Засгийн газраас гаргаж, хэрэгжүүлэхээр орсон.  Энэхүү төслийн хөрөнгө оруулалтын ажлын тайлан Монгол Улсын Засгийн газрын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын нэгдсэн тайлангийн хөрөнгө оруулалтын хэсэгт тусгаж тайлагнана. Тайлан хараахан бэлэн болоогүй байна гэж байлаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батжаргал гадаадын зээл, тусламжуудыг өөрийнхөө үйл ажиллагаагаар зээлийнхээ хөрөнгийг эргүүлээд хаах хэмжээний боломжтой томоохон төслүүдийг санхүүжүүлэх зарчимд Засгийн газар ямар байр суурьтай байгааг тодруулж байв.

Өрийн удирдлагын стратегийг авч хэрэгжүүлснээр дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-д  эзлэх өрийн харьцааг тогтмол бууруулсан. 2024 оны жилийн эцсийн байдлаар ДНБ-д эзлэх өрийн үлдэгдэл 41.8, 2025 оны нэгдүгээр улиралд 37.2 хувьтай байгаа бөгөөд 2025 оны хүлээгдэж буй  гүйцэтгэлээр 41 хувьд өрийнхөө харьцааг барих зорилттой байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өрийн тааз ДНБ-ий 60 хувьд байна гэж заасан. Батлагдсан байгаа дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд 2025 онд 55, 2026 онд 50 хувь байх, 2027 оноос хойш 45 хувьд барих энэ зорилтыг хэрэгжүүлж байна. 2025 оны батлагдсан төсөвт гадаад зээлийн ашиглалтын хэмжээ нийт 1.5 их наяд төгрөг байгаа хэмээн Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.Тулга хариулав.

Мөн УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар гадаад зээлийн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд авсан ашиглаагүй зээлийн хэмжээнд тооцогдох хүүгийн шимтгэлд мөнгө төлж буй асуудлыг цэгцлэх шаардлагатай талаар санал хэлсэн.

Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн “Үндэсний аудитын газраас Засгийн газрын өрийн удирдлагын 2023-2025 оны стратегийн баримт бичгийн хэрэгжилтэд аудит хийснийг дурдаад уг тайланд 14 чиглэлээр дүгнэлт гаргаж, найман зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Энэхүү зөвлөмжид Д.Цогтбаатар гишүүний хөндсөн асуудлыг тусгасан. Тухайлбал,  2023 онд 12.1 тэрбум, 2024 онд 39.4 тэрбум төгрөгийг гадаад зээлийн гэрээ хэлэлцээрийн хүрээнд авсан ашиглаагүй зээлийн шимтгэлд төлсөн байна. Иймд гадаад зээлийг авч хэрэгжүүлэхдээ төсөл, хөтөлбөрийн бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай гэж зөвлөмжид тусгасныг онцлов.

СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийг дэмжсэнгүй

НЭМЭЛТ: 

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнийн сонсголын тайланг хэлэлцээд тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзжээ.  Ингээд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүний албан тушаалд томилохыг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

 

СЗХ-ны орон тооны бус гишүүнд Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлжээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2025.05.14/ хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хороо/СЗХ/-ны орон тооны бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг хийж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт СЗХ-ны орон тооны бус нэг гишүүнийг Төсвийн байнгын хорооноос нэр дэвшүүлэхээр заасан. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 111.6-д Байнгын хороо хуульд заасны дагуу дээрх албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхдээ гишүүдээс санал болгосон нэр дэвшигч нэг бүрээр санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар нэр дэвшүүлэхийг дэмжсэнд тооцно гэж заасан байдаг аж. Энэ дагуу УИХ-ын Төсвийн байнгын хороо өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд хуралдахад гишүүд нэр дэвшигчдээ танилцуулсан. УИХ-ын гишүүн Дав.Цогтбаатар Б.Бат-Эрдэнийн нэрийг санал болгоход олонхи гишүүн дэмжжээ.

СЗХ-ны орон тооны бус гишүүнд нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ 1986 онд төрсөн. 2003 онд "Далай ван" ерөнхий боловсролын сургууль, 2007 онд Хүмүүнлэгийн их сургууль, 2024 онд Монгол Улсын их сургуулийн Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Бизнесийн удирдлагын бакалавр, магистрын зэрэгтэй. Улсад 14 жил ажилласан бөгөөд үүнээс 11 жилийг санхүү, эдийн засгийн чиглэлээр төрийн байгууллагад ажилласан. 2010-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мэргэжлийн боловсрол сургалтын газарт мэргэжилтэн, 2012-2016 онд Худалдан авах ажиллагааны газарт мэргэжилтэн, 2016-2017 онд “Барилгын хөгжлийн төв” төрийн өмчит үйлдвэрийн газарт хэлтсийн дарга, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д борлуулалт хариуцсан дэд захирлаар тус тус ажиллаж байсан аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-14 116.84.110.107

Хятадад тавьсан өрийг эхний ээлжид барагдуулах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.187.121

Ардын нам ухаантай хүмүүсээ намаасаа шахаж хөөсөөр байгаад Жавхлан мэтийн оркууд Сангийн сайдаар үлдлээ дээ.

Avatar

Нэргүй 2025-05-14 133.106.77.54

орк бишээ Жавхлан. жинхэнэ шийдчихсэн улаан луйварчин. Аймшигтай шуналтай хулгайч

Avatar

Нэргүйд 2025-05-14 103.57.92.246

Аваасүрэн суганы үс барилгын тусгай зөвшөөрлийн авилгачин хулгайч Бат-Эрдэнэ, 2 Ардын намын ухаантай хүмүүс юм уу тэгээп????. Жавхлан хажууд нь бурхан юм бишүү

Avatar

Нэргүй 2025-05-14 45.117.35.46

Sanhuugiin salbariin hun bish baina daa

Avatar

Зочин 2025-05-14 66.181.168.8

ДАВААСҮРЭНГИЙН СУГАНЫ ҮС САНХҮҮГИЙН САЛБАРЫГ БУЗАРЛАХ НЬ.

Avatar

Нэргүй 2025-05-14 203.98.76.30

Unen unen 10%-iin Davaasurengiin suganii us. neree ch zov bichij chadahgui ene bid hoyor neeree arai arai, ichdeggui har piizdiis yumaa

Avatar

hehe 2025-05-14 43.242.242.201

tag nuhur bna sh dee. Tegsenee SZH – nii oron toonii bus gishuund devsheed.

Avatar

Зочин 2025-05-14 103.212.119.157

СЗХОРООНД ОЧИЖ ТӨСВИЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА 10 ХУВИЙН ДАВААСҮРЭНГИЙН ГАР ХӨЛ БОЛЖ ЖИНХЭНЭ БУЗАРЛАХ НЬ ДЭЭ

Avatar

Зочин 2025-05-14 103.212.119.157

10 ХУВИЙН ДАВААСҮРЭНГИЙН СУГАНЫ ҮС ХИЙЖ БАЙСАН БАРИЛГЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГАР БАЙНА ШҮҮ ДЭЭ

Avatar

Лaлар 2025-05-14 202.9.46.157

Түй, зайл пuз'даа. хулгайч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж