Судалгааны тайлан, үр дүнг хуваалцлаа

Судалгааны тайлан, үр дүнг хуваалцлаа

Судалгааны тайлан, үр дүнг хуваалцлаа

"Гэрээр айлчлагч аргачлал дахь сайн дурынхны оролцоо" судалгааны тайлан, үр дүнг өнөөдөр /2025.05.14/ олон нийтэд танилцууллаа. 


Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагаас "Гэрээр айлчлагч” аргачлалыг 2012 оноос хойш өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж буй. Тус аргачлал нь зорилтот бүлгийн өрхүүдийг эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдээ халамжлах, хамгаалахад чадваржуулах зорилготой, тухайн орон нутгийн хүүхэд хамгааллын тогтолцоонд суурилсан олон улсын аргачлал юм. Үүгээр дамжуулан хүүхдүүд ба тэдний гэр бүлд хэрэгтэй мэдээ мэдээлэл, зөвлөгөөг гэрээр айлчлагч нар өгч асуудлыг шийдвэрлэх байгууллага болон хүмүүстэй холбож өгч ажилладаг. Ингэснээр, хүүхдийг учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж, байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулж, зорилтот бүлгийн гэр бүлүүдийг нийгмийн үйлчилгээнд хамрагдах байдлыг нэмэгдүүлсэн зэрэг эерэг үзүүлэлтүүд гарсан байна. Тус хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийг хүртэл 4,500 орчим сайн дурын гэрээр айлчлагч бэлтгэж тусламж, үйлчилгээ шаардлагатай зорилтот бүлгийн 20,000 орчим өрхөд хүрч ажилласан байна.

Үүний үр дүнд эрсдэлтэй нөхцөлд амьдарч байсан 54,000 хүүхдийн амьдралд тодорхой хэмжээгээр эерэг өөрчлөлт гарч, амьдралын нөхцөл байдал болон боловсролын чанар сайжрахад дэм болсон байна.

Тодруулбал, "гэрээр айлчлагч” аргачлалын хүрээнд 1,806 хүүхдийг хүүхэд хамгааллын үйлчилгээнд холбож өгсөн. Мөн 7,159 гэр бүлийг нийгмийн суурь үйлчилгээнд холбож өгчээ. Аргачлалын судалгааны ажлыг АНУ-ын судлаач доктор, Бриджит Блавин удирдаж, Өвөрхангай болон Говьсүмбэр аймаг, нийслэлийн зургаан дүүрэгт "Гэрээр айлчлагч” аргачлалыг хэр үр дүнтэй явагдаж байгаа болон тогтвортой үргэлжилж байгаа эсэхийг судалсан байна.

Судалгаанд 73 байгууллагын ажилтанг чанарын ярилцлагад хамруулж мөн 235 сайн дурын идэвхтэн багш нарыг тусгай арга хэрэгсэл ашиглан судалгаанд хамруулж үр дүнг гаргасан байна. Судалгааны үр дүнд дараах гол зөвлөмжүүдийг гаргажээ. Тухайлбал, сайн дурын идэвхтнүүдэд тогтмол сургалт, сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж, хэрэгцээнд нь нийцсэн нөөцөөр хангах. Орон нутгийн үйлчилгээний байгууллагуудтай тогтоосон харилцааг бэхжүүлж, сайн дурын идэвхтнүүдийн хэрэгцээг тогтмол үнэлж, шаардлагатай арга хэмжээ авч байх шаардлагатай гэж үзсэн байна. Харин уг аргачлалыг орон нутагт шилжүүлэхээр төлөвлөж буй хэрэгжүүлэгчид, үргэлжлүүлэх боломжтой, чадвартай түншүүдийг эртнээс тодорхойлж тогтвортой байдлыг хангах нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах, шилжүүлэлтийг үе шаттай хийхэд хангалттай хугацаа төлөвлөх, санхүүжилтийн эх үүсвэрүүдийг бодитоор тооцох нь чухал гэсэн үр дүнд хүрчээ. Тэгвэл тухайн хөтөлбөрийн үндсэн санхүүжилт дууссан ч аргачлалыг үргэлжлүүлэхийг зорьж буй хэрэгжүүлэгчид, тогтвортой байдлын төлөвлөгөөг аль болох эрт боловсруулж эхлэх, донорын үндсэн санхүүжилтээс гадуурх, олон эх үүсвэртэй дэмжлэг хайх хэрэгтэй гэсэн судалгааны үр дүнг гаргасан байна.

Дэлхийн зөн Монгол байгууллага цаашид уг судалгааны үр дүнг ашиглан “Гэрээр айлчлагч” аргачлалын удирдамжийг илүү оновчтой болгож, аргачлалын үр нөлөөг урт хугацаанд тогтвортой хадгалахад зорьж байгаа ажээ.

"Гэрээр айлчлагч” аргачлалд хамрагдсан гэр бүлүүд, ямар нэг асуудал гарвал хаана хандахаа мэддэг болсон. Мөн холбогдох байгууллагад заавал мэдэгдэж байх ёстойг мэдэж авчээ. Дээрээс нь хүүхэд хамгааллын асуудлыг мэддэг болсон эерэг үр дүн гарчээ. Тус хөтөлбөр хөдөө орон нутагт мөн хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод тус аргачлалыг найм дахь жилдээ хэрэгжүүлж байгаа юм байна.

ЭРСДЭЛТЭЙ ОРЧИНД АМЬДАРЧ БУЙ ХҮҮХДЭД НИЙГМИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Б.Сайнбилэг: 

-"Манай аймгийн хувьд "гэрээр айлчлагч аргачлал" хөтөлбөрийг 2017 оноос хойш өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд сургуулийн анги удирдсан багш нар сурагчдынхаа гэрээр явж эрсдэлийг үнэлж шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон. Мөн орон нутгийн санхүүжилтээр 2022 онд сурагчдын эрсдэлийг үнэлэх мэдээллийн нэгдсэн сантай боллоо. Аймгийн хэмжээнд нэг ангид дунджаар 40 гаруй хүүхэд суралцдаг. Нэг ангиас таван хүүхэд өндөр эрсдэлтэй байдаг. Энэ нь тухайн ангийн сурагчдын 12.5 хувь нь өндөр эрсдэлтэй байдаг гэсэн үг. Эдгээр хүүхдүүдийн эрсдэлийг бууруулах чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтарч үйл ажиллагаа явуулж байна. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлснээр сурагч, багш нарын эргэх холбоо сайжирч, тухайн хүүхдийн гэр бүлд, хүүхдэд ямар асуудал байгааг илрүүлж хүүхдэд хэрэгцээтэй нийгмийн асуудлыг шийдвэрлэж өгч байна. Өөрөөр хэлбэл, гэр бүл нь архины хамааралтай сургуулиас завсардах эрсдэл үүссэн хүүхдүүдэд тусламж үйлчилгээг үзүүлж хүүхэд хамгааллын үйлчилгээ сайжирч байна" гэдгийг хэлэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-14 139.5.216.173

Хамт амьдраад үзчихсэн юм шиг худлаа судалгаа энэ тэр хийхээ больж үз

Avatar

Түй 2025-05-14 202.9.46.157

Битгий худлаа щаа. хаана тэгж амьдрал ахуй өсч сайжраад байна, хөдөөний намын тархи угаалга. наад өмхий унгаанд чинь итгэх хонь ч байхгүй болсон.

Avatar

Нэргүй 2025-05-14 202.126.89.77

Битгий худлаа шааж манжл үхсн ацны чин нам төр хулгайлсн түрүүний бөөс х***а манж лаларуудыг устга уих зг өчнөөн ихнх х***а манж л******д нэг монгол хүн-с бусд нь үмхий х***а цуст манж хужаагууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж