НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын сайд нарын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Сандагийн Бямбацогт оролцож байна. ХБНГУ-д болж байгаа энэхүү уулзалтад дэлхийн 130 орны 800 гаруй төлөөлөгч, 54 улсын Батлан хамгаалахын сайд, дэд сайд нар энхийг сахиулах ажиллагаа дахь улс орнуудын оролцоо, улс төрийн дэмжлэг, сорилтод нөхцөлд үр дүнтэй, шуурхай хариу үзүүлэх чадавх зэрэг сэдвээр хэлэлцэж, ирээдүйн чиг хандлагаа тодорхойлж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь оролцоо нь анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд найрамдах Конго улсад явагдсан, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд илгээснээр эхэлсэн.
Үүнээс хойш 23 жилийн хугацаанд Бүгд найрамдах ардчилсан Конго улс, Баруун Сахар, Бүд найрамдах Судан улс, Этиоп-Эитрия, Гүрж, Сьерра Леон, Чад, Бүгд найрамдах Өмнөд Судан улс, Исламын Бүгд найрамдах Афганистан улс, Судан улсын Дарфур муж, Йемен, хилийн маргаантай бүс нутаг болох Абией мужид явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа, Ирак, Косово, Исламын бүгд найрамдах Афганистан улсад явагдсан энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна. Цаашид ч даян дэлхийн энхийн төлөөх үйлсэд Монгол Улс хүчин зүтгэж, энхийг сахиулагчдынхаа оролцоог нэмэгдүүлэхээ Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт форумын үеэр илэрхийллээ.






Нэргүй 2025-05-14 66.181.184.223
Монгол Улсын Зэвсэгт Хүчнээс НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон анхны тохиолдол нь 1984 онд юм. Кампучиас Вьетнамын цэргийг татан гаргах олон улс ын үйл ажиллагаанд МАА-ийн хурандаа, АИХ-ын депутат Ямааранзын Лхагва Монгол Улсын Засгийн Газрын ажиг лагчаар оролцсон түүхтэй !
Энн бол Мнгол цэрэг олон улсын Энхийг сахиулах ажил лагаанд эхлэн оролцсон явдал юмаа !!!
Нэргүй 2025-05-14 66.181.178.184
Энэ сайд төрийн мөнгө төсвийн мөнгийг ёстой хувийн юм шиг зарцуулна хөөрхий дөө мэдлэггүй нэгэн олон машин тэрэг хөлөглөж Ховд явах донтой сайданцар
Нэргүй 2025-05-14 139.5.216.78
Германы наци канцлер хар тамхичин Мэрзийн арыг долоогч болж Оросыг араас нь цохих мөрөөдөлтэй. Бүр болохгүй бол Укр дайнд хэдэн бор цэргээ "энхийг сахиулах" нэрээр Германы өмнөөс Оросын эсрэг тавин махны машинд оруулчвал Монгол туургатнууд бие биенээ алсаар дуусгах сайхан боломж нээгдэнэ гээд тэсч ядан алгаа үрдэг дотоодын дайсан. Энд тэнд "энхийг сахиулагч" нэрээр очиж байгаа Монгол цэргүүд яг үнэндээ Анугийн хөлсний цэргээр очиж тухайн ард түмний эрх ашгийн эсрэг террор үйлдэж байгаа хүмүүсшүү
Нэргүй 2025-05-14 66.181.184.223
Нэргүй минь амьд явж хүнд гай болж байснаас өнөө орой тагтнаасаа өөрийгөа боочих, за юу ?!