Монголын тамирчид ОХУ-д болсон гурван тэмцээнд оролцлоо. Тэмцээн бүгд Өвөр Байгалийн хязгаарт зохиогдсон юм. Тухайлбал, Агийн тойрогт буриад бөхийн Бүх Оросын аварга шалгаруулах “Бөх барилдаан” (2025.05.10) болон ширээний теннисний 25 дахь удаагийн “Кубок дружбы” (2025.04.30) тэмцээн, Чита хотод самбо бөхийн “Таван орны цом” (2025.05.03) тэмцээн зохиогдов. “Таван орны цом” тэмцээн нь анх удаа зохиогдож байгаа юм.
Оросын мэдээллийн “Восточное время” сайтад өгсөн ярилцлагадаа Монголын самбо бөхийн дасгалжуулагч Л.Зандан “Спорт бол улс төрөөс ангид байх учиртай” гээд Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байгаа нь буруу гэв. “Оросын тамирчдыг олон улсын тэмцээнд оролцуулахгүй байгаа нь шударга бус зүйл. Бусад улс орны шилдэг тамирчид үүнийг байж болохгүй зүйл гэж хэлж, ярьж байна” хэмээн Л.Зандан хэллээ.
Л.Зандан
Өвөр Байгалийн хязгаарынхан самбо бөхийн тэмцээнийг өндөр түвшинд зохион байгуулсанд тэрбээр талархал илэрхийллээ. “Тэмцээн маш тааламжтай нөхцөлд явагдаж байна, энд бүх зүйл бүрдэж, зөвхөн тамирчин л амжилт үзүүлэх дутуу байна” хэмээн дасгалжуулагч Л.Зандан хэллээ.
Агийн тойрогт зохиогдож буй ширээний теннисний тэмцээн ч мөн адил зохион байгуулалтын өндөр түвшинд явагдсаныг Монголын тамирчид онцлон тэмдэглэлээ. Чойбалсан хотоос уг тэмцээнд оролцохоор ирсэн Хишигбаярын Гантулга “Кубок дружбы” бол том тэмцээн. Хүчтэй, шилдэг тамирчидтай өрсөлдөж байна. Спортын тэмцээн уралдаан бүрт байдаг ялалт, ялагдлын сэтгэл хөдөлгөсөн олон мөчийг бид энд харлаа. Спортын уралдаан, тэмцээн гэхээсээ илүүтэй жинхэнэ баяр наадам байлаа” хэмээн тэр хэллээ.
Дорнод аймгийн Засаг дарга Шүхэртийн Ёл мөн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. “Өвөр Байгалийн хязгаарын урилгаар Агийн тойрогт болж буй буриад бөхийн тэмцээнийг үзэхээр ирлээ. Спортын ийм том баярыг үзэх завшаан олдсонд талархаж, баярлаж байна. Монгол, Орос хоёр улс олон жилийн найрамдалт харилцаатай, цаашид ч нөхөрсөг хөршийн харилцаагаа улам зузаатгах болно” хэмээн Засаг дарга Ш.Ёл хэллээ.
зочин 2025-05-14 66.181.166.196
Хаха, орос монгол хоёроос өөр хэн ч тоодоггүй самбо гэсэн юманд ямар их ач холбогдол өгч байна аа
Нэргүй 2025-05-14 202.179.25.248
спорт хэзээ ч улс төрөөс ангид байгаагүй
Нэргүй 2025-05-14 2.217.73.55
Ангид байх ёстой гэдгийг л хэлж байх шиг байна .Тэр бас ангид байгаагүй гэдгийг ч мэдэж байгаа.