ОБЕГ: Гал түймэр 26.8 хувиар өссөн ч нас барсан хүний тоо буурсан

ОБЕГ: Гал түймэр 26.8 хувиар өссөн ч нас барсан хүний тоо буурсан

ОБЕГ: Гал түймэр 26.8 хувиар өссөн ч нас барсан хүний тоо буурсан
Ой, хээрийн болон обьектын түймрийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2025.05.14/ мэдээлэл хийлээ.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү:
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар объектын гал түймрийн 2070 тохиолдол бүртгэгдснээс 309 буюу 15 хувийг өнжмөл шар өвсний түймэр эзэлж байна. Объектын гал түймрийн дуудлага, мэдээллийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 26.8 хувиар өссөн бол гал түймэрт өртөж нас барсан хүний тоо 31.2 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Өнжмөл шар өвс шатсан дуудлагын 79.3 хувь нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт бүртгэгдлээ.
Харин улсын хэмжээнд 12 аймгийн 58 сум, нийслэлийн гурван дүүрэгт нийт 87 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 34.5 хувь өссөн дүнтэй байна.
Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 47.071 га, хээрийн 701.011 га талбай, нийт 748.082 га талбай, таван байшин, 49 гэр, дөрвөн автомашин, долоон мотоцикл, 99 малын хашаа, 12 өвөлжөө, 5934 бог, 395 бод мал, 7230 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 4.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан байна.
ОБЕГ-ын Гал түймрэтэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:
-Сэлэнгэ аймгийн Ерөө сум Буурагчин хоёрдугаар баг Хан-Хэнтий тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр Майн-Зоо гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-нд гарсан ойн түймрийг унтраахаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Гал унтраах хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан Онцгой байдлын байгууллагын 176 алба хаагч, 14 автомашин, 319 гал түймэр унтраах багаж хэрэгсэлтэй, мэргэжлийн ангийн 87 хүн, 16 автомашин, нийт 263 хүн, 30 автомашинтай үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Түймрийн зүүн, зүүн урд, урд тал, баруун урд талыг цурамд оруулж, баруун хойд талын түймрийг хяналтад оруулахаар ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 11915 га талбай өртсөн. Хуурашилтын зэрэг өндөр, түймэр гарах эрсдэл хэвээр байгаа тул иргэн бүр сонор сэрэмжтэй байж, галын аюулгүй байдлыг сайтар хангахыг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zar24 2025-05-14 103.168.35.226

zar24.mn

Avatar

Т1т 2025-05-14 202.9.46.157

тэгвэл гал гаралтыг бууруулж хүн амь үхэх тоог нэмэгдүүлье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж