Япон: Хүүхэд төрүүлэхтэй холбоотой зардлыг төр даана

Япон: Хүүхэд төрүүлэхтэй холбоотой зардлыг төр даана

Япон: Хүүхэд төрүүлэхтэй холбоотой зардлыг төр даана

Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хүүхэд төрүүлэх зардлыг үнэ төлбөргүй болгох тогтолцоог тусгайлан боловсруулж байна. Жирэмсэн болон хөхүүл эхчүүдийг дэмжих тухай мэргэжилтнүүдийн хэлэлцүүлэг өнөөдөр болно. Энэ үеэр яамнаас өнөөдрийг хүртэлх явцыг танилцуулах юм.

Одоогоор кесар хагалгаа буюу эрүүл мэндийн заалттай нарийн төвөгтэй төрөлтийн тухайд нийт зардлын 70 хувийг даатгалаар, үлдсэн 30 хувийг хувь хүн өөрөө төлөх байдлаар шийддэг. Харин хэвийн төрөлт тутамд 500 мянган иенийн тэтгэмж авдаг тогтолцоо бий. Хэвийн төрөлтийн зардал муж мужаас хамаарч өөр өөр байдаг. Тухайлбал, Токио, Канагава мужуудад хэвийн төрөлтийн дундаж зардал 500 мянган иенээс давдаг.

Японы засгийн газар 2023 онд "Хүүхдийн ирээдүй" стратегийг танилцуулсан. Энэхүү стратегидээ 2026 он гэхэд төрөлтийн зардлыг даатгалд хамруулдаг болох зэргээр дэмжлэгийг нэмэгдүүлэх тухай тусгажээ. Ерөнхий сайд Шигэрү Ишиба ч өмнө нь "Жирэмсэн эхчүүдийн төрөлтөд шаардлагатай стандарт зардлыг хувь хүн өөрөө төлөхгүй байхаар тооцно" гэж мэдэгдсэн юм.

Үүний зэрэгцээ төрөлтийн зардалтай холбоотой нэгдсэн тогтолцоотой болчихвол үйл ажиллагаагаа зогсоох төрөх эмнэлгүүдийн тоо нэмэгдэж магадгүй гэж болгоомжилж байна.

ЭХ СУРВАЛЖ: NIKKEI

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-14 122.201.31.46

Гүндалайгын санаачилсан шиг хүүхдийн мөнгө

Avatar

Зочин 2025-05-14 66.181.183.21

Тийм биш ээ. Япон Улс бол цэцэглэн дэвжиж яваа улс шүү.

Avatar

Нэргүй 2025-05-14 122.201.31.46

Төрөлт их буурсан улс даа

Avatar

Нэргүй 2025-05-14 139.5.216.78

Анугийн колони улс ийм болды. 1 хотод гэхэд 20 жилд ганцхан хүүхэд төрсөн, энд тэнд гудамжиндаа амьд хүний хэмжээтэй хүүхэлдэй хийж тавин сэтгэлээ баясгадаг сөнөж яваа үндэстэн.

Avatar

Түй ща 2025-05-14 202.9.46.157

ОХУ-ын колони монгол өнөөдөр юу болж байна , хөгжиж байна уу улаантны aлны aлчуур аа

Avatar

Ззз 2025-05-14 66.181.181.26

амнаас гарч байгаа үгээ бодож хэлж бай.ямар муухайгаар хэлдэг юм.Өөрт чинь муу шүү үгнийхээ хариуг хэзээ нэгэн цагт өөрөө амсана

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.161.83

10жилд нэг хурим болсон тосгон гэж мэдээлэл байсан харин хүүхэд тосгоны хэмжээнд огт бхгүй гэж ярилцлага өгч байсан залуучууд нь гэр бүлтэй болдоггүй эмэгтэйчүүдийн эрх халдашгүй байдгын хууль хатуутай ямар сайндаа хажуудаа гадаад унтсан хүүхдийг метронд зодсон гэж байхав хэрэв эмэгтэй оролдсон билигийн халдашгүй байдалд халдсан гэж мэдүүлбэл 3жилийн ялтай зодвол 14хоног хоригддог гэж байсан

Avatar

Нэргүй 2025-05-14 124.158.120.146

Huush chinii mongol chine sanhuugeer muhuj bgaa uls shuu dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж