Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхиийн индекс/INCE/-ийг тогтоох үнэлгээний үр дүнг танилцуулах үндэсний чуулган өнөөдөр/2025.05.14/ Төрийн ордонд эхэллээ.
Монгол Улсын Засгийн газар хөгжлийн бодлогын үр дүнгээ бодитой, зөв үнэлж, цаашдын бодлогоо оновчтой тодорхойлж хэрэгжүүлэхэд анхаарч, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт“ олон улсын үнэлгээний цогц систем (DME)-ийг хөгжүүлж, бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийн үнэлгээг боловсронгуй болгох” зорилтыг дэвшүүлэн, энэ хүрээнд олон арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.
Үүний нэг нь Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээ хийх чадавхын түвшингээ тогтоож, нотолгоонд суурилсан дүгнэлтэд үндэслэн Монгол Улсад хөгжлийн бодлогын үнэлгээг хөгжүүлэх явдал юм.
Энэ хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны харьяа Хөгжлийн үнэлгээний байгууллага (DEval), Монголын үнэлгээний холбоотой хамтран “Монгол Улсын хөгжлийн бодлогын үнэлгээний чадавхын индекс” тогтоох үнэлгээг амжилттай зохион байгуулж, өнөөдөр үр дүнг танилцуулж байна.
Монгол Улс Ази тивээс анх удаа Үнэлгээний чадавхын индексийг тогтоолгож байгаа нь онцлох үйл явдал юм. Энэхүү индексийг тогтоосноор манай улс үнэлгээний чадавхын суурь түвшинг тодорхойлж, түүнд үндэслэн олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний арга зүй, аргачлалыг нэвтрүүлэх, үнэлгээний мэргэжилтнүүдийг бэлтгэх чиглэлээр сургалт, зөвлөмж авах боломж бүрдэнэ.
Зочин 2025-05-14 103.212.117.122
Дотоодын ААНдийг гаднаас бага хэмжээний хөрөнгө оруулалт татах таатай орчин бүрдүүлж гадаад иргэн хуулийн этгээдтэй хамтран ажиллах, ажиллах хүчин авах виз авахад чөлөөтэй болгох хуулийн өөрчлөлт оруулах шаардлагатай бна
Зочин 2025-05-14 103.212.117.122
Монгол компани гадаадын иргэнээр хөрөнгө оруулалт хийлгэж гэрээгээр хамтран ажиллахад хуулийн ямарч зохицуулалт бдаггүй юм бна, ядаж виз ч авах зохицуулалт алга компаниа ГХОруулалттай болгох эсвэл шинээр ГХОруулалттай компани бгуулах ёстой юм бна яаж хөрөнгө оруулалт татаж хөрөнгө оруулж хамтарч бгаа хүнээ визтэй болгох вэ
Нэргүй 2025-05-14 202.21.96.212
Жилийн өмнө гадаад хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх зорилгоор Хүрэлбаатар хууль санаачилсан ч эцсийн эцэст хамгийн муу хүн болж дууссан биз дээ. Монголчууд racist, xenophobe болохоор чадахгүй ээ. Дэлхий өөрчлөгдөж байхад монголчууд бид нар хамт өөрчлөгдөх учиртай л юм байгаан. Гэсэн ч одоо болтол улиг болсон юмнуудаа ярьсаар л.
Нэргүй 2025-05-14 202.55.188.85
энэ муу бузар хорчин үхэж далд ор
Дэнзэн 2025-05-14 43.228.131.118
Засгийн газар огцрох ёстой. 24 оны УИХ-ын сонгуулиар АН-ыг албаар МАН-нд ялагдуулах хуйвалдааныг зохион байгуулсан Э.Одбаяр, Ганибал, Туваан нарыг АН-ын жирийн гишүүд хэзээ ч уучлахгүй шүү. Энэ 3-н хүнд эрт орой хэзээ нэгэн цагт хариуцлаг тооцох цаг ирнэ, эд нар АН-ыг МАН-нд зарж албан тушаал авч мөнгөтэй болж галзуурч яваа хүмүүс. АН-ыг МАН-ын хатавчны нам болгож зарж борлуулж амьдралаа сайжруулсан арчаагүй хулгайчууд нүглээ даах уу.
Кккккк 2025-05-14 202.126.89.11
даагаад яваад байгаа юм биш үү