Вучич Москвад айлчилсан ч Европын холбоонд элсмээр байна

Вучич Москвад айлчилсан ч Европын холбоонд элсмээр байна

Вучич Москвад айлчилсан ч Европын холбоонд элсмээр байна

Сербийн ерөнхийлөгч Александр Вучич саяхан Москвад айлчилж, Ялалтын баярт оролцсон нь барууныхны шүүмжлэлийг хүлээгээд буй. Гэсэн ч тус улс Европын холбоонд элсэх хүсэл эрмэлзлээ гээгээгүй, тэр бүү хэл гишүүнчлэлийн үйл явцыг түргэсгэхийг хүсч байна. Европын холбооны албан тушаалтнууд Серби зэрэг блокт элсэх хүсэлтэй улс орнуудын ерөнхийлөгч нарт хандан Ялалтын баяраас зайлсхийхийг удаа дараа шаардсан юм.

Европын зөвлөлийн ерөнхийлөгч Антонио Костатай уулзсаныхаа дараа Вучич "Серби улс Европтой нэгдэх үйл явцыг түргэвчилж, блоктой хэлэлцээ хийх олон боломжийг нээхийг хүсч байна. Европын холбоонд уур амьсгал тийм таатай биш байна. Москвагийн айлчлалаас болж байгаа байх. Гэхдээ энэ үйл явц нь тодорхой үндэслэлтэй байсныг Европ ойлгоно гэдэгт итгэж байна" гэжээ.

Харин Антонио Коста "Манай гадаад болон аюулгүй байдлын бодлогын нийтлэг зүйл бол Оросоос Украин руу харгис хэрцгийгээр түрэмгийлснийг илт зэмлэн буруушааж, Украинд шударга, удаан хугацааны энх тайвныг тогтооход дэмжлэг үзүүлэх явдал. Европын холбоонд элсэх нь Сербийн нэн тэргүүний зорилт хэвээр байгааг сонсохдоо баяртай байна. Тэдний хийх ёстой зүйл бол хэвлэлийн эрх чөлөөг тунхаглаж, авлигыг таслан зогсоох, сонгуулийн хуулиа боловсронгуй болгох явдал юм" гэжээ.

ОХУ бол Сербийн түүхэн холбоотон, мөн байгалийн хийн гол нийлүүлэгч нь. Сербийн "NIS" газрын тосны компанийн эзэмшигч нь "Gazprom"болон "Gazpromneft" юм.

Оюутнуудын тэргүүлсэн авлигын эсрэг жагсаалд олон сарын турш өртсөн Вучич Европын холбоонд элсэхэд шаардлагатай шинэчлэлтүүдийг хэрэгжүүлж ажиллана гэдгээ амлаад байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
3
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.187.121

АНУ-ын ноход оо, та нар АНУ-аас цалингаа сайн нэхэж авдаг биз дээ. Хөдөлвөл хөлс гэж Америкчуудад сануул!

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.180.175

Бөгспутины ард зогсоо хар нөхөр бол яахын аргагүй бөгспутин шиг а******н маньяк педофиль мөндөө,,,,

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.180.175

Гях,,,гяхх,,гяхх,,,,оросын холбооны улсдаа нэгдээч,,,,юун европсог юм,,,,,,

Avatar

Нэргүй 2025-05-14 202.21.115.186

Оросуудыг дэмждэг унгар европын холбоондоо яаж гай болж байна даа. Нөхдүүд тэнэг биш нэмж гай өөрсөддөө дуудахгүй байлгүй.

Avatar

Нэргүй 2025-05-14 103.168.34.104

Түрэмгийлэгчтэй гар барьсан бол цаашаа

Avatar

Нэргүй 2025-05-14 103.212.119.204

барууныхан ялалтын баярыг хүртэл тэмдэглүүлэхгүй санаа байдаг байх нь ээ орос агуу улс хөгшин европын эзэрхэг дураараа авир дэндүү бн

Avatar

Нэргүй 2025-05-14 202.126.90.205

Эмээ уу,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж