Авлига хороолол балгас болох уу?

Авлига хороолол балгас болох уу?

Авлига хороолол балгас болох уу?

“Аqua Garden” буюу олны нэрлэж заншсанаар Авлига хотхон ашиглалтад орлоо ч Улсын комисс ажиллахгүй тул үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй, тиймээс албан ёсны өмч болж чадахгүй гэдэг анхааруулгыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалан мэдэгдлээ. Ингэснээр урьдчилсан байдлаар 600 орчим иргэн захиалга өгсөн гэх Авлига хотхоны нөхцөл байдал улам хүндрэх боллоо.

Учир нь, хуулиараа зөвшөөрлийг нь түдгэлзүүлсэн барилга дээр Улсын комисс ажилладаггүй зохицуулалттай тул урьдчилгаа төлсөн 600 иргэн хохирогч болох уу, аль эсвэл шүүхийн шийдвэр гартал эцсийг нь хүлээх үү гэдэг асуулттай тулж эхлээд байна.

Уг нь хоёр жилийн өмнө Улаанбаатар хотод үер буусны дараа нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар дээрх орон сууцны хорооллыг буулгана гэж мэдэгдсэн. Харин газрын зөвшөөрөл авсан “Эм Эн Жи” ХХК “Хотхоныг буулгах нэг ч хуулийн үндэслэл байхгүй. Бүх зөвшөөрлийг хуулийн хүрээнд авсан тул ажлаа дуусгана” гэж тайлбар хийсэн. Тэр ч ёсоор дээрх орон сууцны хотхон баригдсаар байрных нь үнэ 1м2 нь 5.6 сая төгрөгөөр зарлагдаж, иргэд ч захиалга өгснөөр 600 давжээ.

Уг нь Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргын өгсөн анхааруулга анхных нь биш. Сүүлийн хоёр жилийн турш нийслэлээс анхааруулга өгсөөр ирсэн гэж хэлж болно. Гэвч 600 орчим иргэн урьдчилгаа төлснөөр дээрх хотхоны захиалагч болсон. Харин одоо анхааруулаад байхад захиалга өгсөн иргэдийн хохь болох уу, аль эсвэл анхнаасаа зөвшөөрөл өгсөн төрийн буруу болох уу гэдгийг шүүхээс гарах шийдвэр эцэслэх болж байна.  Гэвч эл асуудал нийслэлийн Захиргааны хэргийн шүүх дээр очоод гацсан.

Нийслэлийнхний зүгээс “Усны тухай хуулийг зөрчиж, Дунд гол орчимд орон сууцны хороолол барьсан нь ноцтой алдаа” гэж буруутгасаар ирсэн.

Эл асуудалд тухайн үед "Aqua Garden" хотхоны захирал А.Амарбаясгалан тайлбар хийсэн нь бий. Тэрбээр “Бид зөвхөн усан парк барих зөвшөөрөл аваагүй бөгөөд нийслэлийн удирдлагууд худал мэдээлэл нийтэд өгч байгаад харамсч байна. 2008 онд газрын гэрчилгээг авч, 2011 онд тус гэрчилгээг цуцалсан. Ажил эхлэхэд бэлэн болсон байхад тухайн үед газрын гэрчилгээг цуцалж байлаа. Тухайн үед бид хууль бус үйл ажиллагааг зогсоохоор гурван шатны шүүхэд хандсан. Улмаар 2012 онд шүүхийн эцсийн шийдвэр гарсан. 2013 онд Улаанбаатар хотын захирагч байсан Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийг үндэслэж орон сууцны барилга барих ажлын зөвшөөрөл гаргаж өгөх ёстой байтал 1.5 жил гацаасан. Үе, үеийн хотын захирагч нар  газрын зөвшөөрөл өгөхгүй, цуцална, ир, уулз гэдэг. Тэр үед очиж уулзаагүйгээс ногоон байгууламж болоод тухайн газар гараад ирсэн.

Та бүхний хэний ч хувийн өмчлөлийн газрын зөвшөөрлийг цуцлаад, шүүхийн шийдвэр гарвал өмчлөлийн хэлбэрээр дахин гарах ёстой биз дээ. Гэтэл зориулалт нь өөрчлөгдөөд гараад ирсэн.

Бидний хувьд 2018-2020 он хүртэл төслөө өргөтгөж, тасралтгүйгээр явсан. Усан парк, спорт цогцолбор, орон сууцны төслүүдээ зургийг нь гаргаж, бараа материалыг нь татахдаа бэлдэж явсан. Энэ хугацаанд зөвшөөрөлгүйгээр төрөөс өөрчлөлт хийж бид ажлаа өөрчлөх шаардлагууд хэд хэдэн удаа гарсан. Тухайлбал, нүхэн гарцын хэсгээс болж төлөвлөлт бүхэлдээ өөрчлөгдсөн. Дараагаар нь Олимпийн шинэ гүүр баригдах ажил болсон. Замын цагдаагийн призер хаах ёстой учир Соёмботой хөшөөнөөс Нарны зам хүртэл нийтийн эрх ашгийн төлөө түр зам тавиад өгөөч гэдэг хүсэлтийг Хотын дарга тавьсан. Ингээд зам тавьж байгаагаас төлөвлөлт дахин өөрчлөгдөж, газар хуваагдсан. Энэ мэтчлэн асар их хүндрэл гарсан.

Бид 2020 онд ажил эхлүүлэх зөвшөөрлөө авч чадсан. Усан паркийн ажил эхлүүлэх зөвшөөрлийг 2020 оны наймдугаар сард авсан. Аваад ажлаа явуулж эхэлтэл есдүгээр сард нь Хотын даргын түр олон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ж.Батбаясгалан гэдэг хүн "танай газрын зөвшөөрлийг цуцалж байна. Сонгууль болж байна ойлгоорой” гэж байв. Тэр үед Захиргааны хэргийн шүүхэд хандсан. Тухайн үед хоёр үндэслэлээр газрын зөвшөөрлийг цуцалсан гэх тайлбарыг өгч байсан. Эхнийх нь үнэгүй.мн сайтад газраа зарна гэсэн. Баримтаа аваад  ир гэхэд байгаагүй. Дараагийнх нь Усны тухай хуулийг зөрчсөн буюу онцгой дэглэм тогтоосон газар гээд байгаа.

Шүүхээс Усны тухай хуулийн 22.4 дүгээр хэсэгт онцгой дэглэм тогтоох тухай асуудлыг БОАЖЯ, Барилга хот байгуулалтын яамнаас батална гэдгийг хэлсэн. Үүний дагуу 2015 онд Барилга хот байгуулалтын яам, БОАЖ-ын сайдын тогтоол гарч үерийн далантай газарт онцгой дэглэм тогтоохгүй гэсэн. Энэ хууль, журам одоо ч хэрэгжээд явж байгаа” гэж мэдэгдсэн юм.

Ийм нэг адармаатай асуудлыг тойроод 600 иргэний үл хөдлөх хөрөнгө үнэгүйдэж, балгас болох уу, аль эсвэл байр хэвээрээ үлдэх үү гэдэг шүүхийн шийдвэрээс хамаарах болж хүлээж байна. Гэхдээ шүүх байгууллага энэ асуудлыг хэлэлцэхгүй цаг алдах тусам илүү их хор хохирол дагуулж болзошгүй болж буй.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

59 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-14 49.0.156.20

Монголд мөнгөтэй л бол зөвшөөрөлгүй барилага барьж болдог жишээ нь энэ Удахгүй шүүхийн шийдвэр мөнгөтэй хүний талд гарна Тэр 600 -н хүний дотор авлагаар хэдэн энэ орон сууцнаас авч зөвшөөрлийг нь гаргах бол доо

Avatar

Irgen 2025-05-14 70.187.210.175

Hotiin baga toirogt barilga yalangya 5deesh davhar barihiig huuliar jorigloh heregtei tegj zorigtoi geheer shiidver gargaj chadval tygjer buurna tyyniig dagasan olon asuudal arilna ard olon demjine hooson syr yzyylj yarisaar 30 jil bolson odoo itgel aldarch bna daa

Avatar

М.Б 2025-05-14 103.57.94.191

үерийн үеэр ус ороогүй биздээ. нураасан дорвол олигтойхон торгоод л болох юм бишүү. Албан тушаал эрх мэдлээрээ дарангуйлхаа больсон нь дээр. харин үерийн хамгаалалтыг нь сайн хийлгэх хэрэгтэй.

Avatar

Шагдар 2025-05-14 202.55.188.120

ШУУД Л НУРАА
БАЛГАС ЦААШАА

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.180.141

худалдан авсан иргэд авилгалыг өөгшүүлж санхүүжүүлж байна гэсэн үг шөө

Avatar

Нэргүй 2025-05-14 202.21.100.61

Балгас болгоо, хуулиас гадуур явбал ийм балгас болдог гэдгийг үкийн үед сануулж байг

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.184.134

байшин нурааснаас сууцгүй залуусыг буудаад алчих.

Avatar

Иргэн 2025-05-14 202.55.188.90

Барихаас нь өмнө цэрэг цагдаагийн хүчээр болиулахгүй яасан юм? Бариад дуусчихсан бол одоо нураагаад яах билээ. Улс мэдэлдээ аваад дуудлага худалдаагаар зарах хэрэгтэй. Буруутнуудыг нь шорон руу явуул.

Avatar

Нэргүй 2025-05-14 43.242.242.59

Монголчууд бүтээсэн зүйлийг сүйрүүлж балгас болгож л чадан. Түүндээ бүр гаршсан. Тамын тогоо ганцхан монголд байдаг гэсэн. Түүгээрээ иргэд нь бахархаж байдаг бололтой.

Avatar

Нэргүй 2025-05-14 202.9.40.5

Зарим нэг хүний гарна хүндрээгүй охид хөвгүүд нь 20 саяын бэлэг аваагүй өгөөгүй болороор гацааж шантаажилж байна даа

Avatar

Иргэн 2025-05-14 202.126.89.5

Мөнгө байвал МАН-АН-Н мафиууд зөвшөөрнө!!! кк

Avatar

Иргэн 2025-05-14 49.0.139.159

За энэ барилга УБ-ын иргэдийн эрх ашгийг бол үл тоосондоо. Стандартаа хангасан гэж бодохгүй байна. Тэгхээр баахан гэр бүлийг хулхидсан. Эрх дарх ихтэй хөрөнгөтөн учир заавал тэр байшинд дундач давхаргааё сууж хохирах юм болоод байна уу???

Avatar

И 2025-05-14 139.5.217.37

Энэ барилгууд ирээдүйгүй нэг их удахгүй хазайлт өгнө. яваандаа унана. харж л байгаарай !!!

Avatar

Нэргүй 2025-05-14 202.9.47.15

Хувьчлаад өгчихсөн байсан юм уу???
– Та бүхний хэний ч хувийн өмчлөлийн газрын зөвшөөрлийг цуцлаад, шүүхийн шийдвэр гарвал өмчлөлийн хэлбэрээр дахин гарах ёстой биз дээ.

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.182.82

Үер усны эрсдэлтэй гээд анхааруулаад байхад дураараа юм бэ.Үерийн эрсдэлийг шүүх хариуцах биш,мэргэжлийн дүгнэлтээс шалтгаалж таараа ш дээ

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.184.223

Байшин барих нь эсгий гэр барихаас арай өөр юмшүү !!!
Энэнийг сайн мэдэхгүй нүүдэлчдийн удам нураах устгах л юм яриад бна уу даа. Нураагаад хэн ч юу ч хожихгүй шүү!!! Түүний оронд үерийн ус зайлуулах лут сайн баыгууламж хийх хэрэгтэй, төсөв зардлыг нь тэр барилгын ххк нь гаргана биз !!!

Avatar

z**l 2025-05-14 89.24.56.166

balai p***a we naana chine tegj uyr us zailuulah nuser baiguulamj bariad baih zai talbai bhgui bgaa bizdee. yahiin goliin goldirol daguulj barisan awilga horoolliig uldeegeed huuliin daguu uyer usni ayulaas zaitai ergen toirniih ni baishin barilgiig nuraaj baiguulamj barih uu? erguu erguu

Avatar

Temuujin 2025-05-14 103.57.92.196

Анхааруулаад байхад зхиалга өгсөн хохь болох уу гэж ямар ч утгагүй юм бичих юм. Анхааруулаад байхад захиалга өгсөн юм бол хариуцлагаа өөрсдөө үүрнэ л гэсэн үг. хэн ч тэднийг хохироогоогүй.

Avatar

Нэргүй 2025-05-14 103.212.117.209

Голын эрэгт 200 метрт барилга барих хориотоо байсаныг Мэеэгийн үед 50 м болгож байгаад их ч газар зарсан даа, Авилга хороолол бол бүүр голын голдирол дотор нь барьсан барилга , гол хэдэн жилдээ нэг айхтар үерэлдэг гэдэг нь мөнгө олоход хамаагүй гэж бна даа

Avatar

Нэргүй 2025-05-14 59.153.112.218

Авлига өгөөд л бүх юм жин тан болно. Авлига өгвөл Сүхийн талбай дээрээ байшин барина.

Avatar

MGL 2025-05-14 103.229.177.34

Анх газар олгож, барилга барих зөвшөөрөл өгсөн албан тушаалтнууд хариуцлага хүлээхгүй юу???

Avatar

хөх 2025-05-14 66.181.164.23

Маш том сургамжтай хөшөө УБ т маань барьж өгсөнд баяраллаа…одоо улсын төсвөөс урд талд нь маш томоор АВИЛГА ХӨШӨӨ гээд бичээд өгөөрэй, жуулчид 10 жилийн хүүхдүүд нтрт үзүүлж Монголчууд авилгатай ингэж тэмцэж байна нтр гэвэл бас кок шдээ

Avatar

Уншигч 2025-05-14 103.212.118.118

Үерийн усны урсалтыг хааж барьсан энэ хорооллын байшингуудыг зайлуулаагүй үед гол үерлэвэл Туулын савд байгаа олон хороолол, хүний амины хохирол учирна гэдгийг хүмүүс ойлгон харж л байгаа даа????

Avatar

Нэргүй 2025-05-14 59.153.114.221

НУРАЖ ЗАРЛАГА ГАРГАЖ БАИХАР ТЭР ЧИГТ БАЛГАС БОЛГО

Avatar

Нэргүй 2025-05-14 139.5.219.16

ха ха, тэгж л бдаг, тэгээд л ажиллана даа

Avatar

иргэн 2025-05-14 124.158.126.107

барилгын компани байраа зараад, ашигаа хийгээд яваад өгнө. худалдаж авсан хүмүүс нь хохирно гэдгээ ойлгохгүй үхэрүүд юм даа. голын голдрилын хөрс бол хөлдөж, гэсэж байнга хөдөлгөөнд ордог. алсдаа барилгын суурь нь эвдэрнэ, нурах аюултай. мөн хөрсний устай газар шүү дээ.

Avatar

Иргэн 2025-05-14 139.5.216.173

Захиалга өгсөн хүмүүсийг МЭДСЭЭР БАЙЖ ХОХЬ ЧИНЬ л гэж хэлэхээс өөр яахав дээ. Хууль зөрчвөл яадгыг өөрсдөө үзэцгээ

Avatar

Нэргүй 2025-05-14 202.9.40.61

Балгас болно. 1-рт Усан Парк барина гэж худал ярьж, газар авсан. Тэнд гоё гоё усан паркын зурагтай хашаа 6 жил байсан. Баярлаж суутал барилга барьсан, олон ч хүнийг хульхидсан даа. 2-рт Голын усан дотор аюултай байршилд барилга барьсан. Хүмүүс аюулыг нь сэрэмжүүлээд байхад л гөжүүд бух шиг загнасан. Ямар ч хамаагүй аргаар ашиг олно гэж зүтгэж болохгүй, маш аюултай. 3-рт Хуулийг хүндэтгэхийг шаардсан ч Засгийн газар, Нийслэл, Мэргэжлийн Хяналтын бүх газруудыг үл тоосон.

Avatar

Нэргүй 2025-05-14 103.212.119.204

иргэд нь ийм тэнэг.тэнд байр худалдаж авсан хүмүүсийг нэг мөсөн хашраа ухаан сууг

Avatar

zochin 2025-05-14 103.212.119.139

асуудалтайг мэдсээр байж байр аваад байгаа хүмүүс эдний шуналыг хөдөлгөж үнэ өсгөж, сүүлдээ шулам гэгч болж муугаа үзэх бх

Avatar

ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2025-05-14 202.21.110.94

ХЭЛВАА ЭНЭ АСУУДАЛО ЗӨВА ШИЙДЭГДЭЖЭ БАЛГАС БОЛБАСУ МАНАЙ МОНГУ УЛАСЫН АВИЛГЫН ИНДЕКС БУУРАНА ШӨӨ. ҮГҮЙ БОЛА ДЭЛЭХИЙНА 1 НОМЕРЫН АВИЛГАЧ УЛС БОЛАНА….

Avatar

Зочин 2025-05-14 66.181.184.72

Туулын бургас хядаж байгаад барьчихсан өч төчнөөн барилгууд байна аа, авилгагүй баригдсан барилга байгаа юу? Угаасаа дампуурчихсан улсууд, торгууль шийтгэл сайн өгөад ашиглалтанд оруул, үер уснаас хамгаалах хамгаалалт бариул, *л аль талдаа ашигтайгаар шийдсэн нь дээр

Avatar

Нэргүй 2025-05-14 202.126.88.200

анхааруулаад байхад захиалга өгсөн иргэдийн хохь нээ

Avatar

Мөөгий 2025-05-14 45.117.32.102

Яаж ч бодсон голын ай сав газар үер усны болоод газар хөдлөлийн бүс аюултай шүү дээ. Зөвшөөрөл өгсөн, мөнгөө төлсөн бүгд буруу, Усан парк багуулна гэсэн сүржин плакатууд байсан шүү дээ. Ай мөн тэнэг гэхэд багадна

Avatar

Нэргүй 2025-05-14 103.168.34.114

Яаж ч бодсон улсын комисс ажиллахгүй тэгвэл тэд буруутан болно

Avatar

Зочин 2025-05-14 139.5.219.133

энэ 600 хүн тэнэг гэхэд арай арай хэнэггүй ёстой үхэр шийдвэр гаргачаад одоо доор нь орж үхнэ гэж жагсаж цуглаж бөөн юм болноо

Avatar

Уншигч 2025-05-14 103.212.118.118

Бодвол мөнгө ихтэй хүмүүс орсон байх аа. Тэд тоохгүй байх аа

Avatar

longe 2025-05-14 202.70.43.72

харийн солиотнууд бидний аз жаргал дүүрэн амьдралын бусниулахаар элдэв юм бичиж байна бүү автагтун дэмий зүйл зовлонгоос өөр юм авчрахгүй

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.161.185

нураах нь зөв Битонон ширэнгэ хэрэггүй

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.179.245

SEKSEER TAICHNA MASSAJLI80955877BOOW XXN O

Avatar

Нэргүй 2025-05-14 202.21.107.20

Үерийн аман дээр, голын ай сав дотор барилга барих ч яахав дүүрч. Харин тэрийг нь худалдаж авсан хүн л ойгүй тэнэг гэсэн үг л дээ. Туулаас хойшоо баригдсан бүх хотхонуудын Б1,2 давхарууд жил бүр усанд автдагаас одоо суурь нь эрс муудсаныг барилга огт мэдэхгүй хүн ч гадарлачих байлгүй дээ

Avatar

зочин 2025-05-14 202.70.38.91

Энэ асуудлыг эрүүлээр сэтгээд өндөр зэрэглэлийн инженерчлэлээр шийдчихмээр юм даа. Харилцан хонзогнол үүсгэх шаардлага ямар хэрэгтэй юм бол оо

Avatar

Нэргүй 2025-05-14 202.21.107.20

авлигачидыг баярлуулах гэжүү

Avatar

Symbol of Bribery 2025-05-14 104.28.250.151

Avilgalin bileg temdeg bolgood uldeehugi yu doo. Nuraaj chadahgui, huuliin gartsgui bolchihson yum bish uu? 1 talaasaa goliin ai savd barigdsan tul zuvshuurul uguh yosgui baisan, nuguu tald n yaltachgui buh zuvshuurliig n uguud barilga iig bariulchihsan bolj taarsan. Turiin buh shatnii albadiin zavhral, huuli jurmiin sul baidal, ard tumnii huvia hicheesen baidliin beleg temdeg bolood gozoigood baij baig ee.

Avatar

зочин 2025-05-14 139.5.216.218

Эрүүл саруул сэтгэвэл голын гольдрог усны ай сав хөрслөг ногоон байгууламж хамгаалж ирээдүйд үлдээх , авилгажсан ухаан мөнгө өнгө эрх мэдэл шунал авлиг хахууль луйвраар шийдэж сурсан хүний зан араншин ,,,

Avatar

Нэргүй 2025-05-14 14.1.81.18

Хотын захиргаа биш, Шүүх газрыг нь олгоод барилгын ажил эхэлсэн шдээ,
Шүүхээс хүлээн авах комисс гарах байхаа!!

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.179.243

Төр газрын зөвшөөрөл өгчихөөд одоо болохоор өгсөн албан хаагчидтайгаа хариуцлага тооцохын оронд барилгыг балгас болгоно гэх. Үерээс яаж хамгаалах гарцыг хамтарч хайхын оронд ингэж дарамтаар асуудлыг шийдэж байгаа нь төрийн ялзрал. Инженерийн байгууламж барьж Каскад усан далан байгуулж эргийг бэхлэн харин ч үзэсгэлэнтэй усан орчинг компаний хөрөнгө хүүчээр бариулж болдоггүй юм уу

Avatar

Нэргүй 2025-05-14 122.201.31.153

Үeрийн аман дээр барьчихдаг овоо гарууд шүү. Тэнэгийн дотор амгалан гэж.. Хүн гэдэг амьтан их шуналтай үер болтол байж л байя гэш ккк.

Avatar

ИРГЭН 2025-05-14 103.212.117.134

ТӨРӨӨС ШИЙДВЭР ГАРГААД ГАЗАР ОЛГОСОН БОЛ КОМПАНИЙН БУРУУ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ДЭЭ.
ГАНЦ ЭНЭ БАРИЛГА БИШ МАШ ОЛОН БАРИЛГА ГОЛЫН ЭРГЭЭР БАРИГДСАН БАЙГАА ШҮҮ ДЭЭ.
ЗАЙСАНГИЙН БҮХ БАРИЛГА УЛСЫН ДАРХАН ЦААЗТАЙ ХОРИОТОЙ ГАЗАРТ БАРИГДСАН БАЙГАА.

Avatar

зочин 2025-05-14 139.5.218.19

Увс фракци ажилаж байгаадаа. Улсын засгийн газар ,Увс фракцитай тулна. Оюун-Эрдэнэ дийлэх үү Нямдорж, Чойжилсүрэн нар дийлэх үү. Гоё үзүүштэй тулаан болно.

Avatar

зочин 2025-05-14 66.181.160.29

Уг нь хархад их л цэмцгэр гоё байшин босож байна лээ дэ . Хажууд нь 32 ийн тойргийн тэрүүгээр босож байгаа юмнуудыг хараарай ! .Хог цуглуулж эвлүүлээд байгаа юмуу хаашаа юм

Avatar

Нэргүй 2025-05-14 188.162.254.76

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж бухимдаад сандраад хэрэггуй тайван кофе уугаад хулээж байгаарай одоохон тусгай элчин сайд томилж ажиллуулаад Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан баярцогт даргаас асуугаад туухэн алсын хараатай зоригтой зохицуулчихна !!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2025-05-14 202.126.91.1

Шүүхийнхэд хэдэн байр шидчихэд л хотын захиргааны шийдвэр утаа болдог юм байгааз дээ. Уулаасаа шүүхийхний эхний ээлжийн хахуулийг өгчихсөн түдгэлзүүлээд байгаа биз дээ.

Avatar

Уншигч 2025-05-14 202.21.99.52

хэрүүл маргаантай байхад тоохгүй мөнгөө төлж байдаг тэнэг иргэд, Үргэлжлүүлэн барисан хүн нь их хөрөнгөтэй хүн байна даа. Бодвол авлига өгөөд шийдээд сурчихсан нөхөр байна. Одоо анх газрыг нь өмчлөлд өгсөн хүнээр нь хохирлыг гаргуулах хэрэгтэй. Жирийн иргэн хашааныхаа 0,7 га газрыг өмчилж авч чдахгүй байхад хэн нь болоод хотын төв хэсэг голын ай сав газар өмчлөөд авдаг байна. Бүр цаад углуургаар нь шалгах ёстой

Avatar

Зочин 2025-05-14 202.126.92.98

Энэ байр буцаж хэзээ ч зарагдахгүй нэг өдөр үерт урсана

Avatar

Нэргүй 2025-05-14 103.71.100.96

Монголын жонхуурсан төр жонхуурсаар.

Avatar

ИРГЭН 2025-05-14 103.57.95.169

Авилгачидын *Билэг тэмдэг* болсон Авилга хороололыг нуураасан нь Ихгэдэд ч хохиролгүй, Байгал орчинд ч Ээлтэй бус уу,,,,,Нураа нураа,

Avatar

зочин 2025-05-14 43.228.129.40

байр хэвээр үлдэнэ

Avatar

Нэргүй 2025-05-14 66.181.161.185

нураа нураа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж