Согтуурч, мансуурсан үедээ машин жолоодсон хэрэг 2.5 дахин өсчээ

Согтуурч, мансуурсан үедээ машин жолоодсон хэрэг 2.5 дахин өсчээ

Согтуурч, мансуурсан үедээ машин жолоодсон хэрэг 2.5 дахин өсчээ

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн гаралт, шүүхээс оногдуулж буй  ял, шийтгэлийн байдлыг 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар судалсан байна. Тодруулбал, 2025 оны эхний дөрвөн сарын байдлаар 144 хүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.5 дахин өсчээ.

Дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн нийт 144 хүнийг насны байдлаар нь авч үзвэл, 49.3 хувь нь 30-39 насныхан бөгөөд 97.3 хувь нь эрэгтэй байна. Судалгааны дүнгээс үзэхэд, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон хэрэгт дээд болон бүрэн дунд боловсролтой, хөдөлмөр эрхэлдэг хүмүүс зонхилон холбогджээ.

Үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 66.6 хувь нь өдрийн цагаар, 33.3 хувь нь шөнийн цагаар буюу 22.00-06.00 цагийн хооронд үйлдэгдсэн бөгөөд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт хамгийн их бүртгэгдсэн байна.

Анхан шатны шүүхээс 104 хүнд торгох ял, 15 хүнд зургаан сараас нэг жилийн хугацаагаар хорих ял, 12 хүнд зорчих эрхийг хязгаарлах ял, долоон хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял, зургаан хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэжээ. Дээрх 144 хүнд оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялын хувьд 14 шүүгдэгчид нэг жилийн хугацаагаар, нэг шүүгдэгчид нэг жил зургаан сарын хугацаагаар, 69 шүүгдэгчид хоёр жилийн хугацаагаар, нэг шүүгдэгчид  хоёр жил зургаан сарын хугацаагаар, 59 шүүгдэгчид гурван жилийн хугацаагаар хасч шийдвэрлэсэн байна.

Тээврийн прокурорын газраас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийн улмаас бусдад 4.5 сая төгрөгийн хохирол учирсныг шүүхийн өмнөх шатанд бүрэн нөхөн төлүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-13 103.57.95.197

iim bdald yal ugdug bolooch uurs eheld busadiin ami nas ed hurungu gd hohirohgui yum bhgui shu de

Avatar

Нэргүй 2025-05-13 202.21.99.60

Хариуцлага, шийтгэл хөнгөн юм чинь ойлгомжтой

Avatar

зочин 2025-05-13 66.181.166.196

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодогсдод тооцох хариуцлага хэтэрхий сул байхад энэ төрлийн хэрэг буурах үндэсгүй л дээ, тэгээд ч энэ төрлийн хэрэгт холбогдогсдын ихэнх хурган дарга нар, цүнх баригчид, долоогчид, нам дагасан навсгарууд байдаг учир тооцох хариуцлагыг чангатгах сонирхол дээгүүрээ байдаггүй байх оо

Avatar

Нэргүй 2025-05-13 66.181.176.128

Iim ih aluurchid yawj bn gesen uguu

Avatar

Нэргүй 2025-05-13 158.59.146.30

ялын бодлого чинь болохгүй байна гэсэн үг, дахиад тийм үйлдэл хийхгүй болтол нь хариуцлага тооцох хэрэгтэй байна, жишээ нь, бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлыг, эрүүл мэндийн зардлыг хохирогч бүрэн эдгэтэл төлүүлэх, хойшид гарах зардлыг нь ч бүрэн хариуцуулах, машин барих эрхийг нь амгийн багадаа 10 жилээр хасах, хүнд тохиолдолд бшх насаар нь жолоодох эрхийг хасах, нэмээд 5 -аас дээг жилээр шоронд ял эдлүүлэх хэрэгтэй. эдгээр шийтгэлийг хослуулах хэрэгтэй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж