Шарапова, Сафина, Давыденко нар Майамид болох тэмцээнээс нэрээ татав

Хуучирсан мэдээ: 2010.03.19-нд нийтлэгдсэн

Шарапова, Сафина, Давыденко нар Майамид болох тэмцээнээс нэрээ татав

Оросын тамирчид Мария Шарапова, Динара Сафина болон Николай Давыденко нар Майамид болох “Sony Ericsson Open-2010” талбайн теннисний тэмцээнд гэмтлийн улмаас оролцохгүй боллоо. Тэмцээнийг зохион байгуулагчид энэ тухай албан ёсоор зарласныг AFP мэдээллээ. Ингэснээр тус тэмцээнд Оросын тамирчдаас нэг ч хүн үлдсэнгүй. Эмч нарын тодорхойлсноор Мария Шарапова ясны гэмтэл авсан бөгөөд тэр ойрын 3-6 долоо хоногийн туршид ямар нэгэн бэлтгэл эсвэл тэмцээнд орж чадахгүй болсон гэж үзэж байгаа юм. Шарапова 2010 оны хоёрдугаар сард Мемфист болсон Америкийн хамгийн нэр хүндтэй WTA тэмцээнд түрүүлсэн  боловч дараа нь Indian Wells-ийн тэмцээний финалын 16/1-ийн тоглолтноос хасагдсан билээ. Харин  Динара Сафинагийн хувьд нурууны гэмтэл нь одоо хэр бүрэн эдгээгүй байгаа юм. Үүний улмаас тэр өнгөрсөн нэгдүгээр сард болсон Australia  Open 2010 тэмцээнд ч орж чадаагүй ажээ. Тэгвэл Николай Давыденкогийн тухайд хоёрдугаар сард Роттердамд болсон ATP тэмцээнд гарын бугуйндаа бэртэл аван дараа нь Indian Wells-т эхний тоглолтын үед гараа хугалжээ. Америкт хатуу хучмал талбай дээр болдог тэмцээнүүдэд нэр хүндийн хувьд Sony Ericsson Open нь гуравт эрэмблэгддэг бөгөөд үүний өмнө WTA, Indian Wells-ийн тэмцээнүүд тус тус ордог байна.

Л.Золбаяр   

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж