ПСЖ vs Интер: Аваргуудын лигийн финалаас бид юу хүлээх вэ?

ПСЖ vs Интер: Аваргуудын лигийн финалаас бид юу хүлээх вэ?

ПСЖ ба Интерийн финалын тулаан – 1xBet Монголоос

Европын хөлбөмбөгийн клубуудын энэ улирлын хамгийн том тулааныг угтан, "1xBet Mongolia"-ийн зүгээс хүлээлтээ хуваалцаж байна. Финалын тоглолт тавдугаар сарын 31-нд болно.


Мюнхений стадионы хүчин зүйл

Тоглолтын хэв маягийн тухайд финалд шалгарсан хоёр баг эсрэгцэл гэлтэй. "1xBet"-ийн албан ёсны түнш болох Пари Сен-Жермен бол Аваргуудын лигийн хамгийн залуу багуудын нэг бөгөөд довтолгоонд тулгуурласан тоглолт, бөмбөг эзэмшилтээрээ алдартай. Харин Интер хамгийн ахмад бүрэлдэхүүнтэй, өрсөлдөгч бүрт тохируулан тактикаа уян хатан өөрчилж чаддаг прагматик хөлбөмбөгийн жишээ билээ. Гэвч энэ хоёр багийг нэгтгэх нэг зүйл бий. Тэр нь тэд хоёулаа энэ улиралд Мюнхенд тоглосон.

ПСЖ хэсгийн шатанд Байернтай тоглож 0:1-ээр ялагдсан бөгөөд Усман Дембеле улаан хуудас авсан. Харин Интер шөвгийн наймд Байерныг 2:1-ээр хожиж, хариу тоглолтод давуу талаа хадгалсан.

Мюнхений хоёр цэнгэлдэх хүрээлэнд Европын цом болон Аваргуудын лигийн шигшээ тоглолт нийт дөрвөн удаа болсон бөгөөд бүгдэд нь өмнө нь түрүүлж байгаагүй клуб түрүүлж байжээ. 1979 онд Ноттингем Форест, 1993 онд Марсель, 1997 онд Боруссиа Дортмунд, 2012 онд Челси. Хэрэв энэ хуучин “жор” үргэлжилбэл, энэ нь ПСЖ-д ашигтай байх болно.

Нугасны муухай дэгдээхэй үзэсгэлэнт хун болсон нь

Сүүлийн зургаан улирлын турш ПСЖ Аваргуудын лигийн финалд хоёр удаа хүрч, хагас шигшээд ч хоёр удаа шалгарсан. Энэ нь багийн тогтвортой байдлыг харуулж буй боловч өнгөрсөн улиралтай харьцуулахад бүрэлдэхүүнд томоохон өөрчлөлт гарсан. ПСЖ одоо одод бус, залуу авьяастнууд дээр тулгуурлаж, тэднийг дасгалжуулагч Луис Энрике гайхалтай удирдан хөгжүүлж байна.

Францын аваргууд энэ улиралд үнэхээр өөрчлөгдсөн. УЕФА Аваргуудын лигийн эхний таван тоглолтод ердөө 4 оноо цуглуулан, бараг хасагдах шахсан баг 7-р тойрогт Ман Ситиг 0:2-оос 4:2 болгон эргэн ирж хожсоноор хүчирхэг өрсөлдөгч болж хувирсан. Тэд Ливерпүүл, Астон Вилла, Арсенал багуудыг ялсан нь тэдний яван чангарсныг илтгэнэ. Энэ хувьслын хамгийн тод жишээ нь Усман Дембеле. Сахилга батгүй хэмээн шүүмжлүүлдэг байсан тэрбээр одоо Баллон д’Ор-ын гол өрсөлдөгчдийн нэг болж, энэ улиралд 26 гоол оруулж, 6 гоолын дамжуулалт өгчээ.

Гэхдээ сүүлийн алхам хамгийн хүнд байдаг. Энэ улиралд ПСЖ Интерийнх шиг хэв маягтай багтай хараахан тоглоогүй байгаа.

Юниверсал цэргүүд

Хоёр жилийн өмнө Интер финалын тоглолтод Ман Ситид ялагдахад зарим нь тэднийг “сугалаанд азтай байлаа” гэж үзсэн. Гэвч энэ жил бол өөр хэрэг. Энэ удаа тэд Байерн болон Барселонаг хожиж чадсан.

Эхний 10 тоглолтод Интер ердөө 1 гоол алдсан байв. Гэхдээ хасагдах шатны сүүлийн тоглолтуудад тэд зөвхөн хамгаалалтдаа найдаж явахаа больсон. Учир нь тэд жинхэнэ гоолын машин багуудтай тоглосон. Байерн, Барсатай хийсэн 4 тоглолтод нийт 11:9 гэсэн харьцаатай гоолын илүүтэй байжээ. Лаутаро Мартинес, Маркус Тюрам нар бэртэлтэй үедээ хүртэл гоол оруулж, хаалгач Янн Зоммер олон гоол алдсан ч илүү олон чухал цохилтыг хааж, хамгаалагчид нь алдаагаа довтолгоогоор нөхөж чадсан. Одоогийн энэ Интер бүх зүйлийг хийж чадна. Хэдий урт удаан улирлын дундуур тэд эрчээ алдсан байж болох ч финалын тоглолтод бүх хүчээ дайчлах нь гарцаагүй.

Шигшээ тоглолтыг "1xBet Mongolia"-тай хамтдаа хүлээцгээе!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

mm 6 цагийн өмнө 202.179.15.43

""ПСЖ-н энэ жил аварга болно доо….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж