126:1 "Тумбааш"-ын экс босс

76:1

126:1 "Тумбааш"-ын экс босс

126:1 "Тумбааш"-ын экс босс

NEWS.MN сайт "126:1″ булангийнхаа энэ удаагийн дугаарт УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшин парламентад сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг танилцуулж байна.


Парламентад хоёр дахь удаагаа сонгогдон ажиллаж байгаа Иргэний зориг ногоон намын дарга, УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг улс төрийн хүрээнийхэн “Бардам ам шалдан гуя” гэж гоочлох нь бий. Намын жагсаалтаар УИХ-д сонгогдсон тул “Тооноор орж ирсэн 48 гишүүний нэг” гэх тодотгол ч дагадаг.

УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орж, халаасны намууд үнэд орж эхэлсэн цаг үед тэрбээр Иргэний зориг ногоон намын дарга болсон нь парламентын гишүүн болох замыг нь зассан. Учир нь, Улсын дээд шүүхэд 35 нам бүртгэлтэй байснаас байгуулагдсан эрэмбээрээ Иргэний зориг ногоон нам дөрөвт жагссанаар УИХ-ын 2024 оны сонгуульд оролцоход хоосон хоцрохгүй нь өрсөлдөөн эхлэхээс өмнө тодорхой болсон юм.

Энэхүү сонгуульд Иргэний зориг ногоон нам сонгогчдоос 73 мянган санал авч, парламентад дөрвөн суудалтай болсноор сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх боломжтой болсон.

Тэрбээр өнгөрсөн онд УИХ-ын намрын чуулган эхэлсэн даруйд Сүүдрийн Засгийн газар байгуулж, улс төрийн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж ажиллах мэдэгдэл хийсэн ч хэлсэндээ хүрээгүй. Харин ч “Албан тушаалаар амаа үдүүлсэн. Бардам ам шалдан гуяны эзэн” гэх шүүмжлэлийн бай болсон юм. Үнэндээ ч Иргэний зориг ногоон намыг удирдаж байсан Ц.Ганхуяг энэ оны эхээр ОХУ-ын Эрхүү хотод суух ерөнхий консулаар томилогдсон нь сүүдрийн Засгийн газар байгуулж ажиллана гэх сүржин мэдэгдлийнхээ “бонус”-ыг авчихав уу гэх хардлагад ч хөтөлсөн.

Мөн УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара намын дарга Б.Батбаатарыг үндсэн ажлаа хийхгүй, хийдүүлж байгааг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр шүүмжилж, түүнээс нь болж намаасаа хөөх санамжийг ч өгч байв.

Цагтаа УИХ-ын гишүүн Б.Батбаатар Ардчилсан намд гишүүнчлэлтэй, III, IV хороололд “Тумбааш” нэртэй дэлгүүртэй, “Тумбааш” нэртэй авто угаалгын газартай, “Азийн хөгжлийн сан” гэдэг хадгаламж зээлийн хоршоотой баян улстөрчдийн тоонд орж байв.

Хадгаламж зээлийн хоршоо нь дампуурснаар “Тумбааш” дэлгүүрээ зарж, хохирол барагдуулснаар нэр нөлөө нь ч буурч улс төрөөс завсарлага авсан.

Анх 2004 онд Ардчилсан намаас Баянгол дүүрэгт өрсөлдөн УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. УИХ-ын 2008 оны сонгуульд дахин өрсөлдсөн ч өвдөг шороодсон. Хэдэн жил чимээгүй сууж байгаад Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн зөвлөх болж, улс төрд эргэн ирсэн. УИХ-ын 2016 оны сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх квот хүссэн ч УИХ-ын дарга асан З.Энхболд хүсэлтийг нь хангаагүй. Тухайн үед УИХ-ын дарга асан З.Энхболд Ардчилсан намыг удирдаж байсан юм. Тэр үеэс тус намаас гарч Иргэний зориг ногоон намыг бараадсан. Улмаар тус намаас 2016 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн ч амжилт олоогүй унасан.

Харин УИХ 2023 онд УИХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, холимог тогтолцоог оруулснаар Иргэний зориг ногоон намын дарга болсон байсан Б.Батбаатар намын жагсаалтынхаа нэгдүгээрт эрэмбэлэгдсэнээр дахин УИХ-д сонгогдсон. Одоо түүний хувьд шинэчлэн батлагдсан Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэн намынхаа үзэл баримтлалыг шинэчлэн баталж, Улсын дээд шүүхэд бүртгүүлэхээс эхлээд том ажлууд хүлээгдэж байна.  Тэрбээр Иргэний зориг ногоон намын дарга болсныхоо дараахан “Манай нам гэмт хэрэгт холбогдож байсан улстөрчдийн "тайз" болохгүй гэдэг амлалт өгсөн. Амлалтдаа хүрэх эсэхийг цаг хугацаа харуулна.

УИХ-ын гишүүнээр сонгогдсон үеэс тэрбээр банкны зээлийн хүүг бууруулж, гурван сая монголчуудыг өрнөөс салгах шаардлагыг тавих болсон. Мөн Ерөнхий сайдын ахалж байгаа Улаанбаатар хотыг агаар, хөрсний бохирдлоос нь салгах Шуурхай штабт УИХ-д суудалтай Иргэний зориг ногоон намын даргын хувиар ажиллаж байна.

УИХ-ын 2024 оны сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшихдээ Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 20 сая, 243 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй гэж мэдүлжээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ

  • 1991 онд Улаанбаатар хот, 10 жилийн 47-р дунд сургууль
  • 1999 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, Эдийн засагч бакалавр
  • 2000 онд МУИС-ийн Эдийн Засгийн Их Сургууль, магистр
  • 2002 онд МУИС-ийн Хууль Зүйн Сургууль, Эрх зүйч бакалавр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ

  • 2003-2013 онд Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга
  • 2004-2008 онд УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжиэх ухааны байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо, Хүний эрхийн дэд хороо
  • 2012-2016 онд УБ хот Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, төсвийн хяналтын хорооны дарга
  • 2015-2016 онд Ерөнхий сайдын орон тооны зөвлөх
  • 2024 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

ШАГНАЛ

  • Алтангадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 3 цагийн өмнө 76.130.42.82

Hamiin jagsaalt geh balai humuusiin tsugluulgaa bolimoor yum

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 66.181.179.245

SAWI80955877

Avatar

CJN 5 цагийн өмнө 50.147.160.114

jorlon tseverledeg

Avatar

Энэг нам дамжсан хачин юм 7 цагийн өмнө 103.57.93.107

ИЗНН гэж юу байдаг юм. Орон гаран балай увайгүй хэрүүлийн бузар
авгай нара авгайгаа аваад зайлаарай. Та нар шиг юм төрийг бүү гутаа

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.212.119.204

ман,ан,хүн намын жагсаалтаар орж суусан хэнч биш нусан жорнуудаас хамаагүй дээр .нам дагаж хоол горьдсон нусгай пацаануудыг өгөөжөө агтөл ч хаа байсан юм олон жил хүлээх байх дах.тэрэн дорвол хал үзэж хашир суусан энэ хүн дээр шүү

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.184

Г.Хорол хүнийг доромжлох гэж хүнийг танилцуулдгаа болиоч. Ямар ч сэтгүүлчийн ёс зүйл соёл байхгүй байна. Уншигчид энэ хүнийг дүгнэх ёстой байтал сэтгүүлч өөрөө дүн тавьж дүгнэхээр хэт өрөөсгөл болж байгаа юм биш үү.

Avatar

Алтантуяө 8 цагийн өмнө 103.57.95.44

Мөнгөндалай гэдэг б**в архины донтой авгайтай суусан. Хэвээрээ юу

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.189.76

こんにちは、支払いする銀行口座番号をお願いします。

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.179.245

VANXANDI XUCEER SEKSDI80955877BOOW XXNO ANUSDI TSAGN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж