Хуучин орон сууц үнэд оров

Хуучин орон сууц үнэд оров

Хуучин орон сууц үнэд оров

Орон сууцны үнэ 2025 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеэс 14.6 хувиар өсчээ. Орон сууцны насжилтаар авч үзвэл, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.5 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 16 хувиар, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өссөн байна.


2025 оны дөрөвдүгээр сард шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.500.000 төгрөг байна. Харин  Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.200.000 төгрөгийн үнэтэй байгаа юм. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад, Чингэлтэй дүүрэгт 38 хувь буюу метр квадрат тутамд 1300000 мянган төгрөгөөр өссөн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Тэгвэл Хан-Уул дүүрэгт 5.8 хувиар өссөн нь хамгийн бага үнэд тооцогдож байна. Энэ оны дөрөвдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.500.000 төгрөг болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.500.000 төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэйдүүрэгт 26 хувиар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уулдүүрэгт 13.2 хувиар өссөн нь хамгийн бага байна гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Баяраа 2025-05-13 124.158.107.76

хуучин орон сууц нь сургууль,цэцэрлэгтэй ойр, СӨХ нь хямд олон давуу талтай!

Avatar

Ха ха ха 2025-05-13 202.126.89.114

шинэ байруудын доторлосон материал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тухай судалгаа хийгдээд байгаа шүү

Avatar

Нэргүй 2025-05-13 66.181.161.130

доторлосон материал гэвэл шавар замска обой л бна даа

Avatar

Э. 2025-05-13 66.181.186.226

энэ худлаа тоо төөрөгдүүлэх арга мэх

Avatar

Ц 2025-05-13 66.181.189.39

далан лр.голын эрэг зөөлөн хөрсөн др о.сууц барих зөвшөөрөл олгоод бх юмдаа.авилгачид цагаандаа гарах гэж

Avatar

иргэн 2025-05-13 202.9.46.3

5 баллын газар хөдлөлтийг тэсвэрлэхгүй хуучин барилгын үнэ өснө гэдэг бол тэнэглэл……………..харин ч буух ёстой

Avatar

Хуу 2025-05-13 139.5.217.115

эргүү хар л***р минь хуучин орон сууц шинээр чанартай байгааг одоо болтол ойлгоогүй яваа мал вэ

Avatar

Наран 2025-05-13 202.9.40.121

ХУУЧИН ОРОН СУУЦ НУУДЫГ ОРОС АХ НАР ЧАНАРТАЙ БАС ХОРООЛОЛ,ХҮН АМЫН ТОРНД НЬ ТОХИХУУОЖ БАРЬСАН БАЙДАГ ШҮҮ. ШИНЭ БАРИЛГУУД БОЛ ХАНА ЭНЭ ТЭР НИМГЭН ДЭД БҮТЭЦГҮЙ АСУУДАЛ ИХТЭЙ

Avatar

А 2025-05-13 43.242.241.72

Орос та хоёр хэзээ ах дүү болчихоов

Avatar

Нэргүй 2025-05-13 103.212.119.204

шинэ орон сууц нь тав зургаан зуун сая гээд баыхад хуучныг нь хвч таарахшд тэгээд л өсөж байхгүй юу

Avatar

Зочир 2025-05-13 66.181.184.72

Нурах нь дөхсөн юмнууд үнэ хүрээд юу шалах вэ дээ

Avatar

ИРГЭН 2025-05-13 103.57.94.98

Хамгийн шудрага нь газрын дуудлагаар зарах!!! МАН-АН-Н мафиууд, тэр дундаа МиЕ Энхболдын мафиууд УБ-н газарыг баруун солгойгүй хахуулиар өгч өөрсдөө хувьдаа мөнгийг нь завшисан ширэн нүүртэй хүмүүс байдаг!!! Улсын төсөвт, УБ- хотын төсөвт түй ч байхгүй болсон!!!

Avatar

Нэргүй 2025-05-13 202.179.15.130

УБ хот нь газраа дуудлага худалдаагаар зараад байхаар орон сууцны үнэ нь өсөхөөс аргагүй байх.

Avatar

зочин 2025-05-13 66.181.188.223

Газрыг дуудлага худалдаагаар зарахаас өөр яах юм,Үнэгүй өгөх юм уу ,Тэгэж болохгүй,Хэнд нь үнэтэй хэнд нь үнэгүй өгөх юм,Ийм эрүүл биш юм бүү ярь, Зах зээлийн нөхцөлд имфляц өсөхөөс өөр аргагүй ,Ялангуяа манайх шиг хэрэгцээт бүх зүйлээ гадаадаас авдаг оронд имфляц бүр өндөр,Үнийг улсаас хянах боломжгүй,Аль ч улсад хуулиар хориотой,

Avatar

зочин 2025-05-13 66.181.188.223

Зөвхөн олсон хэдэн валютаа зарж байж л хязгаарлана

Avatar

Нэргүй 2025-05-13 122.201.23.83

Засгаас албаар халтар төгрөгний ханшийг унагааж байгаа.

Avatar

УБ хотын иргэн 2025-05-13 202.21.104.234

Зайсан бол үнэхээр төлөвлөлт муу, зам харгуй нь замбараагүй, цэвэр бохир ус нь нийтийн шугамд холбогдоогүй. Худгийн ундны ус нь хужир ихтэй. Ирээдүйд тэндээс нарийн бүдүүн гэдэс, ходоодны өвчтэй хүмүүс ихсэх байх. Хотын төв нь дээр

Avatar

Нэргүй 2025-05-13 202.131.227.134

Цемент, арматур гээд бүх төрлийн барилгын материалын үнэ огцом нэмэгдээд, дээр нь газрын үнэ хэдэн тэрбум хүрч байхад байрны үнэ өсөхгүй гээд яах вэ дээ.

Avatar

Нэргүй 2025-05-13 14.1.81.85

Монголд Зэрэглэл гэж юм ерөсө алгаа, бүх юмс шударга бус_. Хуучин байр нь ч Үнэтэй, Чанаргүй, ОРчны , Аюулгүй байдлын болоод бусад Тал бүрийн Стандартын наад захын шаардлага хангахгүй барилга орон сууцуудыг аймар үнэтэй зардаг. Солонгос, Япон гээд бүхий л улсуудад ЗЭРЭГЛЭЛ байдаг, Хямдхан, Дундаж, Үнэтэй гээд бүх төрлийн үнэ тариф байдаг шүү дээ

Avatar

Нэргүй 2025-05-13 103.168.34.197

манайд ч байж л байгаа шд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж