Хөгжөөн дэмжигчийн бүжгийг зөвхөн охид хийдэггүй

Хөгжөөн дэмжигчийн бүжгийг зөвхөн охид хийдэггүй

Хөгжөөн дэмжигчийн бүжгийг зөвхөн охид хийдэггүй

Хөгжөөн дэмжигчийн бүжгийг зөвхөн охид хийдэггүй бололтой. Японы нийслэл Токио хотод оффисын ажил хийдэг 30 залуу амралтын өдрүүдийн өглөө бүр цуглаж, хөгжөөн дэмжигчийн бүжгийн бэлтгэлээ хийдэг. Тэд бүгдээрээ Даваагаас Мягмар гаригт хослол өмсөөд, ажилдаа явдаг жирийн залуус. Гэхдээ хөгжөөн дэмжигчийн бүжгээ ч ажлын хувцастайгаа хийдэг нь тэдний онцлог. Мөн энгийн бус, илүү хүнд акробат үзүүлбэрүүдээрээ тэд танигджээ. Амралтын өдрүүдээр тэд худалдааны төв болон бусад газраар сайн дурын ажил хийж, олны нүдийг орой дээр нь гаргадаг.

Хамтлагийн нэрийг "Cheer Re-Man’s” гэнэ. Энэ нь "cheerleading” буюу хөгжөөн дэмжих, "salaryman” буюу албан хаагч гэсэн үгсийн нийлбэр юм. Хамтлаг 2023 онд байгуулагдсан бөгөөд Васэда их сургуулийн эрэгтэй хөгжөөн дэмжигчдийн багийн гишүүдээс бүрддэг.

Амралтын өдрөөрөө хөгжөөн дэмжигч хийдэг ч гэлээ ажлын өдрүүдээр тэд үл хөдлөх хөрөнгийн борлуулагч, маркетинг менежер зэргээр тус тусын ажлаа хийдэг. Хөгжөөн дэмжигчийн ажил нь тархи амрааж, булчинг ажиллуулахаас гадна сэтгэл зүйн ерөнхий эрүүл мэндэд тустай байдаг гэдгийг тэд онцолж байна.

Залуус үзүүлбэрээ үзүүлэхдээ "Uniqlo"-ийн хослол өмсдөг. Хослол өмссөн атлаа долоон метр хүртэл өндөрт чөлөөтэй үсрэх залуусаас санаа авч, "Uniqlo" компани суналт сайтай, өмсгөл сайтай хослолоо сурталчилсан байдаг. Мөн хамтлагийн залуус "Авъяаслаг британичууд" шоунд орсон бөгөөд хагас финалын гуравдугаар байранд оржээ.

Хамтлагийн тоглолтыг ирж үзсэн 61 настай эмэгтэй ярихдаа "Өнөөдөр япончууд маш их зүйл үзэж туулж байна. Албан хаагч залуус бууж өгөлгүй маш ихийг хийж буй нь сэтгэл хөдөлгөж байна. Үнэхээр урам зориг авч байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 66.181.179.245

SEXSYGEER AJIL ANUSDAAD VANXANI SEKSEER TAICHNA BOOW XXOOD80955877

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж