"Samsung Electronics" компани "Galaxy S" цувралын хамгийн нимгэн хувилбар болох "S25 Edge" утсаа Мягмар гаригт /2025.05.12/ танилцууллаа. Хэт нимгэн загвараас гадна хиймэл оюун ухааны чадамжууд нь "Galaxy S25" цувралын онцлог. Шинэ цувралыг “Galaxy S25 Edge: Хязгаарыг давсан нимгэн” сэдэв дор албан ёсны цахим хуудсаараа танилцуулжээ.
"S25 Edge" загварын зузаан нь 5.8 мм буюу цуврал дундаа хамгийн нимгэн нь. Бусад загварын зузааныг танилцуулбал, "S25" 7.2 мм, "S25 Plus" 7.6 мм, "S25 Ultra" 8.2 мм. Харин жингийн хувьд "S25 Edge" загвар нь 163 гр, "S25" нь 162 гр.
Нимгэн, хөнгөн зэрэг үзүүлэлтээс гадна удаан ашиглахуйц эдэлгээтэй, үйлдлийн систем сайтай гэдгийг компанийн зүгээс онцолжээ. Утасны дэлгэцийг "Corning Gorilla Glass Ceramic 2" буюу хагаралт, цууралтад тэсвэртэй шинэ үеийн материалаар хийсэн байна. Мөн титан хүрээ, ус, тоосны хамгаалалт нь янз бүрийн орчинд утсыг ашиглах боломжтой болгодог.
Камерын хувьд 200 мегапикселийн өндөр нягтралтай өргөн камертай, 12 мегапикселийн хэт өргөн линзтэй. Шөнийн гэрэл зураг авахад стандарт "S25" болон "S25 Plus" загваруудаас 40 хувиар том пикселтэй болж сайжирчээ.
"Galaxy S25 Edge" загвар титан мөнгөлөг, титан хар, титан хөх гэсэн гурван өнгөтэй.
Урьдчилсан захиалга өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд Өмнөд Солонгост, Хятадад тавдугаар сарын 23-наас албан ёсоор худалдаанд гарна. Нийт 30 гаруй оронд "Galaxy S25 Edge"-ийг худалдаална. Багтаамжаасаа хамаараад үнэ нь 1.5-1.64 сая воны хооронд байна.






Өсөхбаяр 4 цагийн өмнө 202.21.104.68
mongol hed bolox bol
Нэргүй 6 цагийн өмнө 66.181.185.53
Аймшигтай үнэтэй эд үү, лав 1 жилийн цалингаараа авч таарах байх
R 6 цагийн өмнө 202.9.46.157
монгол төгрөгийг СанЯам, Монголбанк 2 нийлж хаягдал цааснаас хямд болгосноор юмны үнэ хязгааргүй болсон. яг Венесуэл шиг. шинэ гар утас жилийн цалинтай тэнцэх мөч удахгүй ирнэ.