Улаанбаатар хотод хуучны түүхэн дурсгалт цөөн барилга үлдсэний нэг нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музей байв. Их хотын тасралтгүй үргэлжлэх дуу чимээн дунд нам гүмхэн орших энэ хоёр давхар модон байшинг 2019 онд нурааж, суурин дээр нь "Эко констракшн" ХХК 23 давхар барилга барьж эхэлсэн байдаг. Ингэхдээ шинэ барилгын нэг давхарт нь музейг сэргээн засварлаж барина гэдгийг албаныхан мэдээлсэн. Энэ музейн үйл ажиллагааг хэрхэн сэргээж, ашиглалтад оруулах талаар энэ удаагийн сурвалжлагаа бэлтгэлээ.
Уг байшинд БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэн амьдарч байсан гэдгээр нь хүмүүс нэрлэх нь ч бий.
Ерөнхий сайд П.Гэндэнгийн гэх тодотголтой нийслэлийн Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт орших хоёр давхар дүнзэн байшинг 1930 онд Германы инженер Герингийн зураг төслөөр “Востванк” тоосгон заводын герман, швейцарь, унгар ажилчид барьсан түүхтэй. Энэ түүхэн дурсгалт байшинг 1996 оны есдүгээр сарын 10-нд Ерөнхий сайд П.Гэндэнгийн охин Г.Цэрэндуламын санаачилгаар музей болгож, долоон танхимд үзмэр дэлгэжээ.
МУЗЕЙН ЗАХИРАЛ С.БЭХБАТ УЗБЕКИСТАН УЛСАД КОНСУЛААР ТОМИЛОГДОН АЖИЛЛАЖ БАЙНА
Одоо энэ музейг түүний хүү С.Бэхбат хариуцдаг бөгөөд тэрбээр одоо Узбекистан улсад консулаар томилогдон ажиллаж байгаа гэнэ. Түүнээс музейн засварын ажлын талаар тодруулахад “Барилгын ажил дуусч, музей байгуулах давхраа хүлээн авсан. Хэлмэгдэгсдийн музейгээ дахин сэргээж нээхээр ажиллаж байна. Музейн дизайн зураг төслийн ажил үргэлжилж байгаа. Музейгээ ирэх намраас ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Ажлаа хийж дууссаны дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье" гэдэг хариултыг өгөв.
Музейн захирал С.Бэхбат 2019 онд мэдээлэл хийхдээ “Богд хааныг нас барсны дараа манай өвөө П.Гэндэнг бага хурлын даргаар сонгосон байдаг. Түүнд барьж өгсөн уг байшинд манай өвөө, эмээ, ээж амьдарч байсан. Энэ байшин 1930-аад онд баригдсан учраас 1980-аад онд буулгах шийдвэр гарч байсан юм билээ. Одоо ингээд 90 жил болчихож. Энэ хугацаанд дотоод зохион байгуулалтыг хэд хэдэн удаа өөрчилсөн.
Одоо бол үнэхээр ашиглах боломжгүйгээр муудсан учраас шинээр барих санал гаргасан.
Хүмүүс нураачихлаа гээд байгааг би хүлээн зөвшөөрөхгүй. Буулгасан гэж хэлнэ. Би энэ шийдвэрийг бие дааж гаргаагүй. Манай гэр бүлийнхэн, аав, ээжтэйгээ аль болох урт настай юм үлдээчих юмсан гэж ярьдаг байсан. Мөн мэргэжлийн, мэдлэг боловсролтой хүмүүстэй нэлээд зөвлөлдөж энэ шийдвэрийг гаргасан. Энэ хугацаанд хэрхэн сэргээн засварлаж болох талаар олон хувилбарыг судалж байлаа. Ингээд байшин дотор барих шийдэлд хүрсэн” гэдгийг хэлж байсан юм.
БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЖ, НЭГ ДАВХАРТ МУЗЕЙ БАЙГУУЛАХААР ХҮЛЭЭЛГЭН ӨГСӨН ГЭВ
Музейн суурин дээр барьсан 22 давхар "Министер тауэр" төслийн борлуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Цэдэн-Ишээс тодруулахад "Манай барилгын угсралтын ажил 2021 оноос эхэлж, 2024 оны долдугаар сард 22 давхар барилга бүрэн ашиглалтад бүрэн орсон.
Барилгын 1-4 давхарт худалдаа үйлчилгээ явуулах бол таван давхартаа ресторан лоунж, 6-9 давхар нь оффисын зориулалттай бол 10 давхраас дээш 104 айлын орон сууц, 22 давхартаа пент хаусын зориулалттай байхаар төлөвлөсөн.
Манай барилгын суурин дээр Хэлмэгдэгсдийн музей байсан. Тэр утгаараа барилгын нэг, хоёр давхарт музейг сэргээн барьж байгаагаараа онцлог. Бидний зүгээс "Гэндэн сан" төрийн бус байгууллагад 2024 оны сүүлээр барилгын давхрыг хүлээлгэн өгсөн" гэв.
"Улаанбаатар хотын төлөвлөлтийн төвийн бүс, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, Олимпийн гудамжны баруун талд байрлах "П.Гэндэнгийн нэрэмжит сан" төрийн бус байгууллагын үйлчилгээний зориулалттай орон сууцны барилга нь газраас доош хоёр давхар газраас дээш 23 давхар барихаар төлөвлөсөн. Үүнд техникийн давхрыг оруулж тооцсон. Зоорийн давхруудад авто зогсоол, нэгболон хоёрдугаар давхруудад төр, нийгмийн зүтгэлтэн П.Гэндэнгийн музей, 3-10 давхарт үйлчилгээ, 10 дээш давхарт орон сууц төлөвлөгдсөн байна" гэдэг мэдээллийг нийслэлийн Хот байгуулалт, хотын стандартын газрын Хот төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн, архитектор Б.Батзаяа хэлсэн юм.
ХЭЛМЭГДЭГСЭДИЙН МУЗЕЙГ 1980-ААД ОНД НУРААХ ГЭЖ БАЙЖЭЭ






Хүрэн өнгөтэй, хоёр давхар модон барилга хотын төв хэсэгт өөрийн үүх түүхийг өгүүлэх цөөн барилгын нэг. Тэртээ 1930-аад оны үед орд харшид тооцогдож байсан энэ хоёр давхар байшин нь орчин цагийн өндөр барилга дунд содон бас өвөрмөц харагддаг байв.
Энэ байшин нь дөрвөн талдаа хаалгатай, цахилгаан, телефон утастай байжээ. Доод давхарт нь Ерөнхий сайдынх суудаг байсан бөгөөд зочдын өрөө, сайдын ажлын тасалгаа, унтлагын өрөө, хүүхдийн өрөө, тоглоомын өрөөтэй.
Харин дээд давхарт нь сайдын эхнэрийн дүү нар, гэрийн үйлчлэгч, тогооч болон сайдын орчуулагч К.Ильин орос эхнэрийн хамт амьдардаг байсан гэдэг.
Тус байшинд цэцэрлэг, Засгийн газрын ажилчдын сууц, Байгаль хамгаалах газар зэрэг олон байгууллага, иргэд байрлаж байсан бөгөөд 1980-аад оны үед нураагдахад хүрч байсныг судлаачид хэлсэн юм. Хоёр давхар байшин нь усаа гаднаас зөөдөг, жорлон нь гадаа хашаанд тусдаа байжээ.
Хоёр давхар модон барилгыг 2003 онд засварласан боловч 2007 онд "галын болон эрүүл ахуйн шаардлага хангахгүй, газар хөдлөлийг тэсвэрлэх чадваргүй, музейн зориулалтын бус, ашиглалтын шаардлага хангахгүй, музейн шаардлагад нийцсэн архитектур төлөвлөлтийн зураг төсөл шинээр боловсруулах, мэргэжлийн байгууллагаар засвар бэхэлгээний ажил хийлгэсний дараа ашиглах” гэсэн Улсын мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч байжээ.
Мөн 2017 оны байшингийн үнэлгээ хийлгэхэд 94 хувийн элэгдэлтэй гэж дүгнэлт гарсан гэдгийг албаныхан онцолж байв.
Олон улсын сэргээн засварлах зарчим, арга зүйн дагуу архитектурын хэв загвар, гадна талын хэлбэр, хийц, өнгө будаг зэргийг анхных нь төрх байдлаар сэргээн засварлаж, дотор талын төлөвлөлт нь анхныхаа байдлаар хадгалагдаж үлдээгүй, өөрчлөгдсөн тул шинээр музейн зориулалт, стандартад нийцсэн, орчин үеийн төлөвлөлтийг хийх бүрэн боломжтой гэж мэргэжлийн архитектор дүгнэлт гарсан байдаг.
МУЗЕЙН САН ХӨМРӨГИЙГ МОНГОЛЫН ТҮҮХИЙН МУЗЕЙН ПОДВАЛЬД ХАДГАЛЖ БАЙНА
Музейн сан хөмрөгийг Монголын түүхийн музейн подвальд лацдан хадгалж байгаа гэдгийг С.Бэхбат өмнө нь хэлж байсан. Тэгвэл энэ музей үйл ажиллагаагаа зогсоож, татан буулгаснаар Монголын үндэсний музейгээс гэрээгээр шилжүүлэн байршуулж байсан 200 гаруй үзмэрээ буцаан авсан гэдгийг музейн мэргэжилтэн нь хэлсэн юм. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалын музейгээр жилд 1000 гаруй хүн сонирхон зочилдог байжээ. Музейн зочдын ихэнхийг хүүхэд, залуус эзэлдэг байсан. Музейн нэг давхарт хэлмэгдэгсдэд зориулсан хүндэтгэлийн танхим байх бөгөөд нийт хэлмэгдсэн хүмүүсийн нэрсийн жагсаалтыг аймаг, аймгаар нь байрлуулж байсан юм.
Хойморт нь хэлмэгдэгсдэд зориулан хүндэтгэлийн зул асааж, хоёр талд нь төрийн туг, баруун талд нь зураач Я.Үржнээгийн зурсан “Хэлмэгдлийн нэг өдөр” хэмээх зураг байрлуулахаас гадна БНМАУ-ын Ерөнхий сайд П.Гэндэнгийн ажлын өрөөг тэр чигээр нь үзмэр болгосон нь олны анхаарлыг татдаг байв.
Энэ нь хэлмэгсдэд зориулсан дэлхийн хоёр дахь музей бөгөөд музейн үзмэр нь хилс зохиомол хэргийг хэрхэн зохион байгуулж байсан, нууц хуйвалдааны үнэн байдлыг баримтаар нотлон үзүүлэхэд чиглэсэн баримт бичиг, гэрэл зураг бусад холбогдох эд зүйлсээс бүрдсэн үзмэр бүхий сан хөмрөгтэй байлаа.
Уг музейд зарим хэлмэгдсэн алдарт хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, гэрэл зураг, сонингийн хайчилбар, галт зэвсэг, хэлмэгдэж буудуулсан лам нарын шашны эд зүйлс зэрэг зүйлсийг дэлгэн тавьсан байдаг тухай иргэд хэлж, ярьдаг. Уг музей нь нийт долоон танхимтай байсан юм. Тодруулбал,
- 1922-1933 он
- 1934-1936 оны
- 1937-1939 оны их хэлмэгдүүлэлт
- 1940-1960 үны
- Лам нарын үзэсгэлэнгийн танхим
- Хүндэтгэлийн танхим
- Ерөнхий сайд П.Гэндэнгийн танхим
Гэрэл зургийг Л.Энх-Оргил
Манайх түүхээ устгасаар 2025-05-14 91.75.96.100
Дууслаа Түүхийн дурсгалт гэж ганц ширхэг дурсгал үлдэхгүйнээ Манайх л ашиглаж болохгүй гээд нураадаг гадны улсууд болохоор сэргээгээд аваад хойч үедээ үлдээдэг Зүгээр л өвөөгийн нэр бариад зарчихжээ
зочин 2025-05-14 192.82.92.204
энэ бэхэ ч өөдтэй юм хийгээгүйм бнав өвөөгийн нэр бариал
BOLGOOMJIL kenif; 2025-05-14 50.169.138.78
– ### 1
Нэргүй 2025-05-14 103.212.117.94
Хэлмэгсдийн нэрийг барих хэрнээ газар нь манай хувийн өмч гээд нурааж бизнес хийсэн шуналт даа. Гэндэн ч олигтой хүн байгаагүй.
Zichin 2025-05-14 122.201.31.139
hudlaa yarina,hydragguil ……
Нэргүй 2025-05-14 194.85.9.14
Улаанбаатар хотод соел туухийн дурсгал, архитектурийн дурсгал ев уламжлал гэх зуйлийг нандигнан хадгалдах узэл огт байхгуй юм. Дэлхийн дэвшээнд туухийн зуйлийг хамгийн ихээр устгаж байгаа орон юм.
d 2025-05-14 139.5.219.222
Энэ одоо шинэ байшин дотор хуучин 2 давхар байшингаа дахин барина гээд шаагаад байсан юу болсон бэ? Дотор нь баригдсан юмуу? Үгүй бол бас л төрийн өмчийг хувийн болгоод, дараа нь газраа зарчихсан н**ш байна даа.
Иргэн 2025-05-14 202.55.188.105
Даан ч их оройтож дээ. Одоо тэгээд авилга авч гадныханд баялгаа хармааны мөнгөөр өгдөг эрхмүүдтэй хариуцлага тооцох болохоор хэлмэгдэгсдийн музей рүү ороод нуугдчих юм бна л даа.
Нэргүй 2025-05-14 59.153.112.66
уул нь яг ч эднийх биш л дэээ.тэр үед ямар хувийн өмч гэж байсан биш.Харин эднийхэн сэргэлэнтээд гялс эко той тохироод насныхаа хөрөнгийг хийгэнд авлаа.Хууль сул бадамжунайгийн үед.
Нэргүй 2025-05-14 66.181.181.40
Хуучны нандин музейг үр ач нь хүртэл зараад идчих юмаа
Нэргүй 2025-05-14 139.5.216.78
90 оны ардчилалаар хэлмэгдэгсдийн музейг хэзээ байгуулах вэ?
Хотын уугуул иргэн 2025-05-14 103.212.119.54
Авөг эцгийнхээ амьдарч байсан байшинг нурааж хэлмэгдүүлсэн нөхөртэй юуч ярих билээ дээ. Нэг ёсондоо дур зоргоороо улсын түүхийн өвийг устгасан этгээд. Дурак…
Нэргүй 2025-05-14 64.119.29.144
Эцэг эхийн, ялангуяа Цэрэндулам гуайн буяныг хулгайлж идсэн ур хуухдууд нь, Энхбат, Бэхбат нар. Ээж аав нь терд улдээсэн херенге шуу дээ!!!
Иргэн 2025-05-14 122.201.19.99
Хайран сайхан байшин
Гэндэнг буудсан зөв 2025-05-14 66.181.181.247
удмаараа ийм шуналтай дуракууд байж.хотын төвд газар авах юм гэнэ