Турк дэх уулзалтад Трамп нэгдэж магадгүй

Турк дэх уулзалтад Трамп нэгдэж магадгүй

Турк дэх уулзалтад Трамп нэгдэж магадгүй

Орос, Украины ерөнхийлөгч нар энэ Пүрэв гаригт гал зогсоох асуудлаар Туркт уулзах төлөвтэй байна. Тэгвэл Украин дахь дайныг зогсооно гэсэн амлалт өгсөн хүний хувьд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ уулзалтад нэгдэж магадгүй аж.

Трамп энэ долоо хоногт Персийн булангийн орнуудад айлчилж байна. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлснээс хойших анхны айлчлалын хүрээнд тэрбээр Саудын Араб, Арабын нэгдсэн Эмират, Катар улсуудад буугаад мордоно.

Тэрбээр "Хэрвээ хэрэгтэй гэж бодвол Турк руу чиглэлээ өөрчилж магадгүй. Туркт болох Пүрэв гаригийн уулзалтаас сайн үр дүн гарна гэж хүмүүс найдаж байгаа байх. Яг тэр өдөр хаана байхаа би мэдэхгүй, надад маш олон уулзалт байна. Гэхдээ тийшээ нисч очих талаар бодож л байна. Болно гэдэгт нь итгэх юм бол болж ч магадгүй" гэв.

Энэ мэдэгдлийн дараа Зеленский "Бид Трампийн оролцоог талархан хүлээж авах болно. Ерөнхийлөгч Трамп уулзалтыг бүрэн дэмжиж байгаа нь чухал. Түүнийг Туркт ирвэл баяртай байх болно" гэсэн юм. Мөн "Украин хэзээд дипломат байдлыг дэмжинэ. Би Туркт бэлэн байх болно. Даанч дэлхий дахин Оросын зүгээс гал зогсоохтой холбоотой тоймтой хариулт сонсоогүй л байна" гэжээ.

Туркт болох уулзалтад Путин, эсвэл Оросын өөр албан тушаалтан оролцох нь тодорхойгүй байна. ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Туркийн Гадаад хэргийн сайд Хакан Фидантай утсаар ярихдаа энэ уулзалтын талаар дурдсан ч гэлээ Путин оролцох эсэхийг онцлон мэдээлээгүй.

Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы хувьд уулзалтыг зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. Сүүлийн үеийн яриа хэлэлцээнүүд шинэ цонхыг нээсэн гэж тэр үзэж байна. Мөн "Энэ боломжийг үгүй хийчихгүй байх гэж бид найдаж байна" гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-05-13 122.201.31.205

Путины хийсэн сайн юм нь өлсгөлөн ядуу хойд солонгосчуудын ам руу хоол халбагадаж өгч байгаа явдал. Путин хойд солонгос руу өөрөө айлчлаагүй бол ганцаараа идээд таргалсан гахай нь царай хараад суух шинжтэй байсан.

Avatar

Нэргүй 2025-05-13 185.241.208.202

путлер пункертээ чяцга харваад сууж байгаа түүнд Зеля шиг эр зориг байхгүй.

Avatar

Нэргүй 2025-05-13 122.201.31.205

Өлсгөлөн ядуу хойд солонгосчуудын ам руу хоол халбагадаж өгч байгаа хүн шүү.

Avatar

ХУУЛЬЧ 2025-05-13 202.9.46.238

ДЭЛХИЙН 2-Р ДАЙН ЯАЖ ,,ЮУНААС,, БОЛЖ ЭХЭЛСЭНЭЭ ЕВРОПЧУУД МАРТААГҮЙ САНАЖ БАЙГАА ,,,,,АНГЛИ ФРАНЦ ХҮНИЙ ГАРААР ХҮҮДЭГНЭДЭГ ЗАН ,,ЭЦЭСТЭЭ ПОЛЬШ,ЧЕХ,ХОЙД КАРПАТЫН УКРАЙН ,,ЛАТИВ ЛИТИВ ЭСТОН ЭЗЛЭГДЭЖ,,,ТУСГААР ТОГНОЛОО АЛДАЖ ,,, ЯАЖ ФРАНЦ УЛС БУУЖ ӨГЧ ,,,АНГЛИЙН АРАЛ ҮРГЭЛЖИЙН БӨМБӨГДӨЛТӨД БАЙСНАА МАРТААГҮЙ ,,,,,,ТЭР НЬ ОДООО ӨШ ХОНЗОНГООР,, АМЬСГАЛЖ БАЙГАА ҮЕД АМЕРИК ДУНДУУР НЬ ОРЖ ,,,ГЕРМАНЧУУД ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙН ТОГЛОГЧ БОЛОХ ХЭРЭГҮЙ ДЭЭ.,,,,ЦАГ ӨӨР ШҮҮ.

Avatar

хүннү 2025-05-13 202.9.47.12

Путин очихгүй. Узрайны дараагийн ерөнхийлөгчтэй уулзана. Тэр үед дайн дуусна. Эзэлсэн нутгуудаа ч украйн буцааж өгнө. Барууний утсан кукель Зеленский байгаа цагт дайн дуусахгүй, улам илүү ширүүснэ. Ялалтын баярын прадаар ямар аймаар пужингууд яваад өнгөрвөө. Тэд украйнд ид шидээ үзүүлнэ. Тэр пуужингууд өнгарсөн 3 жилийн хугацаанд ил гараагүй. Дайн дуусахгүй, улам ширүүснэ. Герман нөгөө ид шидтэй пуужингаа украйнд нийлүүлж түүнийг нь ажлуулах нэрээр баахан немц цэргүүд украйнд ирж байлдана.

Avatar

Дорж 2025-05-13 37.155.86.209

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2025-05-13 192.42.116.176

AFP агентлаг. Европын НаркоЛОРД Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд хар тамхи хэрэглэж байхдаа сэтгүүлчдэд баригдсан бичлэг!
youtu.be/-Sz6cIACfB0?si=2FruFSen1HHUbfFP

Avatar

зочин 2025-05-13 66.181.188.223

Барууныхан, манай ардчилагчид ч ялгаагүй, яг алан хядагч шиг солиорох юм, Орост Путин шиг эх орончид хэдэн мянгаараа бий, Оросууд эх орноо хамгаалж барууны нөр их хүчтэй амжилттай дайтаж байна Тэнд эх орноо хэний ч хоол болгохгүй, Хэний ч өмнө сөгдөхгүй, Украинд НАТО цэргийн базаа байгуулахыг хэзээ ч зөвшөөрөхгүй, Тэгэж улс орноо аюулд оруулох малууд биш,Англи Франц Германи Украины нацистүүдийг яаж ч дэмжээд ямар ч үр дүнд хүрэгүй, Өөрсдийгөө л сүйрүүлнэ,Үүнийг тэд мэдэхийн сайнаар мэдэж байгаа

Avatar

Нэргүй 2025-05-13 203.91.115.54

За манай Хүрэлсүх энэ өвгөцүүлээс дээр байх даа, худал яриад нялцагнаадд байвал ганц шанаадаад л гүйцээ, үзэгээ тэмтичээд гарах байх

Avatar

иргэн 2025-05-13 202.21.126.132

Трамп очоод дэмий байхаа Зеленский Трампыг очвол эцгээрээ гул баридаг хүүхэд шиг аашлаад хэлэлцээрийг амжилтгүй болгож мэднэ. Ер нь Путин биеээрээ очих үгүй нь мэдэгдэхгүй нээх их юм хүлээсний хэрэггүй санагдаад байна.

Avatar

R 2025-05-13 202.9.46.157

Трамп Путин 2 нэгдвэл дайн улам удааширна. Уг нь агент 007-г явуулаад Путинг шилээр нь нар харуулчихвал тэр мөчдөө дайн зогсох юм даа!

Avatar

Нэргүй 2025-05-13 45.12.3.80

Агент 007 чинь Оросын тагнуул Путингийн товариш Трампын хажууд сураггүй шд. Холли кинонд дүнкүүрсэн хүүхдүүд ийм хөөрхөн, ккк

Avatar

зочин 2025-05-13 66.181.177.142

ЕХ-ны 3 алиа салбадайнуудын талаар юм бичээч хө

Avatar

зочин 2025-05-13 66.181.188.223

Одоогоор Зеленскийн тавьж буй шаардлагаас оросын тал нэгийг ч хүлээж авах боломжгүй юм гэсэн,, Ер нь Зеленскийд ямар нэг асуудал шийдэх чадвар бий юм уу, Зеленский ерөөсөө ямар шалтгаанаар Путинтэй Турк-д уулзах гэж яараад байна вэ, ОХУ-тай ямар нэг хэлэлцээ хийхийг хориглосон түүний зарилга хэвээрээ,В,Путиныг баривчлах ОУШ-ийн шийдвэр хүчинтэй,Оросуудыг ямар нэг аргаар устгах барууны орнуудын туйлын зорилго хэвээрээ, Хэлэлцээнд биечилэн оролцоно гэж Путин хэзээ ч хэлээгүй

Avatar

Нэргүй 2025-05-13 202.21.100.164

Хутга зоох гээд л тэсэн ядан хүлээж байгаа байх даа.

Avatar

Нэргүй 2025-05-13 202.126.90.153

Эмээ уу,,,дебыль ээ,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж