“Автоланд” компани 2025 оны 5-р сарын 10, 11-ний өдрүүдэд Lavai худалдааны төвийн гадна талбайд хэрэглэгчдэд зориулсан нээлттэй өдөрлөгөө амжилттай зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь компанийн бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, шинэ автомашин, сервисийн үйлчилгээг танилцуулах зорилготой байв.
Өдөрлөгийн гол онцлог нь ROX 01, KAIYI, BAW212 зэрэг загварын туршилтын жолоодлого байлаа. Хэрэглэгчид хоёр төрлийн маршрутаар автомашиныг туршиж үзэх боломжтой байсан бөгөөд тэдгээрийн мэдрэмж, технологи, гүйцэтгэлийн онцлогийг биечлэн мэдэрч, сэтгэгдлээ хуваалцсан байна. Тус компанийн зүгээс энэхүү туршилтын жолоодлого нь хэрэглэгчдийн худалдан авах шийдвэрт эерэг нөлөө үзүүлнэ хэмээн онцолсон юм.
Мөн энэ үеэр “Автоланд Сервис” хэрэглэгчдэд зориулан сервисийн тусгай урамшууллууд зарласан нь арга хэмжээний бас нэгэн онцлох хэсэг байлаа. Үүнд:
- Компьютер оношилгоо – үнэгүй
- Тос масло солих үйлчилгээ – 20% хөнгөлөлттэй
- Дугуйн баланс – 20% хямдралтай
Дээрх урамшууллууд 7 хоногийн хугацаанд үргэлжлэх бөгөөд сервисийн хэрэглэгчийн тоог нэмэгдүүлэх, үйлчилгээг танин мэдүүлэхэд чиглэж байгаа юм.
Түүнчлэн, автомашины нэмэлт тоноглол сонирхогчдод зориулан Y+ брэндийн ачаа, гишгүүр зэрэг хэрэгсэл, ATLAS амортизатор, Dadao брендийн аяллын зориулалттай кампер зэргийг олон нийтэд танилцуулсан нь зочдын сонирхлыг ихээр татав.
Автоланд Сервисийн нээлттэй өдөрлөг нь зуны борлуулалтын улирлын эхлэл болж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, хэрэглэгчтэй ойр харилцаа үүсгэх стратегийн чухал алхам байлаа. Компанийн зүгээс энэхүү арга хэмжээ нь ирэх саруудад борлуулалт болон хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэхэд нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Нэргүй 11 цагийн өмнө 202.126.91.110
х***а манж пздагууд монголыг яаасн айхтр эзлвээ пздагууд муу юнда үнэн гаршсн гаргууд хог шаарууд юм. нам төр хүний тоо байглиын баялг гүээ бүр байж блох бүх юмыг эзлж хулгай шааж