Тухайн үед уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн, Д.Отгонхүү нар Эверестийн оргилд нэмэлт хүчилтөрөгчгүй, шерпагийн тусламжгүй гарахаар зорилго тавьсан ч уулчин Д.Отгонхүүгийн биеийн байдал муудсан тул үндсэн кэмптээ эргэн ирсэн байдаг.
Эверестийн оргилд гарах зөвшөөрлийг хүссэн бүхэнд олгохгүй больсон. Тодруулбал, Гималайн уулсын 7000 метрээс дээш өндөрт байх аль нэг ууланд авирсан хүнд л Эверестийн зөвшөөрлийг олгож байхаар Балба улс шийдвэрлэсэн талаар өмнө нь мэдээлсэн. Энэ нь хэт ачааллыг багасгаж, аюулгүй байдлыг сайжруулах зорилготой шинэ хуулийн төслийн хүрээнд хийж буй ажил бөгөөд шинэ хуулийн төслийн дагуу уулчдыг дагуулж яваа хөтөч нь заавал балба хүн байх ёстой болсон юм.
Замбараагүй зөвшөөрлийн улмаас оргилын доод хэсгийн "Үхлийн бүс" гэх газарт авирагчдын урт дараалал үүсдэг. "Үхлийн бүс"-д хүчилтөрөгчийн хэмжээ хангалтгүй байдаг учир амьдралын төлөөх тэмцэл тэнд өрнөдөг.
Өнгөрсөн 2023 онд Балба улс 478 зөвшөөрөл олгожээ. Гэвч үүний ард 12 хүн нас барсан, таван хүн сураггүй болсон гэх харамсалтай тоо бий. Өнгөрсөн жилийн тухайд найман хүн Эверестэд амиа алджээ.
SHD 21 9 цагийн өмнө 202.9.40.2
Ямар юмаа хийж уул руу авирдаг бнаа. Хэнд хэрэгтэй юм бол…. ойлгохгүй юм
Эзлээд байхдаа ч яахав дээ 2025-05-13 157.15.7.113
Эзлээд байхдаа ч яахав дээ, жаахан утга учиртай бичмээр юм. Оргилд гарлаа л гэнэ биз дээ. Жаахан даруухан байвал яасан юм бэ? Байлдан дагууллаа, эзэллээ энэ тэр гээд л.
Нэргүй 2025-05-13 66.181.161.83
эх орончид л байсан бахрахмаар
Нэргүй 2025-05-13 66.181.190.227
Ууланд гарсан хүн эх оронч гэж тооцогддог юм уу
Нэргүй 11 цагийн өмнө 66.181.185.53
ямар юмных нь эх оронч байхав дэ, баатар л байхгүй юу да. батүүл шиг