Катараас АНУ-д "хориотой" бэлэг өгнө

Катараас АНУ-д "хориотой" бэлэг өгнө

Катараас АНУ-д "хориотой" бэлэг өгнө

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампийн засаг захиргаа Катарын хааны гэр бүлээс тансаг зэрэглэлийн тийрэлтэт онгоц бэлгэнд авна гэх мэдээлэл шүүмжлэл дагуулаад байна. Төрийн албанд ажиллаж буй хүн Конгрессын зөвшөөрөлгүйгээр гадаадын талаас бэлэг, тэтгэмж авахыг АНУ-ын Үндсэн хуулиар хориглосон байдаг.

Жорж В.Бушийн засаг захиргааны үед Цагаан ордны ёс зүйн ахлах хуульч байсан Ричард Пэйнтер хэлэхдээ "Конгресс зөвшөөрөл өгөөгүй тохиолдолд энэ нь гадаадын бэлэг, урамшууллын заалтыг зөрчсөн үйлдэл болно. Тэр онгоц дөрвөн жилийн дараа ерөнхийлөгчийн архивт очих байсан ч ялгаагүй" гэжээ. Ерөнхийлөгчийн архив гэдэг нь тухайн ерөнхийлөгчийн ажиллаж байсан хугацааны бүх албан бичиг, баримт, зураг, бичлэг, түүхэн дурсгалт зүйлс хадгалагддаг тусгай архив, музейг хэлнэ.

Катараас бэлэглэх Боинг 747-8 онгоцыг "Air Force One" буюу ерөнхийлөгчийн хэрэгцээнд зориулан ашиглана. Үнийн хувьд 400 сая ам.доллар орчим.

Бэлэгний онгоцны талаар Трамп Ням гаригт цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр "Батлан хамгаалах яам 40 жилийн настай "Air Force One"-ыг орлуулах Боинг 747-8 онгоцыг үнэ төлбөргүйгээр, бэлгэнд авч байна. Энэхүү ил тод байдал нь Ардчилсан намынхныг бухимдуулж, биднийг мөнгө төл гэж шахаж байна" гэжээ.

Онгоц шилжүүлэх асуудлыг хуулийн түвшинд хянан хэлэлцэж байгаа гэдгийг Катарын хэвлэлд мэдээлсэн байна.

Хуулийн мэргэжилтнүүд болон улстөрчид Катарын бэлэгт янз бүрээр сэтгэгдлээ илэрхийлж байна. Тухайлбал, "Энэ бэлгийг хүлээж авах нь зөвхөн гадаадын бэлэг, урамшууллын заалтыг зөрчөөд зогсохгүй авлигын заалттай ч холбогдоно" гэж хуулийн профессор Жессика Левинсон хэлэв.

Харин Цагаан ордны хэвлэлийн нарийн бичиг Кэролин Левитт "Гадаадын засгийн газраас өгч буй бүх л бэлгийг хууль тогтоомжид нийцүүлэн хүлээн авдаг. Гадны засгийн газраас ийм овор хэмжээний бэлгийг хүлээн авах нь манай улсын түүхэнд урьд өмнө тохиолдож байгаагүй зүйл гэдгийг санууштай. Тиймээс ийм нөхцөл байдалд хэрхэн хандаж байсан түүх бидэнд байхгүй" гэжээ.

Гадаадын бэлэг урамшууллын заалтыг зөрчсөн тохиолдолд ямар арга хэмжээ авдагийг Цагаан ордны ёс зүйн ахлах хуульч байсан Ричард Пэйнтерээс асуухад "Мөрдөн байцаалт, импичментийн арга хэмжээ авч болно. Гэхдээ Конгрессоос хамаарна" гэжээ.

Сенатын цөөнхийн удирдагч Чак Шумер "Бүхний түрүүнд Америк" бодлогыг дайруулан бэлэгний талаар илүү хоржоонтой тайлбар хэлжээ. АНУ-ын ерөнхийлөгч гадаадын улсаас "Air Force One"-ыг орлуулах онгоц авчих юм бол "Бүхний түрүүнд Америк" бодлогоо үгүйсгэсэнтэй адил гэж тэр үзэж байна. Мөн үүнийг зүгээр нэг авлигын хэрэг гэхгүй, гадаадын нөлөөлөл гэж хэлнэ гэв.

Ардчилсан намаас сонгогдсон сенатор Адам Шифф Боинг 747-8 онгоцыг "агаарын ордон" гэж егөөдөн нэрлэжээ.

Дашрамд дурдахад, АНУ Боинг компаниас хоёр ширхэг "Air Force One" онгоц авахаар 2015 онд тохирсон. Эхний нийлүүлэлтийг 2024 онд товлосон байсан ч энэ нь 2027 он хүртэл хойшилсон аж.

ЭХ СУРВАЛЖ: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Өвгөн Балдан 5 цагийн өмнө 103.212.117.141

Ертөнц дээр өөрөөсөө бусдыг устгах, үгүйсгэх нь ер нь шударга ёс юмуу.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.187.121

АНУ-д хичнээн үнэтэй бэлэг өгсөн ч АНУ Ойрхи Дорнодын улсуудыг бүгдийг нь устгана.

Avatar

R 8 цагийн өмнө 202.9.46.157

Даан ч улаан орос улаан xятад 2 өмөөрөөд устгуулахгүй л дээ, тэрнээс биш уг нь исламын тэнгэрт аянга буулгах ч зөв юм шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж