Малайз улсад амиа алдсан монгол эмэгтэйн гэр бүлд учирсан хохирлыг барагдуулах шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлосон боловч хойшилсон байна. Тодруулбал, энэ шүүх хурлыг таван сараар буюу 2025 оны аравдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хойшлуулсан талаар ХЭҮК-ын дарга Д.Сүнжид мэдээллээ. Малайзын засгийн газарт 2025 оны хоёрдугаарын 12-нд сард 30 хоногийн дотор тус улсад амиа алдсан Шаарийбуугийн Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Мумати Муругиа тушаасан байдаг.
Мөн тус улсын засгийн газар давж заалдах хүсэлт гаргасны дагуу уг шүүх хурлыг 2025 оны тавдугаар сарын 19-нд товлоод байсан юм.
Хэрэв дахин гэм буруутай гэдэг нь тогтоогдвол тухайн хохирол барагдуулах мөнгө Ш. Алтантуяагийн гэр бүлд бүрэн очно. Ерөнхий сайд асан Нажиб Разакийн зөвлөх асан Абдул Разак Багиндаг мөн адил Ш.Алтантуяагийн гэр бүлийн өмгөөлөгчийн данс руу 1.42 сая ам.доллар байршуулахыг шүүгч Муругиа үүрэг болгосон байдаг.
Гэрчүүдийн мэдүүлснээр, Малайз 2002 онд Францын төрийн өмчит компаниас шумбагч онгоц худалдаж авсантай холбогдуулан Ш.Алтантуяа түүний орчуулагчаар ажиллаж байжээ. Ш.Алтантуяагийн үхэлд улс төр судлаач Абдул Разак Багинда, ахлах байцаагч Азила Хадри, бага түрүүч Сирул Азхар Умар нарын гурван хүнийг, мөн засгийн газрыг буруутай гэж үзэж буй.
Одоогийн байдлаар, Сирул Австрали руу зугтсан бөгөөд Малайз улс түүнд ногдуулсан цаазаар авах ялыг хүчинтэй хэвээр байлгаж байна.
Улмаар Австралийн засгийн газар Сирулыг шилжүүлж өгөхөөс татгалзаж байна. Харин Азила бүх насаараа хоригдох ялаар шийтгүүлсэн бол Нажиб эрх мэдлээ урвуулан ашигласан, мөнгө угаасан хэрэгт буруутгагдан мөн адил хоригдож байна. Тэрбээр өнгөрсөн онд ялын хэмжээгээ зургаан жил болгож бууруулсан бөгөөд үлдсэн хугацаагаа гэртээ өнгөрүүлэх хүсэлт гаргажээ.
Нэргүй 6 цагийн өмнө 202.21.109.40
Малайз лалын орон. тэнд мөнгө хайгаад явж байгаад учир байна. за мөнгөө аваад санаа нь амрана байх
Нэргүй 2025-05-13 66.181.184.223
Монгол төр ч мөн муухай төр юмаа ! Энэ хэргийн талаар дүлий дүмбэ оргиж таг дуугүй суусан хирнээ, яг сайхан бүтээд ирэхийнх нь алдад, их мөнгөний үнэрээр л сэнгэнэ тэл амьсгалаад, хангинатал хашгираад л босоод ирж байгаан даа !!!
Мөнгө нь бүтвэл хичнээн шуналтан хувь хүртэх гэж давхих бол доо, социализмаас уламжлалтай манай төр засаг ч нэг иймэрхүү л бгаа юм доо !!!
Нэргүй 2025-05-13 59.153.114.163
SEXSDN80955877VANXANDI UILCHNE ANUSDI
Нэргүй 2025-05-13 64.119.29.144
Битгий худлаа мэдээлэл цацаач. Яг л Путины бууны нохонууд шиг. Нэг л их гавьяа байгуулсан юм шиг энэ я***н хуухний ухлийг рекламдах юм. Очиж очиж монголын нэг хуухэн дээд зэрэглэлийн орчуулагч болж харагдаач!!! Харин ч дээд тевшний я***н байхдаа нууц хуйвалдааны мэдээллийг еертее ашиглах гэж байгаад Филиппин гээч аюултай ертенцед амиа менгений телее егсен.