"The MongolZ" баг өчигдөр/2025.05.12/ Украины "NAVI"-г хожсоноор "PGL Astana" тэмцээний плей-оффын шатанд өрсөлдөх эрхээ авсан билээ. Хоёр баг өмнө нь Лиссабонд учраа таарахад украин баг хожиж байлаа. Энэ талаар "Techno" буюу М.Содбаяр ярихдаа "Хэрэв бид тэр тоглолтод хожсон бол плей-оффд шалгарах байсан юм" гэжээ.
Харин энэ удаад "The MongolZ" хариугаа авснаар тэд Барыс аренад тоглохоор болов.
Тоглолтын дараа "Techno" дараах ярилцлагыг өгчээ.
-Плей-оффд шалгарсанд баяр хүргэе. Та нар 3-0 гэсэн амжилттай шалгарлаа. Бүр нэг ч мап хожигдсонгүй?
-Сүүлийн NAVI-ийн эсрэг хийсэн тоглолт хүнд байлаа. Бид тэдэнтэй гурван сар хугацаанд хоёр удаа учраа таарлаа. Нэг хожиж, нэг хожигджээ. Тэд бидний эсрэг сайн бэлдсэн байна. Бид ч үнэндээ ийм зүйл хүлээж байсан. Өөрсдийнхөөрөө тоглож, өөрсдийн хэв маягаа гаргахыг зорилоо.
-NAVI-ийн эсрэг тоглох хүнд байлаа гэлээ. Сүүлд Лиссабонд тоглоход та нар хожигдсон. Энэ удаад хариугаа авах сайхан байв уу?
-Мэдээж тийм ээ. Сүүлд тэдний эсрэг тоглохдоо харамсалтай хожигдсон. Учир нь бид "Mirage" дээр хожиж байсан шүү дээ. Тэр ялагдал бидний хувьд харамсмаар байсан. Хэрэв тэр тоглолтод хожсон бол плей-оффд шалгарах байсан юм. Гэхдээ хожигдож, тэмцээнээс хасагдсан. Бидний хувьд харамсалтай хожигдол байсан.
-Тэмцээний талаар яръя. Ихэнхи том багууд ирээгүй. Falcons, Vitality, MOUZ энд алга. Та нар өөрсдийгөө энд түрүүлэх фаворит гэж харж байна уу?
-Тийм ээ. Сүүлийн үед бид оролцсон тэмцээн бүртээ л фаворитоор нэрлэгдэж байна. Өмнө нь үүнээс ч илүү боломж байсан. Гэхдээ бусад багуудаа дутуу үнэлмээргүй байна. Spirit, NAVI, Aurora бол бас сайн багууд.
-Та гурван багийг дурдлаа. Хэн нь хамгийн хүчтэй өрсөлдөгч вэ?
-Үнэндээ Spirit гэж бодож байна. Сүүлд тэдний эсрэг тоглоход миний санаж байгаагаар Pro League-д бид хожигдсон байх. Харин одоо дахин хариугаа авмаар байна.
-Өнөөдөр ялснаар та нар цэнгэлдэхэд тоглохоор боллоо. Танай улстай ч их ойрхон болохоор үзэгчдээс их дэмжлэг ирнэ гэж хүлээж байна уу?
-Миний харж байгаагаар би түүхийн талаар нэг их мэдэхгүй ч Казахстан бол манай улстай олон талаараа төстэй. Хэл, хоол, хүмүүс нь ч их адилхан. Тэгэхээр бидэнд цэнгэлдэхэд тоглоход дөхөм байх. Биднийг дэмжинэ гэж бодож байна.
-Тэгэхээр бараг нутагтаа тоглож байгаа юм биш үү? Та нарт ч амар, тоглолтдоо бэлдэхэд ч дөхөм байх.
-Үнэндээ тэр бидэнд нэг их нөлөө үзүүлэхгүй ээ. Бид өөрсдийн шилдэг тоглолтоо гаргаж, өөрсдийн хийдэг зүйлээ хийх болно.
ИХ МОНГОЛЫН УСАН ГҮЗЭЭТ 2025-05-13 202.21.110.94
ҮНЭХЭЭР ЗЭРЛЭГ БАЙЛАА……..БИТГИЙ ТАЙВШРААРАЙ ПАЦААНУУДАА………ТА НАР ШҮҮ…………….