Сурвалжлага: "Уулын нуур" зорин ирсэн хүн бүрт нээлттэй

Сурвалжлага: "Уулын нуур" зорин ирсэн хүн бүрт нээлттэй

Сурвалжлага: "Уулын нуур" зорин ирсэн хүн бүрт нээлттэй

"Уулын нуур" гэх үгийг уншигч та бүхний зарим нь сонссон, зарим нь анх удаа сонсож байж магад. Нийслэлийн  хэмжээнд иргэд амралт чөлөөт цагаа өнгөрөөх газар хуруу дарам цөөн. Тэдгээр газрын нэг бол бидний өчигдөр /2025.05.12/ зорьж очсон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн мянгад гэр хороолол дунд байрлах Уулын нуур буйдхан цэцэрлэгт хүрээлэн. Уг газар үүд хаалгаа нээгээд өдгөө арав гаруй жилийг үдээд байгаа ажээ.

Хүчит шонхор захын зүүн талаар хойш 500 орчим метр газар яваад Уулын нуур байрлана. Тус газарт хүрэх зам дагуух хашаанууд дээр өнгө өнгийн зүсэн зүйлийн зураг зурсан байх бөгөөд түүнийг дагаж явсаар зорьсон газартаа ирэв.

Дэнжийн мянга ногоон нуур street art (15 of 23)

"Уулын нуур" гэх бичиг бүхий хаягтай ногоон хаалгатай, өнгө өнгийн унадаг дугуйгаар үүд хэсгээ чимсэн газар угтах нь тэр. Хаалгаар ороход модон шат угтаж, шатаар доош уруудахад ногоон модод, байгалийн чулуугаар хүрээлэгдсэн буйдхан нуур байх агаад хойд талд нь ногоон, шар, цэнхэр, чирнээлэн ягаан, хар гэх мэт солонгын долоон өнгө бүхий өнгөлөг  хоёр давхар байшин байв. Тус газар нь анх очсон хүн бүрийн сонирхлыг татах нь дамжиггүй. Гэр хороолол дунд ийм гоё орчин байж болдог оо гэж бодмоор.

May be an image of swimming, swan, goose and body of water

Нуурт галуу, нугас ганганалдаж, завиар хүүхдүүд сэлж, залуучууд ойр орчимд салхилж элдвийг хуучлан сууна. Намуухан салхи сэвэлзэж, хүүхдийн инээд цалгисан энэ газарт ирсэн хүн бүхэн амар, амгаланг мэдэрч болохоор. Нуурын эргэн тойронд зочдод зориулсан монгол гэр музей, тарьж ургуулсан мод бут, ногоон зүлэг, дугуйгаар зассан явган шат, сандал сүүдрэвч, алсыг харах тавцан, бие засах газар зэргийг байгуулжээ.

ЖУУЛЧДАД ЗОРИУЛСАН БҮС БОЛГОХЫГ ЗОРЬЖ БАЙНА

Тус газар нь одоогоос арав гаруй жилийн өмнө хогондоо дарагдсан, өвлийн цагт угаадсаар дүүрсэн хогийн цэг байжээ. Улмаар тус газрыг анх 2012 онд засч, янзалж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулж, олон зуун хүүхэд залуусын зорьж очих газар болгон тохижуулсаар өдгөө арав гаруй жилийг угтаж байгаа аж. Уулын нуурыг үүсгэн байгуулагч С.Өлзийтогтох биднийг угтан авч орчноо танилцуулсан юм. С.Өлзийтогтох уулын нуурт тоглохоор ирсэн хүүхдүүдтэй дотно харьцдаг байна. Завинд суух хүүхдүүдэд хантааз өмсүүлж, аюулгүй байдлыг хангаж “За болгоомжтой байгаарай” ингэж болохгүй, тэгж жийгээрэй гэх мэтээр заавар зөвлөгөө өгөх ажээ. Хад чулуу их учир иргэдийн аюулгүй байдлыг хангаж ,тэдэнд анхаарал хандуулж байв.

Тэрбээр, арав гаруй жил үйл ажиллагаагаа явууллаа. Маш олон хүн мэддэг болсон байна. Мэддэггүй хүмүүс ч бас байдаг байх. Ах нь энэ түүхээ олон л ярьж байна. Энэхүү газрыг байгуулах болсон шалтгаан гэвэл, нийслэлд тэр дундаа гэр хороолол дунд хүүхэд, залуучууд тоглож наадах талбай хомс. Тийм учраас ийм газар болгоё гэж бодоод хоёр жилийн хугацаанд хог, шороог нь цэвэрлэсэн. Тэгээд анх 2012 онд үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Багагүй мөнгө зарцуулсан. Миний хувьд гурван жил Өмнөд Солонгос улсад ажилласан. Тэндхийн хүүхдүүд, монголын хүүхдүүдийн өсч буй орчин тэс өөр байсан л даа. Тэгээд л нэг ч болов хүүхдүүд тоглох орчинтой байг гэж шийдээд уг ажлаа эхлүүлээд өнөөдрийг хүртэл явж байна. Цаашид үйл ажиллагаагаа илүү сайжруулж жуулчдад зориулсан бүс болгохыг зорьж байгаа. Дээшээ гараад нийслэл маш гоё харагддаг. Манай энэ хавийн хүүхдүүдээс гадна орон нутгаас, хотын зүүн, баруун захаас гээд хэдэн зуун хүмүүс ирж үйлчлүүлдэг болсо. Ах нь ашиг хонжоо хардаггүй. Цөөхөн хэдхэн төгрөгөөр завиа унуулдаг. Үнээ нэмбэл хүмүүс бараг уурлах байх. Хүмүүс ам сайтай байдаг юм" гэж ярих нь түүнийг хийсэн ажилдаа сэтгэл хангалуун байгааг илтгэнэ.

С.Өлзийтогтох уг газрыг 2009 онд өөрийн нэр дээр авчээ. Тодруулбал, тухайн онд Чингэлтэй дүүргийн 24 дүгээр тойрогт нөхөн сонгууль явагдах үеэр “Хойно байгаа хогийн цэгийг хөрөнгө оруулалт хийгээд, олон нийтэд зориулсан ногоон байгууламж болгох гэсэн юм. Газрыг нь шийдээд өгөөч” гэсэн хүсэлт тавьсан гэнэ. Уг яриа тухайн үеийн дүүргийн засаг даргын чихэнд хүрч улмаар төсөл бичиж өгөх боломж олдсон байна. Ингэж 2010 оны дөрөвдүгээр сард тус газрыг Өлзийтогтохын нэр дээр авчээ. Ингээд 2012 оноос орчны тохижилтыг хийж эхэлсэн түүхтэй.

 Бага насны хүүхдүүдийн хувьд нугас, галууг харах дуртай байдаг гэнэ. Мөн нууранд шувуу байхаар илүү амьд, гоё харагддаг аж. Мөн ирсэн хүмүүст таатай байдаг учраас жилд нугас, галуу худалдан авдаг байна. Энэ жилийн хувьд 400 мянган төгрөгөөр зургаан шувуу худалдаж авчээ. Одоогоор 7-8 завьтай үйл ажиллагаагаа явуулж байгаа ажээ.

С.Өлзийтогтох тус газраа илүү тохилог, цаашлаад жуулчдыг татах зорилгоор 47 ширхэг Сакура тарьж ургуулжээ. Сакура нь тавдугаар сарын эхээр цэцэглээд цэцэг нь унаад дуусдаг гэнэ. Хүн бүр Япон улсыг зорьж Сакура харах боломжгүй учраас үүнийг санаачилж таримал модыг нь авч суулгаад гурван жил арчилж ургуулж байгаа гэв. Мөн 20 орчим төрлийн 1000 гаруй мод, 1940-өөд оны түүхийг харуулсан 50 орчим фото зураг бүхий гэр музейг байгуулжээ.

Үйл ажиллагаа эхэлснээс хойш өвөл тэшүүрээр, зун завь унахаар гээд давхардсан тоогоор 10 мянга орчим хүүхэд залуус иржээ.

Мөн энэ ирэх зургадугаар сарын 1-н гэхэд үйлчлүүлэгчдэдээ зориулсан мини кофе шод байгуулахаар төлөвлөсөн бөгөөд хэдийн байрыг нь барьж доторх тохижилтын ажил үлджээ.

Сонирхуулахад, тус газарт 1946-1970 онд “Чулуун тоочиг” гэх нэр бүхий газар байжээ. Энэ газарт эхлээд япон цэргүүд, дараа нь монгол хоригдлууд чулуу бутлан бэлтгэж Сүхбаатарын талбай, хотын төвийн бүтээн байгуулалт руу зөөвөрлөж байсан гэнэ. 1970-1990 онд Чулуун тоочигийн хонхорт нуур тогтож монгол, орос иргэд усанд нь сэлж зугаацдаг, эргэн тойрон хүнгүй зэлүүд газар байжээ. Гэтэл 1990 оноос гэр хорооллын бүс суурьшиж нуурын хотгорт хур хог үүссэн байна.

Харин иргэн С.Өлзийтогтох 2012 оноос хойш гэр бүл, найз нөхдийн хамтаар хур хогийг цэвэрлэсээр эдүгээ зуны улиралд хүүхэд багачуудын саатах дуртай орчныг байгуулж, номын сан тохижуулж өвөлдөө цана тэшүүр, чаргаар гулгах боломжийг бүрдүүлсэн нь энэ юм.

Нуурын хойд энгэрийн орой дээрээс Улаанбаатар хотыг, гэр хорооллын орчинтой нь хамт харах боломжтой ажээ. Хотыг ингэж бүтнээр нь тольдож болох газар Зайсангаас өөр байхгүй байх. Ингэж хотыг хойд талаас нь урагш тольдон харах нь ирсэн үйлчлүүлэгчид, амрагчдад нэн таатай байдаг.

Ахмадуудын хувьд тэр бүр хотын төв рүү орж цэцэрлэгт хүрээлэн, Хүүхдийн парк зэрэг газрууд руу явах боломж хомс тул өглөө эрт нуурын хойд энгэр дээр гарч ирээд жаахан дасгал хөдөлгөөн хийгээд амарч сууж, хотыг харж зогсох нь сайхан байдаг гэдгийг хэлж байлаа.

Биднийг очиход үйлчлүүлэгчид гэр бүлээрээ, найз нөхдөөрөө завь хөлөглөн сэлж байв. Ажлын өдөр гэхэд үдийн хойно хөл хөдөлгөөн нэлээд нэмэгдэж байсан юм. Үйлчлүүлэгч Наранмандах гэр бүлээрээ тус газрыг зорьж иржээ. Тэрбээр энэ газарт хоёр дахь удаагаа охиныхоо хүсэлтээр ирсэн нь энэ. Гэр нь хаа байсан Шархаданд байдаг ч ийнхүү ирж гэр бүлээрээ салхилж байгаа гэнэ. Тэрбээр, энд машин тэрэг холхилдоод энэ тэрүүгээр дугуй, скүүтэртэй хүүхдүүд давхиад байхгүй, чимээ шуугиан бага орчин нь тайван амар байдаг юм. Хэдэн минут хүүхдүүдээ тоглуулаад нуур хараад суухаар тархи амрах шиг л болдог юм. Энэ газрыг хүмүүс мэддэг юм билээ Өмнө нь ирэхэд маш их хүмүүс ирсэн байсан. Өнөөдөр харин хүн бага байна. Цаашид гэрэлтүүлэг, машины зогсоол  зэргийг шийдвэл илүү их хүмүүс ирэх байх гэсэн юм.

Уг газарт Дэнжийн мянга орчмын хүүхдүүд ихэвчлэн ирж тоглодог байна. Тэдгээрийн нэг нь г.Амарсайхан. Тэрбээр, өвлийн улиралд өдөрт энд гулгаж өнгөрүүлдэг бол, зуны улиралд завиар тоглож, шувуу харж нэг үгээр хэлбэл бараг эндхийн ажилтан шиг л байдаг гэнэ. "Манай энэ газарт ийм газар байгуулсан нь маш гоё. Яг энэ хавиар үүнээс өөр тоглох газар бараг байхгүй дээ. Манай найзууд энд байнга ирдэг. Өлзийтогтох ахтай бараг хамаатан шиг болсон. Завиар явна, ном уншина, шувуу хооллоно гээд ер нь их сонирхолтой байдаг" гэсэн юм.

Энэ газарт хүмүүс завиар явж, амрахаас гадна хүүхдүүд дуртай номоо унших боломжтой ажээ. Дээр хэлсэн солонгон үлгэрийн мэт байшингийн хоёр давхарт жижиг номын сан байгуулжээ. Тэнд англи, монгол, япон гэх мэт маш олон номыг байршуулжээ. Мөн хүүхдүүд суухад зориулсан буйдан, хичээлээ хийх боломжтой ширээ сандал зэргийг ч мөн тавьж тохижуулсан байв. Энд хүүхдүүд хүссэн үедээ хичээлээ хийж, дуртай номоо унших боломжтой.

Үнийн хувьд маш боломжийн аж. Тодруулбал, хүүхэд завиар 15 минут явахад 3000 төгрөг бол том хүн 4000 төгрөг. Харин 30 минут нь хүүхэд 4000, том хүн 6000. Нэг цаг нь хүүхэд 7000 том хүн 10000 төгрөгийн үнэтэй ажээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2025-05-13 202.55.188.121

нүхэн жорлонгоо засаж, шинэчилж чадахгүй чацагууд инээдтэй коммет бичиж кк

Avatar

davartsan batsaan be.tatvar tul 2025-05-13 103.168.34.18

hotiin gazriig shuud uuriin ner deer avaad tulburtei ajilluulj bayjaad bdag ene shudarga yvdal uu.busad ni 0.7 ga gazraa avch chadahgui bhad hotod tatvar tuluuleed 10 jileer tur ezemshuuleed tatvaraa sain tuluud bval sungaad yvj boloh yum.bas 1 tsag ni 1000 bhad hangalttai.yun davarsan unetei yum be.

Avatar

Нэргүй 2025-05-13 202.131.227.134

Нарантуул зах гэж сураггүй байх үед хуучин Дэнжийн-1000-ийн захын ард, ногоон нуур гэдэг байлаа. 1980-аад онд очиж загасны амьд хоол шүүдэг байлаа. Хог ихтэй байсан. 1990-2000-аад онд нохой устгалынхан буудсан нохойнуудаа аваачиж хаядаг, аймшгийн хонхор болсон бсн. Нэг хэсэг аймшгийн хогийн хонхор болсон доо. Энэ залуу онц байна. Хотын захиргаа харин булаах вий дээ.

Avatar

Зочин 2025-05-13 103.145.234.48

Сайхан сэтгэлийн үзүүрт тос гэдэгдээ… Сайхан сэтгэлээр үүсгэсэн ойр тойрны хүүхдүүдэд ээлтэй сайхан ажил болжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай 👏👏👏 Улам өргөжиж бүүр сайхан болохыг хүсэн ерөөе. Энэ сайхан үйлсэд байнгын арчилгаа тордлог хэрэгтэй тул хүмүүс дэмжиж хандив өргөөсэй.

Avatar

xynui uymryy CJNgyi pechn noirmoglyyljizn 2025-05-13 50.147.160.114

baliar bolgo zasraxgyi; baliar xuij,bzc

Avatar

Нэргүй 2025-05-13 103.212.118.227

МААШ зөв болж бна. Одоо хэн нэгэн дарга хурааж авна энэ тэр гэвэл амиараа хамгаалах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-05-13 139.5.219.83

Амжилт хүсье…

Avatar

зочин 2025-05-13 103.168.34.44

Хогооо цэвэрлэмээр юм уу даа

Avatar

Хошигнол 2025-05-13 66.181.190.72

зөвшөөрөлгүй нуур байгуулсан бн гээд нямбааатар усыг нь зөөж талбайн оргилуурын ажиллуул даа. ванга шиг хэлчий

Avatar

зочин 2025-05-13 192.82.66.30

за жуулчдын бүс бол биш л байна шүү эхлээд маш цэвэрхэн тохьтой өөрсдөө бас зөв хувцаслах хэрэгтэй хэн тоож очихын х****а

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж