Ж.Оджаргалаас Ухаа худагийн 34 хувийг төрд авах, Х.Баттулгаас оффшор бүсээр дамжуулж зарсан Төгрөг нуурыг ордыг нэхэх Засгийн газрын “зарчмын” гэх бодлого Төрийн ордон түйрэн тавьж, түймэр дэгдээх шахсан.
Хамгийн сүүлд ЗГХЭГ-ын дарга Н.Учрал экс Ерөнхийлөгч Х.Баттулгад холбогдох Хонконгийн биржээр дамжуулан Сингапурын хятадуудтай хамтран зарсан Төгрөг нуурын ордтой холбоотой баримтуудыг хуулийн байгууллагад өгснөөр уг дуулиан нам жим болов. Экс Ерөнхийлөгч, одоогийн парламентын гишүүн Х.Баттулгын 250 сая ам.доллараар зарсан Төгрөг нуур нь шинээр стратегийн гэх бүртгэлд хамруулахаар болсон 39 ордын жагсаалтад багтаж байгаа юм.
Монгол Улс албан ёсоор 16 ордыг стратегийн гэх нэршилд хамруулсан агаад Засгийн газар уг жагсаалтыг нэмэгдүүлж, 55 болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн. Гэвчиг энэхүү жагсаалтад 4.8 сая тонн зэс, 9-11сая унц бүхий алтны нөөцтэй Хармагтайн орд багтаагүй нь шалтгаан нь уг ордын жинхэнэ эзэд нь Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг гэх мэдээлэлтэй холбоотой ч биз. Оюутолгойн ТУЗ-д насаараа шахам ажилласан Н.Багабанди тэрлэдэг “титэм үг” шигээ хүн биш л гэх юм билээ.
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Хармагтайн ордын нөөцийг 1974 онд илрүүлсэн. Төрийн, төсвийн мөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон ордыг стратегийн гэх тодотголд хамруулж байгаа юм бол Монголын төр хоёр нүүр, хоёр ам гаргаж боломгүй. Атал Хармагтайн ордыг стратегийн гэх жагсаалтад багтааж болох юм гэсэн Аж үйлдвэрийн сайд Ц.Тувааны бөөрөнхийдүү хариултаас өөрөөр албан ёсны мэдэгдэл, шийдвэр. Арай Төгрөг нуурын ордын араас алтны бас нэг ордоо хятадуудад тавьж туух юм биш биз. Гэдэг нь асуултын тэмдэг.
Үндэсний уул уурхайн компаниудын эзэмшилд байх ордын 34 хувийг авахдаа авна гэж “зуудаг ноход”-оо турхирах хэрнээ Хармагтай ордыг Хятадын уул уурхайн гол, том ордуудад эзэн суудаг “Зижинь” группт наймаалцах ярианд Засгийн газар, холбогдох агентлагууд ач холбогдол өгөхгүй байгаа нь бас хардах өнцөг.
Хармагтай ордын лиценз эзэмшигч нь Астралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду майнз”. Тус компанийн хамгийн том хувьцаа эзэмшигчийнх нь нэг нь гүйцэтгэх захирал Л.Ганбаяр. Компанийнхаа гүйцэтгэх удирлагад 19 жил ажиллаж байгаа түүний ард УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг бий гэх мэдээлэл гудамжны тамхины цэг дээрх хов биш нь ойлгомжтой. Л.Ганбаярын ээж Ц.Цэцгээ нь экс гишүүнтэй хамтран “Аспайр майнинг”-ийн “Блэкрок” гэх охин компанийг эзэмшдэг нь санамсаргүй давхцал ерөөс биш.
Тэр тусмаа дэлхийд дөрөвт бичигддэг Оюутолгойн зэсийн ордын дараа нөөцөөрөө бичигддэг том ордыг тэтгэврийн хөгшин эзэмшдэг нь гол анхаарлын тэмдэг болно. Тэгээд бүр Хятадын нөлөө бүхий уул уурхайн магнатад зарахаар яригдаж байсан гэхээр Монголд нэр, нөлөө бүхий томоохон улстөрч, бизнес эрхлэгч холбоотой гэдэг нь эргэлзээгүй. Тэр нь Ц.Цэрэнпунцаг+Н.Багабанди байж болох хамаарал нэмэгдэж байна. Үндсэний баялгийн санд хөрөнгө төвлөрүүлэх асуудал үндэсний компаниудаас хальж үндэсний хэлэлцүүлэг болсон байхад Хармагтайг УИХ, Засгийн газар “гөлөөн” гэж тоохгүй байгаа нь бүр илүү хардлага төрүүлэхүйц хэрэг биш гэж үү.
Ерөнхийлөгчийн суудлаас Оюутолгойн ТУЗ-д олон жил суусан Н.Багабандийн шунал гүйцэгдэхгүй, МИАТ-ын онгоцоор өөрийн номоо үнэгүй тээвэрлэсэн, Салхитын мөнгөний ордын орлогоор тэтгэврийн зээл тэглэх сургаар тэтгэврийн зээл авсан гэх олон дуулианд нэр холбогддог. Гэвчиг түүнтэй холбоотой дуулиан тэгсхийгээд мартагддаг нь бараг бичигдээгүй хууль болжээ. Энэ удаад ч Н.Багабанди гэх улстөрч эвтэйхэн нэр сугараад үлдэхэд гайхах ч хэрэггүй.
ЗГХЭГ-ын сайд Н.Учралын дэлгэсэн УИХ-ын гишүүн Х.Баттулга хятад иргэдтэй хамтран Төгрөг нуурын ордыг оффшор компаниудаар дамжуулан зарсан гэх баримтыг хууль, хүчнийхэн мөрдөн шалгаж буй юм. Нөгөө талд "MCS" Ухаахудагийг хууль зөрчин авсан гэх ажлын хэсгийн дүгнэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл Засгийн газар танилцуулж, тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан. Гэх мэтчилэн бүх нийтийн анхаарал Женко.Баттулга, Ж.Оджаргал хоёр дээр төвлөрөх зуур Оюутолгойн дараа бичигддэг Хармагтайн ордыг хятадуудад алдаж болзошгүй байна.
Хармагтай төсөлд нийтдээ 890 сая ам.доллар зарцуулж, дөрвөн жилийн дотор зардлаа нөхнө гэсэн урьдчилсан тооцоог гаргасан байдаг. Мөн төсөл 2056 он хүртэл үргэлжлэх агаад жилд 75 мянган тонн зэс, 165 мянган унц алт үйлдвэрлэхээр тооцжээ. 2027 оны намар гэхэд “Хармагтай”-н ордоос анхны зэсийн баяжмалыг гаргахаар төлөвлөж байгаагаа "Занаду майнз" өнгөрсөн онд зарласан. Хачирхалтай нь, "Занаду майнз" Хармагтай ордын батлагдсан нөөцийн хэмжээг 4.8 сая тонн зэс, 9-11 сая унц алттай гэж хөрөнгө оруулагчдад зарласан байтал манай АМГТХЭГ-ын мэдээлэлд Хармагтай ордын нөөцийг 512 мянган тонн зэс, 51 тонн алттай хэмээн 6-9 дахин багаар нөөцийг нь тогтоосон нь анхаарал хандуулахуйц асуудал мөн. АМГТХЭГ аль болохоор болохоор нөөцийг нь багаар тогтоосны ард Хармагтайг стратегийн ордоос ангид авч үлдэх гэсэн арга заль ч байж болох талтай. Иймээс л Хармагтайн алтыг алдах уу, авдарлах уу?! гэдэгт Хамтарсан Засгийн газрын сайдууд хариулт өгнө үү!
Зочин 7 цагийн өмнө 66.181.176.126
Энэ Туваан аль намын хүн бэ?. Манай залуучууд Ардчилсан намыг дэмжинэ гээд байдаг.Чиний ирээдүйг улс орны тусгаар тогтнол монголчуудын эрх чөлөө, бурханаам заяасан газар нутаг байгалийн баялаг бидний ирээдүйг хэн хамгаалах вэ?.Хятадын боол болох байхдаа яана даа.
зочи н 7 цагийн өмнө 202.126.93.21
Хятадууд нь байна уу хэн ч хамаагүй ашиглаж болно гол нь 51 хувийг Монгол улс эзэмших хэрэгтэй
R 8 цагийн өмнө 202.9.46.157
хармагтайн орд газар аль ээ дээр нохойн замаар орж дууссөөн!
Нэргүй 8 цагийн өмнө 43.242.242.59
Ерөнхийлөгчөөр Элбэгдорж, ерөнхий сайдаар Сайханбилэг, Төрийн банкны даргаар сахал Эрдэнэбилэг нарыг тавибал улс орон хөгжиж цэнгэлийн манлайд умбах болно. Оюун-Эрдэнэ ерөнхий сайд болсон нь биднийг их бухимдуулж байна. Огцруулах нь зөв юм.
Нэргүй 1 минутын өмнө 122.201.31.235
х****а мал минь
Пүрэв 2025-05-13 103.57.92.116
энэ Багабанди гэж цайцан п….. байнаа хаана л мөнгө баялагийн асуудал байна тэнд үр хүүхэдтэйгээ явж байхымаа нүглээ даах юм байхдаа юм ээлжтэй хэдэн тооно алттай байгаад худалдагддөггүй тэнгэрийн хууль байгаа үүлний цаана нэг нөхөр х****л сууж байгаа бас Эрдэнэтэд бөөн будилаан тарьсан зориг ч амиа алддаг энэ нөхөртэй зайлшгүй холбоотой нил бохир жорлонгоос дор н**ш жорлон хажууд нь цэвэр
Нэргүй 2025-05-13 103.212.118.227
Авилгачин чөтгөр шулмууд засаглаж байхад ямарч өөрчлөлт гарахгүй.
Зочин 2025-05-13 103.57.94.75
Манай данх топор хоёрын мөн чанар үүн дээр л харагдах биз ээ. Яалт ч үгүй стратегийн орд шүү дээ
Нэргүй 2025-05-13 59.153.112.234
Хармагтайн ордыг Хятадын компани аваагүй юм у.
Зочин 2025-05-13 203.91.115.53
Новшийн төрийн бузрууд
Нэргүй 2025-05-13 45.117.35.33
Нэгэнт хожимдчихсон юм биш үү.
Нэргүй 2025-05-13 45.117.35.33
Аврах гэж байгаад алдаад чаачваа
Нэргүй 2025-05-13 66.181.184.223
Рармагтайн хормойг сөхдөг нь Баттулгын сөрсөн базаа юмаа !
Нэргүй 2025-05-13 66.181.184.223
Хармагтайн…….
БНМАУ 2025-05-13 202.131.225.242
Өөрсдөөсөө нэг асуугаад үз! Оюу Толгойн 34%-одоо ч ноогдол ашиг өгөөгүй, ОТ-д төрийхөн л шахаа хийдэг. Ноогдол ашиг гэхээс илүү бүх татвараа авч байсан бол Монголд хамаагүй ашигтай байх байсан. "Стратегийн орд" гэж худлаа үлгэрийн нэр томьё! Энэ байдлаар Монголд Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй. Алтыг Монгол банкинд тушаана, бүх татваруудаа авна гэдэг байдлаар ашигт малтмалыг эрүүл эргэлтэнд оруулна. Хамтарсан Засаг, УИХ-ынхан ашигт малтмал ГХО хуулиа дахин эргэж хар!