Европын сэтгэл түгшээсэн ухралт

Европын сэтгэл түгшээсэн ухралт

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
Европын сэтгэл түгшээсэн ухралт

Дэлхийн хамгийн аюултай, хэнийг ч ялгадаггүй зэвсгүүдийн нэг бол мина. Гэсэн хэдий ч Оросын өсөн нэмэгдэж буй заналхийллээс улбаатайгаар Европын таван улс мина ашиглах тухай олон улсын гэрээнээс нүүр буруулав. Тодруулбал, Оростой хиллэдэг Финланд, Польш, Латви, Эстони, Литва улсууд явган хүний эсрэг мина ашиглахыг хориглосон Оттавагийн гэрээнээс гарахаар болжээ.

Мина бол дэлхийн өнцөг булан бүрт тоо томшгүй олон энгийн иргэний аминд хүрсэн, гэмтээж бэртээсэн зэвсэг. Мөргөлдөөн дууссан хойно ч хэдэн 10 жилийн турш тухайн бүс нутгийг бохирдуулсаар байдаг зэвсгийг ийн дахин нутагшуулж байгаа нь ухралт гэж үзэж байна.

Мина үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглосон энэхүү гэрээг 1997 онд байгуулжээ. Хүйтэн дайны дараа дэлхийн зэвсэг хураалтыг дэмжих зорилгоор хийсэн цуврал хэлэлцээрүүдийн нэг нь энэхүү гэрээ юм. Тэр цагаас хойш минаас үүдэлтэй хор уршиг эрс буурсан гэдэг.

Хүний эрхийн “Эмнести Интернэшнл” байгууллага энэ шийдвэрийг сэтгэл түгшээсэн ухралт гэж нэрлэв. Олон 10 жилийн ахиц дэвшлээ үгүйсгэсэн шийдвэр гэж тус байгууллага буруушааж байна.

2025 оны эхээр уг гэрээнд 165 орон гишүүнээр элссэн. Гэвч Орос, Хятад, Энэтхэг, Пакистан, АНУ зэрэг хэд хэдэн томоохон улс энэ гэрээнд нэгдээгүй.

Польш болон Балтийн гурван улс гуравдугаар сард хамтарсан мэдэгдэл хийхдээ “ОХУ-ын түрэмгийллийн эсрэг ямар зэвсгийг хүлээн зөвшөөрч болох, болохгүйг дахин бодож үзэхийг шаардаж байна. НАТО-гийн зүүн жигүүрийн хамгаалалтыг бэхжүүлэхийн тулд зэвсэгт хүчиндээ уян хатан хандаж, сонголт хийх эрх чөлөөг олгох хэрэгтэй” гэсэн юм.

Дараа сард нь Латви улс тус гэрээнээс гарсан албан ёсны анхны улс болжээ. Латвийн парламент уг саналыг дуу нэгтэйгээр дэмжсэн байна. Мөн сардаа Финланд улс Латвитай нэгдэх төлөвлөгөөгөө танилцуулсан. Финландын ерөнхий сайд Петтери Орпо энэ шийдвэрээ тайлбрлахдаа “ОХУ Европ даяар урт хугацааны заналхийлэл учруулж байна. Оттавагийн конвенцоос гарах нь бидэнд аюулгүй байдлын орчны өөрчлөлтөд илүү олон талт байдлаар бэлтгэх боломжийг олгоно" гэжээ.

“Chatham House” судалгааны төвийн Орос ба Евразийн хөтөлбөрийн ахлах зөвлөх бөгөөд “Европыг хэн хамгаалах вэ?” номын зохиогч Кейр Гилс “Украин дахь дайн ямар нэг байдлаар дууслаа гэхэд ОХУ дараагийн зорилтоо хэрэгжүүлэхэд бэлэн болно. ОХУ Европ дахь зорилгодоо хүрэх цаашдын арга замыг хайж байгаа гэдэгт хэн ч эргэлзэхгүй байна" гэжээ.

Мина ашиглах нь цэргийн ашиг тустай гэдгийг Кейр Гилс нотолж байна. Илүү их хүн хүчтэй армиас өөрсдийгөө хамгаалахаар хичээж буй орнуудад мина ашигтай байх магадлалтай. Мөн минатай талбайг зөрчихөөр оролдож байх үед нь дайсныг барьж авах замаар түрэмгийллийг зогсоох боломжтой гэж үзжээ.

Гэхдээ барууны орнууд Оростой адил газар доорх мина ашиглахгүй гэж тэр онцолжээ.

Энгийн иргэдийн амийг хохироох эсэхдээ санаа зовохгүй байгаа улс орнууд болон ийм зүйлээс зайлсхийхийг хичээж буй улс орнуудын хооронд мина үйлдвэрлэлийн маш өөр философи байгаа аж.

НҮБ-ын тооцоолсноор Украинд дэлхийн хамгийн олон мина бий. ОХУ Украины өмнөд фронтын шугам дагуу өргөн уудам талбайг хамарсан мина байрлуулсан нь 2023 онд эхлүүлсэн сөрөг довтолгоог ихээхэн удаашруулж байв. Украины засгийн газрын хамгийн сүүлийн үеийн тооцооллыг харвал Оросын арми тус улсын нутаг дэвсгэрийн 174 мянган км кв талбайг мина болон тэсрэх бодисоор дүүргэжээ.

Энэ нь одоо тулалдаж буй байлдагчдаар зогсохгүй дайны дараа эргэн ирэх энгийн иргэдэд ч аюул учруулна гэсэн үг. Үүнээс болж иргэдийн шилжилт хөдөлгөөн багасна, газар тариалан эрхлэх боломжгүй болно гээд олон сөрөг тал бий. Хохирлоос урьдчилан сэргийлэхийн тулд дайн дууссаны дараа минатай талбайн байршлуудыг нарийн бүртгэх, ард иргэдийг сургах, зэвсгийг цэвэрлэх, саармагжуулах зэрэг арга хэмжээ авах ёстой.

Украин Оттавагийн гэрээнд 1997 онд нэгдсэн боловч одоо үргэлжилж буй мөргөлдөөнд явган хүний эсрэг мина ашигласан, АНУ-аас мина авсан болохыг хүний эрхийн ажиглагч мэдээлжээ.

Харин Финланд, Польш болон Балтийн орнууд гэрээнээс гарсан ч хүмүүнлэгийн зарчимд үнэнч хэвээр байна гэсэн юм. Энэ талаар Финландын ерөнхийлөгч Александр Стубб хэлэхдээ "Финланд улс минаг хариуцлагатай ашиглах олон улсын үүргээ биелүүлэх ёстой" гэжээ.

Хэдийгээр хариуцлагатайгаар гэрээнээс гарлаа гэж байгаа ч дэлхий даяар олон мянган хүн минад өртөж амиа алдсаар байна. 2023 онд л гэхэд дэлхий даяар мина болон дайны үлдэгдэл бусад зэвсэгт өртөж 5757 хүн амь үрэгджээ. Тэдний 84 хувь нь энгийн иргэн байсан.

Нэгэнт газар дор булсан л бол мина аюултай. Мина энгийн хүн үү, цэрэг үү, хүүхэд үү гэдгийг ялгахгүй гэж хүний эрхийн идэвхтнүүд үзэж байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
БурууБуруу
4
ХахаХаха
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Мөнх 5 минутын өмнө 66.181.187.72

За санаа зоволтгүй дээ. Робот муур, нохой, харх минэтэй газарт олноор нь нэг зэрэг гүйлгээд л боллоо биш үү. Харин манайхан нүүдлийн робот шувуу хийгээд, эсвэл шонхор шувуунуудаа минэтэй талбайнууд руу нисгэхийг бод. Их мөнгө хийх байх шүү.

Avatar

Балган 6 цагийн өмнө 192.82.65.175

Тэнэгүүдээ Европ ухраад байгаа юм биш. Дэлхийн чөтгөр хорон санааны үүр уурхай тэнэг хулмасуудаас болж байгааг ойлгодог байх гэж найдая. Үнэхээр амар тайван баймаар байгаа бол хорон санааны үүр уурхайд бүх талаар дарамт шахалт үзүүлэх ёстой.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.126.91.109

зүгээр ш**

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 109.70.100.2

AFP агентлаг. Европын лийдер Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд кокаин хэрэглэж байгаа бичлэг! 🤣🤣🤣
youtu.be/-Sz6cIACfB0?si=2FruFSen1HHUbfFP

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 109.70.100.2

Associated Press (AP) агентлаг. Европын лийдер Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд кокаин хэрэглэж байгаа бичлэг! 🤣🤣🤣
youtu.be/SGHhXLDjf0g?si=003naA18jiam_yot

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 192.82.65.175

Ер нь бол лаагаа иднэ үү луувангаа иднэ үү чамд хамаагүй асуудал. Хулмасууд шиг хууран хорон санаатнуудад бол бүүр ч хамаагүй. Чи ер нь хойно очиж хулмасын бөгсөө үнэрлэж долоож явбал чамд өлзийтэй

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.126.89.55

Ийм хүмүүсийг шүтдэг толгойгоо мэдүүлдгүүд яана даа.

Avatar

Б 7 цагийн өмнө 202.131.225.197

ЦАРЬ БСДА ДЭЛХИЙГ БУЦААГААД ЗЭВСЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Л ДЭЭ. ИНГЭЖ БАЙГААД МАНГАД ЗАДРАХ БИЗ.

Avatar

Зочин 7 цагийн өмнө 66.181.176.246

Дэлхийн 1,2-р дайныг өдөөсөн Европ Украйнаар далимдуулж Оросыг сульдуулах нь. Тэд Оросын Байгалын баялаг, газар нутагт шунаж дайн хийх сонирхолтой байна даа.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.131.225.197

ХӨӨЕ МАЛАА, ТЭР ЕВРОП ГЭЭЧИД НЬ ЧИНИЙ х****л ИДСЭН ХАЙРТ МАНГАД БАС БАГТДАГ ЮМ ШҮҮ ДЭЭ. ТЭГЭЭД Ч ЧИНЙИ ХАЙРТ ЦАРЬ БСДА АНХ УКРАЙН ЛУУ ХАЛДАН ДОВТОЛСОН.

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.55

Эдгээр улсуудын төрийг нацистууд ардчилал нэрээр өөрсдийн бэлдсэн бууны нохдоороо дүүргэж аль хэдийнэ барьцаалсан. Тэд нацист зионистуудынхаа бохир ажлыг л хийхээс ард түмнийг бодохоор гарч ирээгүй. Манайх ч адил, Европ даяараа бас тийм. Бүх удирдагч нар нь хүүхэлдэй. Манай хүний найз Макрон гэхэд л өчигдөр Англи, Германы төрийн тэргүүнүүдтэй хамт Польшид "айлчилж" бхйхдаа вагон дотроо 3уулаа хар тамхи татаж байгаад сэтгүүлчдэд баригдаж өчигдөр орой бөөн сенсаац эхлүүлсэн байна.

Avatar

хүннү 8 цагийн өмнө 202.179.27.228

Яг цагаа тулвал бидний шүтээд байдаг европууд чинь бүх хогийн хүмүүс юм биш үү? Дандаа аливаа зшйлийг хүний гараар хийлэгдэг, яс хаядаг, хувиа хичээсэн. Шалихгүй байж дайн самуунд дуртай. Унтаж байгаа баавгайг сэрээгээд эцэст нь өөрснөө алгадуулж үхцгээх нь дутаж.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 66.181.180.175

За ,,,чи ,,,,битгий донгосоод бай,,,,,эмээ уу,,,,

Avatar

ИРГЭН 9 цагийн өмнө 103.57.95.169

-ЕХ болон НАТО ,,,,,Оросын оролцоогүйгээр удахгүй задрана,,,, учир Европод цагаачилсан Исламын шашинтууд болон Европын иргэдийн том зөрчилдөөн гарч байгаа Хямрал үүссэн ,,,,Цагаачид Европчуудын энэ хямрал хурцдсаар ЕХ , НАТО-г задрахад хүргэнэ,

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 202.126.89.55

Хаааа, донгодов оо. Украйны дайныг 3 жил санхүүжүүлсээр байгаад хөгшин ат одоо туйлдаа хүрч сөхөрч бна. Хохь нь.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.183.91

путлёроос л болж ингэсэн бна

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.9.46.3

Финланд, Польш, Латви, Эстони, Литва

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 185.220.101.5

Reuters агентлаг. Европын лидер Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд хар тамхи хэрэглэж байгаа бичлэг! 🤣🤣🤣
youtu.be/Arl9Rmu64Xw?si=A4H2TNyZT2CTJgsI

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 66.181.184.223

Тэрүүнд өөрөө үнэмшчихээд л тэнэгтээд бгаа шааруу даа!

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 64.190.76.10

нөөваар уяахуяа тролл чамд зориулаагүй юмаа, ккк

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 109.70.100.2

Associated Press (AP) агентлаг. Европын лийдер Стармер, Макрон, Мерц гурав Киев явах замдаа галт тэргэнд кокаин хэрэглэж байгаа бичлэг! 🤣🤣🤣
youtu.be/SGHhXLDjf0g?si=003naA18jiam_yot

Avatar

Буруу зөв 10 цагийн өмнө 66.181.181.247

13р зуунд монголчууд дэлхийг чичрүүлж байлаа.

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 202.179.27.228

тэгээд…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж