Хуулийн байгууллагын дарга нарын ХОМ

Хуулийн байгууллагын дарга нарын ХОМ

Авлигатай тэмцэх газар, Улсын ерөнхий прокурор, Монгол Улсын Ерөнхий аудиторын АТГ-т мэдүүлсэн ХОМ-ийг энэ удаа онцлон танилцуулъя.


С.МАГНАЙСҮРЭН 263 САЯ ТӨГРӨГИЙН МАЛТАЙ, 97 САЯЫН ХАДГАЛАМЖТАЙ

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсын Ерөнхий аудиторт С.Магнайсүрэнг  нэр дэвшүүлэн, чуулганы хуралдаанаар 2025 оны тавдугаар сарын 8-нд томилсон. Тэрбээр 2019-2023 онд буюу сүүлийн таван жилийн хугацаанд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаар АТГ-т хөрөнгө орлогоо мэдүүлжээ.

Түүний жилийн нийт орлого нь 62.8 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 66 сая төгрөг гэж 2023 онд мэдүүлсэн байна.

Харин гурван нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай бөгөөд нийт 857 сая төгрөгийн үнэтэй ажээ. Мөн "Mazda" маркийн суудлын автомашинаа 75 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 263 сая төгрөгийн үнэтэй 108 адуу, 12 хурдан удмын адуу, 20 үхэр, 50 хонь, 130 ямаатай гэнэ. Үүнээс гадна хоёр эзэмших болон нэг өмчлөх эрхтэй гурван газраа 30 сая төгрөгөөр үнэлсэн бол 55 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ. Дотоодын банкинд 97 сая төгрөгийн хадгаламжтай, 29 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй байна.

С. Магнайсүрэн нь 1975 онд төрсөн, 50 настай. 1983-1993 онд Говь-Алтай 1 дүгээр 10 жилийн дунд сургууль, 1993-1997 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Хууль зүйн шинжлэх ухааны магистрын зэрэгтэй. 1997-1999 онд “Улаанбаатар Эрдэм” дээд сургуульд багш, тэнхимийн эрхлэгч, 1999-2000 онд УИХ-ын Тамгын газарт УИХ-ын гишүүний туслах, 2000-2005 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, 2005-2006 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт Тамгын газрын дарга, 2006-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх, 2007-2008 онд Сангийн яаманд газрын дарга, 2008-2013 онд УИХ-ын Тамгын газарт Тамгын газрын Нарийн бичгийн дарга, 2015 онд Хөдөлмөрийн яаманд Төрийн нарийн бичгийн дарга,  2015-2023 онд Барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга, 2023-2024 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байсан нэгэн.

З.ДАШДАВААГИЙН ӨӨРИЙН ОРЛОГО НЬ 566 САЯ ТӨГРӨГ БАЙНА

АТГ-ын даргаар З.Дашдавааг 2025 оны дөрөвдүгээр сарын 3-нд улираан томилох Ерөнхий сайдын санал дэмжигдэж, гишүүдийн 79.4 хувь нь дэмжсэн байдаг. Түүний жилийн нийт орлого нь 566 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 151 сая төгрөг гэж 2023 онд мэдүүлсэн байна.

Харин хоёр нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай, гурван авто зогсоолтой бөгөөд нийт 645 сая төгрөгийн үнэтэй ажээ.

Мөн туулах чадвар өндөр "Lexus-350" маркийн суудлын автомашинаа 130 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр 965 сая төгрөгийн үнэтэй 10 хурдан удмын адуу, 70 адуу,  650 сайн үүлдрийн үхэртэй гэнэ. Үүнээс гадна нэг эзэмших эрхтэй газраа таван сая төгрөгөөр үнэлсэн бол 55 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэжээ. Дотоодын банкинд 235 сая төгрөгийн хадгаламжтай, 100 сая төгрөгийн зээлтэй гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлснээс хойш хоёр жил өнгөрчээ. Тэрбээр "Хэрлэн Буйлдинг" ХХК-нд хөрөнгө оруулалт хийсэн байна.

Тэрбээр улиран томилогдохдоо "Миний хувьд ирэх зургаан жилд хийх ажлын концепц бол хүнтэй тэмцэхээс илүү тогтолцоо руугаа анхааръя гэж бодож байгаа. Өнөөдөр хуулиас давсан журмууд гаргаад хүнд суртал үүсгэдэг. Хуулиас давсан шийдвэрүүд гаргаад төрийн албан тушаалтан аливаа асуудлыг хүндрүүлдэг асуудлыг УИХ, Засгийн газартай хамтарч ажиллана гэж бодож байгаа. Эхний ээлжид журмуудыг цэгцлэх чиглэлд тодорхой ажлууд хийгээд явж байгаа. Олон нийтээс ч шүүмжилж байгаа нэг асуудал нь та нар акулуудтайгаа тэмцэж чадахгүй жижиг загаснуудаа бариад байна гэдэг. Цаашид үйл ажиллагаагаа сайжруулж ажиллана гэж зорьж байна" гэсэн юм.

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар 2025 оны дөрөвдүгээр сарын 8-нд Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж, томилсон. Тэрбээр "Би өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа. Улираан томилох эсэх шийдвэрийг би гаргахгүй. Миний хувьд иргэдийг аль болох цагдан хорихгүйгээр хэргийг нь шийдвэрлэдэг байхаар ажиллаж ирсэн, ажиллаж байгаа. Өөрөө, өөрийгөө би дүгнэхгүй. Мөрдөх байгууллага, ард түмэн намайг хэр ажилласныг дүгнэнэ. Томилгоо дээр нэг зүйлийг ойлгох ёстой. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд 110 гаруй мянган төрийн албан хаагч тангараг өргөн ажиллаж байна. Бид өргөсөн тангарагтаа үнэнч ажиллаж байгаа" гэсэн юм.

Түүний жилийн нийт орлого нь 66 сая төгрөг байна. Тэгвэл гэр бүлийн нийт гишүүдийн орлого нь 2022 онд 43 сая төгрөг байсан бол 2023 онд зургаан сая төгрөг болж буурсан байна.

Харин нэг нийтийн орон сууцтай, нэг зуслангийн байшинтай бөгөөд нийт 471 сая төгрөгийн үнэтэй ажээ.

Мөн туулах чадвар өндөр "Mercedes Benz-G 500" маркийн суудлын автомашинаа 60 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн тэрбээр малгүй, үнэт эдлэлгүй гэнэ. Үүнээс гадна нэг өмчлөх эрхтэй газраа 10 сая төгрөгөөр үнэлсэн бол дотоодын банкинд 278 сая төгрөгийн хадгаламжтай гэж хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн байна. Тэрбээр ямар нэгэн компанид хөрөнгө оруулалт хийгээгүй гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2 цагийн өмнө 66.181.184.107

2015 оноос хойш 2024 он хүртэл харьцуулалт хийх хэрэгтэй

Avatar

Зочин 3 цагийн өмнө 192.82.65.111

Ойлгохгүй юмаа. Би улсад 50 гаруй жил өндөр цалинтай (2-3 дээд мэргэжлийн хүний цалинг аваад ) ажиллаад эдний дайтай баян амьдарсангүй. Миний хувьд гэр бүл 2 хүүхэдтэй. Одоо хадгаламжиндаа бараг мөнгө байхгүй. Улсаас өгсөн 3 өрөө байрнаас өөр хөрөнгөгүй. 0.7 газраач авч чадаагүй.
Та нар туршлагаа хуваалцаач, яаж ингэж амьдарч байгаагаа. Та нар хоол идэж, хувцас өмсдөггүй юмуу,

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 66.181.179.245

SEXSY AJIL XNE XUCHINDEX AXTAI SEKSDNE80955877MERGJLN

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 84.239.14.165

Ajlaa hiildee. es uildehuigeeree Mongoloo bitgii horlood bai.

Avatar

Пүрэв 7 цагийн өмнө 103.57.92.116

хардаа шудрага нь Жаргалсайхан л даа хөрөнгө орлогын мэдүүлэг нь зарим маш их орлого хөрөнгөтэй байж төрд шигдээд байдаг юм бол эд юу ч хийхгүй чадах ч үгүй залуусд зайгаа тавиад тайван амгалан малаа маллаж болдоггүйг байхдаа хангалттай амьдрах хөрөнгө байгаад байхын ойлгох ухаан хайрлаач бурхан минь ноцтой нөхөд шүү

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.114.163

XUCHINDUULI80955877

Avatar

зочин 8 цагийн өмнө 202.21.111.170

Хурдан удмын адуу гэдэг нэршлийн цаана маш нууцлаг хөрөнгө эргэлдэнэ. Хурдан морь 4 орчим жил уралдана. Энэ хугацаанд амжилт үзүүлбэл үнэ өндөр. Уралддаг ч гэсэн амжилт үзүүлдэггүй үй түмэн адуу байгаа. Тэгэхээр манай дрга нарын хурдан морь гэх өндөр үнэтэй ХОМ-д бичигдсэн адуу нууд уралддаг уу, эсвэл хөрөнгө% орлогын өндөр үнэлгээтэй цаасан дээрх бичвэр үү

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 103.9.90.100

Иш эд нар чинь ёстой өрөвдмөөр амьтад байна. Зах дээр жижиг лангуутай нөхөр л эдний хажууд саятан юм байна, Гэтэл тэр гааль, мааль, төрийн захиргааны байгууллагын жижигхэн албан тушаалтнууд хичнээн баян байнаа тэ, гайхмаар

Avatar

Нэргүй 8 цагийн өмнө 59.153.114.163

SEKSEER TAICHNA VANXANDI BOOWN XXNO80955877ANUSDI

Avatar

д 9 цагийн өмнө 66.181.186.105

Жаргалсайхан бол шударга хүн дээ.Өдий олон жил ажилласан хүнд энэ зэргийн хадгадамж байлгүй яхав дээ.

Avatar

зочин 10 цагийн өмнө 192.82.66.30

яаж ингэж мундаг хадгаламж үүсгэдэг юм бол???

Avatar

зочин 8 цагийн өмнө 66.181.188.223

Баячуудын дэргэд бараг хөрөнгөгүй хүмүүс байна, Өнөө монголд устчих гээд байгаа дундчуудын эгнээнд ч бараг орохгүй хүмүүс байна,Монголчууд архинд дурлаж амьдралаараа хохирч залхуурч, бусдаар хувалз шиг тэжээлгэж хэрэлдэж ,байхын оронд хөдөлмөрлөж, зөв , сэтгэл хангалуун амьдарч сурмаар байна,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж