Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо орж, тавдугаар сарын 15-наас ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэхийг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, тавдугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө хуурайшилт ихтэй байгаа нутгийн зүүн хагаст бороо нойтон цас орох бөгөөд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 13-ний өдөр төвийн аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.
Хур тунадас: 13-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 16-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 17-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, 14, 15-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: 15-наас нутгийн хойд хэсгээр, цаашдаа нутгийн зүүн хэсгээр бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -3…-8 градус хүйтэн, өдөртөө +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6…+11 градус, өдөртөө +18…+23 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +12…+17 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +10…+15 градус дулаан байна.
Нэргүй 1 минутын өмнө 202.179.25.231
түймэртэй газар ахиухан ороод өгөөсэй
Хххх 7 цагийн өмнө 202.9.46.123
Эд эзнээ дуурайна гэгчээр энэ жил улаан ган болно, мал ч үгүй, тариа ногоо ч үгүй, бантан лавщааны гурил ч үгүй болно доо. Хүрэлсүг Данх Нянбактээр зэрэг муу ёрын юмнуудыг үтэр түргэнээ зайлуулахгүй юм бол монголчууд нар өөд харахын заяа алга даа.
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.24
х***а манж уих зг л*******д Хаа сайгүй хэдн балайгууд бөөгнүүлцн хурл бүжг шааж
Нэргүй 8 цагийн өмнө 202.9.40.24
Нам төр хулгайлсн өлн х***а манж лаларуудыг х***а манжруун хөөж алга болго.