АН: Төрийн захиргааны албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахыг дэмжлээ

АН: Төрийн захиргааны албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахыг дэмжлээ

АН: Төрийн захиргааны албан хаагчдын тоог 9 хувиар бууруулахыг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн /2025.05.12/ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Энэ долоо хоногоос УИХ Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж эхлэх гэж байна. Бүлгээр эдгээр асуудлыг хэлэлцлээ. УИХ-аар өнгөрсөн жилийн намар Монгол Улсын 2025 оны төсвийг баталж байсан цаг хугацаатай харьцуулах юм бол өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал, олон улсын нөхцөл байдал, макро эдийн засгийн нөхцөл байдал ихээр өөрчлөгдсөн. Эдийн засаг хөгжлийн яамнаас боловсруулж оруулж ирдэг. Бүлэгт өнөөдөр танилцуулсан мэдээллээр эдгээр төсөл нь Ардчилсан намын үзэл баримтлалтай нийцсэн тодорхой тоо баримтууд харагдаж байна.

Нэгдүгээрт, төсвийн урсгал зардлыг бууруулж, ДНБ ийн 24 хувиас доош оруулах бодлого оруулж ирж байна. Энэ хүрээнд төрийн албанд шинэчлэл хийх зорилт дэвшүүлж байна.  Төрийн албанд 230 мянган төрийн албан хаагч ажиллаж байна, энэ нь төсвийн урсгал зардалд дарамт учруулж байна гэж бид их ярьсан.

2026 онд төрийн захиргааны албан хаагчдын тоог 9 хувиар бууруулах. Төрийн өмчит компани хэт данхайсан, төрийн өмчит компани дээр төвлөрч байгаа өмч хөрөнгө, ажилтан албан хаагчдыг зардлын асуудлыг ярьж байгаа.

Энэ хүрээнд Эдийн засаг хөгжлийн яамнаас оруулж ирсэн хөгжлийн төлөвлөгөөнд 2026 оны хувьд төрийн өмчит компанийн репормыг эрчимжүүлэх, зардлыг 15 хувиар бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилт тавьсан нь сайшаалтай.

Хөгжлийн төлөвлөгөө болон Төсвийн хүрээний мэдэгдэл хэлэлцэгдэх хаврын чуулганы мөчид дотоод гадаадын макро эдийн засагтаа дүгнэлт хийх, төсвийн тодротгол хийх, хөрөнгө оруулалтын орон зайгаа хэрхэн авч үзэж байгаа, удахгүй УИХ-д орж ирэх яамдууд дээр төлөвлөгдсөн болон УИХ -ын гишүүдээс санаачлан өргөн мэдүүлэхээр төлөвлөгдөж байгаа хуулийн төслүүдийг эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой цаг хугацаа байж магадгүй гэж бид харж байна.

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал:

-Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн хурлаар хоёр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нь Улс төрийн намын тухай хуулийн хүрээнд  Ардчилсан намын үндсэн дүрмээ шинэчлэх, намын хөтөлбөрийг боловсруулах хоёр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг бүтэн хоёр сарын хугацаанд ажиллаж дүрмийн төсөл, хөтөлбөрийн төсөл бэлэн болсон. Үүнийгээ өнөөдөр бүлгийн гишүүдэд танилцууллаа.  Энэхүү дүрмийн төсөл, хөтөлбөрийн төсөл дээр тавдугаар сарын 17-ноос зургадугаар сарын 1-н хүртэл 330 сум, нийслэлийн есөн дүүргийн намын гишүүдийн төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг аймаг бүрт зохион байгуулна.  УИХ -ын гишүүд манлайлан оролцоно.  Ирэх зургадугаар сарын 15-20-ны дотор Ардчилсан нам их хурлаа хийнэ. Наадмаас өмнө энэхүү дүрмийн төсөл, хөтөлбөрийн төсөл дээр бүх гишүүдийнхээ саналыг аваад Улсын дээд шүүхэд өргөн барихаар ажиллаж байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.

-Засгийн газар “Алт-3” хөтөлбөрийг батлахдаа голын эхийг ухаж алт олборлох шийдвэр гаргасан. Бүлэг дэмжих үү.  Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх нэрийн дор Хятадаас их хэмжээний зээл авч, оронд нь бартер хэлбэрээр лиценз өгөх хуулийн төслийг Засгийн газраас боловсруулан, УИХ-ын гишүүдээр өргөн бариулах гэж байна. Энэ асуудал дээр бүлэг ямар байр суурьтай байна вэ Гуравт, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнийн гэр бүлийн тансаглал сүүлийн гурав хоног сошиалд шуугиан тарьж байна. Энэ хүнийг хөрөнгө орлогоо нотлох, эсвэл хуулийн байгууллагаар шалгуулах талд танай бүлгээс асуудал тавихгүй юм уу. Дөрөвт, Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох хуулийн төслийг танай намын бүлгийн гишүүд гаргасан. Энэ хаана явна вэ?

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

“Алт-3” хөтөлбөр дээр эдийн засаг таагүй байна, шаардлагатай бол төсвийн тодотгол оруулж ирээч гэхээр Засгийн газар “Төсөв тодотгох шаардлагагүй. Бүх зүйл сайхан байна” гэдэг хэрнээ нөгөө талд “Бартер хийхээс аргагүй, алт ухахаас аргагүй болсон” гэдэг эсрэг тэсрэг юм яриад байгаа. Бодит байдал бол төсвийн орлогын бүрдүүлэлт таагүй байгааг илтгэж байгаа. Тийм учраас Ардчилсан намын бүлэг 2025 оны төсвөө тодотгоод яваач ээ гэдэг байр суурийг илэрхийлж байгаа. “Алт-3” хөтөлбөртэй холбоотой мэдээлэл дутмаг байгаа учраас хариулт өгөхөд эрт байна.

Засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлэх хүрээнд бартерын асуудлыг ярьж байгаа. Биржийн хуулийг дагалдуулаад баялгийн солилцоо гэдэг асуудлыг оруулж ирснийг Ардчилсан намын бүлэг анхнаасаа “Төсвөөс гадуур төсөв бий болгох гэж байн.  Тогтолцоог эвдэх гэж байна. Эрх баригчид дураар дургих боломж олгох гэж байна” гэж анхнаасаа эсэргүүцсэн. Дахин мэдүүлэх төсөл орж ирээгүй учраас мэдээлэл алга байна.

Ерөнхий сайдын гэр бүлийн тансаглалын талаар мэдээллийг сошиалаас харсан. Төрийн өндөр албан тушаалтнууд жил бүр Хөрөнгө орлогоо мэдүүлдэг. Орлогынхоо төвшинд нотлогдоод явах ёстой. Олон нийтийн хараа хяналтад очсон байдаг.

Татварын хэмжээг бууруулах тухай Засгийн газрын бодлого хаана байна вэ. Төсвийн хүрээний мэдэгдэлд зааснаар одоогийн татварын орчинд хуулийг батлаад явах болж байгаа учраас молиго үмхүүлж болзошгүй байна гэдэг асуудал дээр байр сууриа илэрхийлээд явж байна.

-Хамтарсан Засгийн газар бүтэхгүй төсөл хөтөлбөр оруулж ирлээ гэж та бүхэн яриад байна. Хамтарсан Засгийн газраас Ардчилсан нам гарахгүй юм уу.  Голын эх ухах гэж байгаа хуулийн төслөө Засгийн газар удахгүй УИХ-д өргөн барина гэж байна. Бартерын тухай хуулийн төслөө ирэх долдугаар сард УИХ-аар батлуулна гэж байна. Иргэд чинь Засгийн газрыг огцруул гэж байнга шаардаж байна.  Та бүхэн сөрөг хүчний ажлаа хийхгүй юм уу?

Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал:

-Засгийн газрын асуудал дээр намууд хамтарч ажиллах талаар гэрээ байгуулсны үндсэн дээр ажиллаж байна.  Хамтарсан Засгийн газар ажиллаад нэг жил болоогүй байна.  Дээрээс нь дэлхийн улс орнуудад эдийн засгийн томоохон өөрчлөлт орсон, гаднаа геополитикийн хувьд хүнд байна. Энэ хугацаанд шийдэж болох асуудал байвал хамтраад шийдэх нь зөв. Асуудлыг буруу талаас нь тайлбарлах бус болох талаас нь авч явахын төлөө явж байна.

Гурван намын хамтарсан гэрээг дүгнэх ажлын хэсгийг ойрын хугацаанд хуралдуулах саналыг намуудад тавьсан. Энэ дээр тодорхой санал гарах байх. Манай нам дүрэмтэй журамтай. Бид нар Үндэсний бодлогын хороо буюу Ардчилсан намын дээд байгууллага хамтарсан Засгийн газрыг дэмжээд хамтралд орсон. Намын гаргасан шийдвэрийн хүрээнд бид бүхэн та бүхэд хариулт өгч байна.

-Ардчилсан нам Засгийн газарт хамтарсан 120 гаруй төрийн өмчит компани дээр хэчнээн менежер томилоод байна вэ?

-Ардын нам удирдаж байгаа төрийн өмчит компаниуд дээр Ардчилсан намаас хяналтын менежерүүдийг тавьсан. Энэ асуудлын үр дүнд олон асуудал нийгэмд гарч ирж байна. Нэг хүний цалингийн асуудлаас ямар их төсвийн хэмнэлтүүд гарч ирж болохыг “Тавантолгойн төмөр зам” ТӨХК дээр болж байгаа процессын талаар хийсэн мэдээллээс та бүхэн харсан. Ардчилсан намаас энэ хугацаанд 20 гаруй хяналтын менежер томилсон. Төрийн өмчяит компаниудын зардлыг багасгах тал дээр ажиллаж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ган 3 цагийн өмнө 66.181.184.157

Зарим яам, агентлагуудад давхардсан тасаг, хэлтэс орон тоо, ажлын ачаалал багатай сул орон тоо маш их байна.аймаг, сумуудыг цөөлөх, эмнэлэг боловсролын зарим хэсгийг хувийн хэвшилд шилжүүлэх, давхардс
ан орон тоог нэгтгэх гэх мэт өөрчлөлтүүдийг даруй хиймээр байна даа

Avatar

Нэргүй 1 цагийн өмнө 66.181.186.237

Бас хувьдаа сургууль эмнэлэг авч үнэгүй бэлэн хоол идэх гэнэ. Амташсан хэрээ арван гурав….гэж.Хувийн эмнэоэг сургууль үүсгэн байгуулахыг дэмжиж олширч байгаа даа

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.40.50

Та нар наад ЕС гэж чадваргүй, харанхуй хүнийхээ орлого, хүүхдүүдийнх нь орлогын эх үүсвэрийг шалгаач!! ОГЦОР чадваргүй, чадамжгүй ЗГ!

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.9.46.194

Төрийн алба гэж нийтэд нь хамруулаад байх юм. Эмч багш цэрэг цагдаа онцгой байдал бол үйлчилгээний ажилтнууд тэр 200к дотор чинь явж байна. Харин тэр дарга туслах зөвлөх орлогч хяналт дэд нягтлан санхүү гэсэн цаас үйлдвэрлэж нүүрээ тахалдаг гаруудыг цомхтгох хэрэгтэй.

Avatar

сонгогч 5 цагийн өмнө 202.9.46.179

100 ЯМААНД 60 УХНАТАЙ МОНГОЛ УЛС….. АЖЛЫН ЗААГ ЯЛГААГҮЙ ЯАМ, АГЕНТЛАГУУДЫН АЛЬ 1- Г НЬ ТАТАН БУУЛГА…………

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 47.227.179.89

Хамгийн түрүүнд дэд консул, дэл сайд гэдэг албан тушаалуудыг усьгая

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.166.36

Turiin umchit kompanid ymr ch shalguurguigeer ochson naminhaa humuusiig ehleed boliulchih, tgd turiin jinhen alban haagchidtai yariarai.

Avatar

УИХ ны туслах 6 цагийн өмнө 202.126.89.41

Хэдэн манаач слесар хасагдана.сургалт судалгаа нэртэй хоолны савнуудад зайлуулчмаар ч юмшиг.Эрхэм гишүүдийн зардлыг танах хэрэгтэй, цүнх баригч ,зөвлөх , судлаачаар болимоор байна

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.9.41.75

50 хувь бууруул

Avatar

Зочин 7 цагийн өмнө 66.181.180.166

Цогтгэрэл, нарын зүй бусаар таргалсан дээрэмчид сөрөг хүчин нэрээр ард түмний дунд яс хаяж талцуулах санаархлаа тат, уйдаж байна. 12-16 онд яаж туйлж сөгдүүлснийг чинь ард түмэн мартаагүй шүү. Засгийг унагаж төр түмнээр тоглох эцсийн зорилгыг чинь бүгд мэднэшдээ

Avatar

Зочин 7 цагийн өмнө 122.201.31.27

Ер нь төрийн албыг татан буулгаад,бүх юмыг хувийн хэвшилд хариуцуулвал яасан юм бэ?

Avatar

Нэргүй 7 цагийн өмнө 103.168.34.176

Муу үхэж далд орсон ардчилсан намын үхээрүүд 2012-2016 оны хооронд өөрсдийнхөө сонгуульд ажилласан малнуудаар төрийн албыг дүүргэж 125000 байсан төрийн алба хаагчдын тоог 165000 болгож солиорсноо мартсан юм байх даа.

Avatar

Хххх 8 цагийн өмнө 202.9.46.123

тэгэхээр бүх дарга нар бүрэн үлдээд хөөрхий муу багш, эмч, сувилагч, цэвэрлэгч гэх мэт ажилчид орон тооны цомхотголд ороод талхнаасаа салмой!

Avatar

Хүүхэд шиг хуураад яах вэ дээ 8 цагийн өмнө 66.181.179.63

АН МАН ХүН нам саяхан ТӨХК 5-7 саяын цалинтай 400 гаруй менежер томилсон одоо жүжиглээд яах юм

Avatar

Дорппалам 6 цагийн өмнө 202.126.89.41

Шан харамжаа авч байгаа улс шүү.бэлнээр өгөхөөр хууль зөрчих гээд байна

Avatar

Зочин 8 цагийн өмнө 103.212.116.118

УИХ ын 126 цөөл.

Avatar

тойм төдийг сөхөд л ийм,цааш лавшируулвал юу гарах нь сонин. 9 цагийн өмнө 103.57.95.147

Данх гөлөг улс төрд хүрэх замаа цэвэлэх хар пиар нь "ёс жудаг болоод хуулийн"мухардалд орохоор ар гэр хүүхдээд нь нохой зуудаг мэт ноцдог муу аргатай . Мэхэт гөлөг мэхэндээ унах нүх нь бэлэн болж үү ?гэлтэй. Данх хэлж ярьдаг шигээ шудрага хүн мөн үү? арвилга хулгайг арилгав уу ?Эсэргээрээ умар цэцэглүүлж өөрөө дунд нь орчихсоон хэдэн арван тэрбумаар өсгөөд цохиж яваа нь нүүсний сонсголоор нотлогдов . Данхыг авилгаа аваагүй,хулгай хийгээгүй гэх нь улам бүдгэрч амсан гэх үндэс одорсоор гүйцэгдэх

Avatar

Ахмад 9 цагийн өмнө 202.9.40.222

Төрийн албаны орон тоог багасгахын тулд бүх яам, агентлаг, төрийн өмчит газруудын ажлын байранд аудит хийх хэрэгтэй. Тэгж байж ямар яам, газарт илүүдэл орон тоотой байна гэдгийг тогтоох хэрэгтэй.Зарим яам, агентлагуудад давхардсан тасаг, хэлтэс орон тоо, ажлын ачаалал багатай сул орон тоо маш их байна.

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 188.162.254.12

Монгол улсын баялагыг худал ярьж олон хувьсах аргаар залилагч хээл хахуулиар авсан монгоо гадаадын банкинд нуухдаа би хятад улсын иргэн баярцогт гэж нуусан хунийг баярцогт дарга гэж долигнож дууддаг еронхий сайд Монгол улсыг хогжилтэй орон болгож чадах уу ??????????????????????????

Avatar

yag l unendee 8 цагийн өмнө 103.57.95.147

Чадаагүй л дээ. Өнөөдөр өмнө ургасан чихнээс хойно ургасан эвэр нь өнөөдөр бүр төгс төгөлдөрөө ургаад байгаа бололтойг Шудрага 5-ийн нэг шудрагийн топ шудрага гэж өөрөө өөрийгөө нэрэлсэн Данхын гэр бүл хүүхдүүдийнх нь амьдарлын зардал юуг гэрчилчихэв ээ хө

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.179.24.70

ЭХЛЭЭД ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИ ГЭДГҮҮДЭЭСЭЭ САЛВАЛ . ААНДАА 100,000 АЖИЛТАН ЗАХ ЗЭЭЛ РҮҮ ГАРЧИХ БУС УУ

Avatar

цөвүүн цагаа гэж?түрийний бөөс толгойд гэж... 9 цагийн өмнө 103.57.95.147

Асуувал зохих олон асуултууд асууж нэгээс бусдад нь боломжийн хариултыг авлаа. Орхигдуулсан нэг асуудал нь ерөнхйи сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэний гэр бүл гадаад амьдарч улмаар хүүхдүүдийнх нь тансаглах хэрэглээний эдийн засгийн эх үүсвэрийг,мөн өмч хөрөнгийнх нь тухайд асуусан асуултаас тойрлоо. Үндэсгүй хөрөнгөжсөн,эх үүсвэрээ нотолж чадахгүй бол хөрөнгийг нь хураах асуудлыг сөхөх үү?гэх асуулт хариултаа хүлээгээд үлдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж