Талантуудын төлөөх өрсөлдөөнд хэрхэн ялах вэ?

Талантуудын төлөөх өрсөлдөөнд хэрхэн ялах вэ?

Талантуудын төлөөх өрсөлдөөнд хэрхэн ялах вэ?

Монголын ажлын байрны үндсэн платформ Zangia.mn-ээс хоёр сар тутам зохион байгуулдаг “𝗛𝗥 𝗘𝘃𝗲𝗻𝘁 & 𝗡𝗲𝘁𝘄𝗼𝗿𝗸𝗶𝗻𝗴” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, бизнесийн салбарын захирал, хүний нөөцийн удирдах ажилтан, мэргэжилтэн зэрэг 300 гаруй хүн оролцлоо.

Арга хэмжээг нээж, хөдөлмөрийн зах зээлд нэвтрүүлж буй хүний нөөцийн салбарын өнгийг тодорхойлох ухаалаг технологид суурилсан шинэ төслүүдийнхээ талаар Zangia.mn-ийн захирал Т.Баяр зочдод танилцууллаа.

Монгол Улсад хүний нөөцийн хомсдол нэмэгдэж, чадвартай ажиллах хүчний эрэлт улам бүр нэмэгдэж, бизнес эрхлэгчдийн хооронд чадварлаг ажиллах хүчний төлөөх өрсөлдөөн үргэлжилсээр байгаа энэ үед байгууллагууд хүний нөөцийнхөө салбарт ямар менежмент хийх хэрэгцээ үүсч буй талаар MCastle LLC-ийн Байгууллагын хөгжил хариуцсан захирал, М-Си-Эс Группийн ХН-ийн зөвлөх М.Дэлгэрцэцэг “Талантуудын төлөөх өрсөлдөөнд хэрхэн ялах вэ?” сэдвээр илтгэл тавилаа.

Дараагийн илтгэгчээр BSP компанийн үүсгэн байгуулагч В.Ганзориг “Танигдахуй” сэдвийн хүрээнд сонирхолтой мэдээлэл хуваалцаж, санал солилцсон. Бизнесийг удирдах, хүмүүсийг ажилд авах, тэднийг удирдан зохион байгуулах нэг талаар өөрчлөлт, сорилттой нүүр тулгарах процесс гэдгийг онцолсон.

Бизнесийн орчин асар хурдтай өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа нь хүний нөөцийн салбарт ч тусгалаа олж хөдөлмөрийг хөнгөвчлөх, бүтээмжийг сайжруулах технологидоо хөрөнгө оруулж, ажилтнаа чадавхжуулах шаардлага бий болсон. “𝗛𝗥 𝗘𝘃𝗲𝗻𝘁 & 𝗡𝗲𝘁𝘄𝗼𝗿𝗸𝗶𝗻𝗴” нь хоёр сар тутам зохион байгуулагдана.

Энэ удаагийн арга хэмжээнд Шунхлай ХХК, Хан Алтай ресурс ХХК, Таван Богд Групп, Сүү Хувьцаат Компани, Премиум Корпорэйшн, Номин Холдинг, Монос Групп, Мобиком корпораци ХХК, Мандал Ресурс ХХК, Жүр Үр ХХК, Жем Интернэшнл ХХК, Горгаз ХХК болон бусад байгууллага аж ахуй нэгжийн удирдлага, хүний нөөцийн мэргэжилтнүүд оролцлоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 3 цагийн өмнө 139.5.217.128

Монгол хэлээрээ ярьж, монголоороо сэтгэдэг байж л монголчууд бусдаас дутахгүй амьдарна. Юун "талант" малант вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж