БНСУ-ын сонгуулийн кампанит ажил 7 өрсөлдөгчтэй эхлэв

БНСУ-ын сонгуулийн кампанит ажил 7 өрсөлдөгчтэй эхлэв

Наранжаргал Мандах
Наранжаргал Мандах
БНСУ-ын сонгуулийн кампанит ажил 7 өрсөлдөгчтэй эхлэв

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгууль зургадугаар сарын 3-нд болно. 22 өдрийн турш үргэлжлэх сонгуулийн сурталчилгааны кампанит ажил долоон өрсөлдөгчтэйгөөр өнөөдөр /2025.05.12/ эхэлж байна.

Либерал Ардчилсан намаас нэр дэвшигч Ли Жэ Мёны хувьд бусад өрсөлдөгчөө бодвол нэр хүндтэй нэгэн. Түүний сонгуулийн кампанит ажлын нээлттэй зэрэгцээд Либерал Ардчилсан намын дэргэдэх Ардчиллын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Ногоон ном 2025” хэвлэгджээ. “Та ямар улсад амьдрахыг хүсдэг вэ?” гэсэн асуултыг 6315 иргэнээс асууж, хариултыг нэгтгэсэн нь энэхүү ном юм.

Намын сонгуулийн хороо өнөөдөртөө багтаж Үндэсний ассамблейд Ли Жэ Мёны 10 амлалтыг танилцуулна.

Консерватив Ардын хүч намаас нэр дэвшигч Ким Мүн Сү Сөүлийн Сонгпа дүүрэг дэхь худалдаачидтай уулзаж, кампанит ажлаа эхлүүллээ. Түүний танилцуулсан 10 амлалтад компанийн эрх чөлөөг баталгаажуулах, дундаж давхаргынхны орлогыг нэмэгдүүлэх зэрэг багтжээ.

Өмнөд Солонгосын Төрийн албаны сонгуулийн тухай хуулийн 59 дүгээр зүйлд албан ёсны сурталчилгааны үйл ажиллагаа 22 хоногоор хязгаарлагдана гэж заасан байдаг. Энэ нь шударга байдлыг хангахаас гадна замбараагүй сурталчилгааны үр дүнд бий болох нийгмийн эмх замбараагүй байдал, хэт өрсөлдөөнөөс урьдчилан сэргийлэх зорилготой.

ЭХ СУРВАЛЖ: KOREA HERALD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж