“Номын чимээ” уралдаанд 30 мянган сурагч оролцож байна

“Номын чимээ” уралдаанд 30 мянган сурагч оролцож байна

“Номын чимээ” уралдаанд 30 мянган сурагч оролцож байна

Хамгийн өргөн цар хүрээг хамарч буй “Номын чимээ” уралдаанд ерөнхий боловсролын сургуулийн 1300 ангийн 30 мянга гаруй сурагч оролцож байна.

Блокчейн технологийг ашиглан хүүхэд бүрд тэгш боломжийг олгох, өсвөр үе хүүхэд залуусын цагийн менежментийн шинэ тренд болж буй сонсдог номыг үнэ төлбөргүй санал болгох, тэдний оюунд хөрөнгө оруулах зорилготой "Zangia Audio" өнгөрсөн долоо хоногт App Store, Google Play "Book" цэсний Тэргүүн байранд бичигдэн хамгийн олон удаа татсан апликейшн боллоо.

“Номын чимээ” уралдаан энэ сарын 15 хүртэл үргэлжлэх тул шинээр бүртгүүлэн оролцох бүрэн боломж, хугацаа байгааг сурагчдадаа дуулгая!

Уралдаанд сурагчид "Зангиа Аудио" платформд бүртгүүлж, “Номын чимээ" хуудсанд байршиж буй номуудаас сонсож оролцоно. Ангиараа оролцох ба ангийн багш "Зангиа Аудио" веб хуудаст нэвтэрч, "Багшийн булан" хэсэгт өөрийн ангийн хүүхдийн овог нэр, утасны дугаарыг бүртгүүлэн анги нээж оролцоно.

Номын чимээ уралдааны хүрээнд хамгийн олон ном ангиараа сонссон 21 ангид NOTEBOOК гардуулахаас гадна ялагч болсон ангийн хамгийн олон цаг ном сонсож уралдааныг тэргүүлсэн 6-12 дугаар анги тус бүрийн сурагч бүрийг 100 мянга ,

2-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн сурагч бүрийг 60 мянга,

3-р байр эзэлсэн 6-12 дугаар анги тус бүрийн сурагч бүрийг 30 мянга дүнгээр "Зангиа аудио" платформоос төлбөртэй ном сонсох эрхийн бичгээр шагнана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 5 цагийн өмнө 202.9.40.24

Хулгайч х***а манж л******д 35 жил дэндүү их баялг хулгайлсн л даа мнголын баялг хулгай шааж хулгайлгдсн баялг-р хужаагууд тэжээгдж бгаа гэх-р ямар их баялгтай асар их баялгтай улс гэдг харагднаа. Зэвүүн х***а манж лаларуудыг х***а манжруун хөөж далд оруулж алга болго даврцн туйлцн түрүүний бөөсүүд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж