"Нүхэн жорлонгийнхоо дэргэд 1-3 монос тарих хэрэгтэй"

"Нүхэн жорлонгийнхоо дэргэд 1-3 монос тарих хэрэгтэй"

"Нүхэн жорлонгийнхоо дэргэд 1-3 монос тарих хэрэгтэй"

Монгол Улсын зөвлөх агрономич С.Тунгалагаас хашаандаа ямар модыг хэрхэн тарих талаар тодрууллаа.


-Иргэд ихэвчлэн ямар модны суулгацыг сонирхож байна. Та мод тарих хүсэлтэй хүмүүст ямар зөвлөгөө өгч байна вэ?

-Улаанбаатар хотын гэр хороололд 200 мянга гаруй айл өрх амьдарч байна. Бид амьдарч буй орчноо сайжруулахын тулд мод тарих нь зүйтэй. Хамгийн тулгамдаж байгаа асуудлын нэг бол нүхэн жорлон. Тиймээс бохир ухсан газартаа монос тарих хэрэгтэй. Үнийн хувьд ч харьцангуй хямд үнээр худалдаалдаг мод. Монос мод Туул голын ай саваар их ургадаг. Үүнээс гадна иргэд хашаандаа жимс хүнсний зориулалтаар мод тарьдаг болсон байна. Тэр утгаараа үхрийн нүдний суулгацыг их сонирхон худалдаж авдаг. Мод нь маш сайхан үнэртэй. Навчийг нь хандалж цай хийдэг байх жишээтэй. Мөн голт бор гэдэг маш сайхан үнэртэй, нил ягаан цэцэгтэй мод гэх мэт жимстэй, цэцэгтэй модыг олноор худалдаж авдаг.

Бид сүүлийн 18 жил Барилгачны талбай дээр модны суулгац, үрсэлгээний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Уг үзэсгэлэн худалдаанд 30 гаруй төрлийн мод худалдаж байгаа юм.

Хамгийн гол нь модоо тарихдаа 1-1.5 метрийн зайтай тарьж, зөв хэлбэржүүлэх нь чухал. Тэгэх тусам нь гоё титэм үүсч, улам залуужиж сайн ургадаг. Иргэд 2-3 настай, хялгасан үндэс сайтай модны суулгац худалдан авч, тарих хэрэгтэй. Мод тарихдаа 50х50 нүхэнд үрсэлгээ хийсний дараа нэг сайн услах шаардлагатай. Дараагийн өдөр нь дахин сайтар усална. Хангай газар бол зургадугаар сарын 22-ноос хур бороо орчихдог бол говийн нутгаар усалгааг ойр ойрхон хийх шаардлагатай байдаг.

-Модны суулгацыг хэдэн төгрөгөөр зарж байна вэ?

-Жишээлбэл, хайлаас модны суулгац 500-5000 төгрөг, улиас модны суулгац 5000-25 мянган төгрөг, шилмүүст мод буюу нарс, гацуур мод маш их арчилгаа шаарддаг учраас 10 см нь 10 мянга төгрөгийн үнээр зарж байна. Иргэд зуслангийн газартаа мөнхийн ногоон гацуур болон шилмүүст мод олноор тарьдаг болсон. Үзэсгэлэн худалдаанд оролцож буй хувь хүн, аж ахуйн нэгжүүд бүгд гарал үүслийн бичигтэй суулгац тарьж байна.

-Иргэд хавар, намрын улиралд мод тарьдаг. Аль улиралд мод тарихад илүү тохиромжтой байдаг вэ?

-Ерөнхий жилийн дөрвөн улиралд мод тарих боломжтой. Хамгийн гол нь арчилгаа чухал. Сүүлийн үед иргэд улирал харгалзахгүйгээр бортготой мод тарьж байна. Хүмүүс модны суулгац худалдан авахдаа нахиа задраагүй мод худалдан авах хэрэгтэй. Модны мөчир нь зөөлөн, хугардаггүй, шинэ байдаг. Жимсний модыг цэцэглээд ирэхээр усалгааных нь хэмжээг нэмж, хэрэгцээтэй бордоогоор борддог. Эмийг яаж хэрэглэдэг билээ. Яг тэрэн шиг бордоог зааврын дагуу ашиглах нь зөв.

Гэрэл зургийг Л.Энх-Оргил

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж