Ж.Мөнхбат аваргын хөшөөг Төв цэнгэлдэхийн гадна түр байршуулжээ

Хуучирсан мэдээ: 2025.05.12-нд нийтлэгдсэн

Ж.Мөнхбат аваргын хөшөөг Төв цэнгэлдэхийн гадна түр байршуулжээ

Ж.Мөнхбат аваргын хөшөөг Төв цэнгэлдэхийн гадна түр байршуулжээ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дуурсагдах, далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбатын дурсгалд зориулсан хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд түр байршуулжээ. Уг хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урласан бөгөөд нээлтийн ёслол 2025 оны зургадугаар сарын 3-нд болох гэнэ.

Далай даян Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны цээж баримлыг өмнө нь 2023 онд түүний төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант суманд босгож байсан. Энэ удаа гэр бүл үр хүүхдүүдээс нь Улаанбаатар хотод байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна гэрэлт хөшөөг босгож байгаа аж.

Төв аймгийн Эрдэнэсант сум, мөн тус сумын ерөнхий боловсролын сургууль нь Монгол Улсын ууган, сум ууган сургуулиудын нэг бөгөөд хоёр жилийн өмнө 100 жилийн ойгоо тэмдэглэн, өнгөрүүлж байв. Түүхт ойн хүрээнд Монгол түмний домог болсон их аваргын цээж баримлыг бүтээлгэж, хүндэтгэл үзүүлж байсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж