Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлэв

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлэв

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргүүдийг шүүхэд шилжүүлэв

Прокурорын байгууллага 2025 оны тавдугаар сарын 5-9-ний өдрийг хүртэл хугацаанд 239 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал,

  • Иргэн Ж.Г нь Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нэр бүхий албан тушаалтантай үгсэн хуйвалдаж, өөрийн шууд хяналтад үйл ажиллагаа явуулдаг компаниараа дамжуулан “Улаанбаатар төмөр замаар олон улсын болон орон нутгийн харилцаанд тээшний вагон тээвэрлэх” хамтран ажиллах гэрээ байгуулж, тус компанийн орлого болох 600 мянган ам.долларын хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор гадаад улсад өөрийн үүсгэн байгуулсан компанийн дансанд шилжүүлж, улмаар Улаанбаатар хотод үйлчилгээний зориулалттай объект болон газар худалдан авч мөнгө угаасан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, Эрүүгийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-уул, Сонгинохойрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн Г.Э нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 518 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51.8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн Б.Б нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 554 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 55.4 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • Иргэн П.М нь их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 524  сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 52.4 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд,
  • “С” ХХК-ийн удирдах албан тушаалтан их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 518 сая төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр худал тодорхойлон, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 51.8 сая төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн 1 /Татвар төлөхөөс зайлсхийх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд
  • Иргэн Э.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенц”-ын I жагсаалтад багтсан, мансууруулах эмийн найрлагатай 40 ширхэг “Морфин” тариаг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, бусдад худалдсан, уг гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 2, 3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд тус тус шилжүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Вартат 7 цагийн өмнө 202.126.91.214

хулгайч луйварчдын идэж уусны дэргэд татварын өр гэдэг нь юу юм бэ.Улсын мөнгө идээгүй,татварын мөнгө идсэн нөхдүүд зүгээр явж байна.Татварын байцаагчид бол ихэнх нь жижиг гарын АВИЛГАЧИД,НОВШНУУД байдаг.Олон ч аж ахуйн нэгжийг цааш харуулсан.

Avatar

иргэн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй асуух л асуулт 8 цагийн өмнө 103.57.95.147

МАН-ийн дарга,гүйцэтгэх засгийн тэргүүн топын топ шудрага гэгч Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ар гар,хүүхдүүдийхээ ахуйн зардлын эх үүсвэр болох мөнгөн оролгын эх үүсвэрийг үнэн зөвөөр тайлагнаж хүн амын оролгын татвар болон худалдан авалт тутамдаа нөт төлдөг үү? Хэрээ төлөөгүй бол ямар арга хэмжээ ноогдуулох бол?

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 202.179.25.231

Татвар төлүүлээд л байдаг. Дарга нар нь татварын мөнгөөр зугаацаад л байдаг

Avatar

Нэргүй 10 цагийн өмнө 202.70.38.50

Нэр ус ажлын газартай нь зарлаач юундаа хайцайлдаг юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж