Мьянмарын төв хэсэгт гуравдугаар сарын 28-нд болсон газар хөдлөлт хөрш зэргэлдээ улсуудад хүртэл мэдрэгдсэн билээ. Ялангуяа Тайландын нийслэл Бангкокт чичирхийлэл асар хүчтэй байснаас болж баригдаж байсан 30 давхар барилга нурсан. Энэхүү аймшигт явдлын улмаас 89 хүн нас барж, есөн хүн гэмтэж бэртсэн юм.
Долоон хүн сураггүй хэвээр байсныг өнгөрсөн Бямба гариг /2025.05.10/ хүртэл идэвхтэйгээр эрэн хайжээ. Тэгвэл өргөн хүрээтэй аврах ажиллагаа явуулсан ч үр дүнд хүрээгүй тул ажиллагааг зогсоож буйгаа Тайландын эрх баригчид мэдэгдэв. Гэхдээ барилгын талбайгаас зайлуулсан үлдэгдлүүд дээр үргэлжлүүлэн ажиллана гэжээ.
Барилга дээр ажиллаж байсан ажилчдын олонх нь Мьянмар болон бусад улсаас ирсэн байсан.
Тухайн барилгад ашиглаж байсан ган нь стандартын шаардлага хангаагүй байсныг Тайландын албаныхан мэдэгдээд буй. Энэ хэрэгтэй холбоотойгоор Тайландад хууль бусаар үйл ажиллагаа эрхэлж байсан Хятадын нэгэн компанийг сэжигтнээр татжээ.
Нэргүй 6 цагийн өмнө 103.212.162.103
Хэзээ нэгэн цагт түүнээс олон хүний аминд хүрэх байж. Баригдаж дуусаагүй байхдаа цөөн хүнийг цааш харуулж дээ
Галаа 9 цагийн өмнө 122.201.31.103
Бас л чанга хуультай Тайландад чанаргүй ган ашиглаж байхад манайд бүр дууссан юм байна дөө.