МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна

МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна

МАН-ын бүлэг Хөгжлийн банкны тухай хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2025.05.12/ ээлжит хуралдаанаараа Хөгжлийн банкны тухай хуулийн төсөл/шинэчилсэн найруулга/-ийн талаар мэдээлэл сонссон байна.

Засгийн газраас боловсруулсан дээрх төсөлд Хөгжлийн банкийг экспорт, импортын банк болгох зохицуулалт тусгасан юм. Харин МАН-ын гишүүд “Уг хуульд Хөгжлийн банкны засаглалыг сайжруулах зохицуулалт тусаагүй. Хөгжлийн банкны үйл ажиллагаа хүнд байгаа үед “Эрдэнэс Монгол” нэгдэл компанитай хамтын ажиллагаа өрнүүлэх нь тус нэгдлийг эрсдэлд оруулж болзошгүй. Мөн хуульд Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд санхүүгийн үйл ажиллагаанд оролцохгүй, томилгоотой холбоотой асуудлыг шийдэхгүй байхаар зохицуулсан нь буруу. Зөвхөн Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын шийдвэрт үндэслэх нь учир дутагдалтай гэх санал шүүмжлэл гаргажээ. Бүлгийн гишүүд одоогоор энэхүү хуулийн төсөлтэй холбоотой байр сууриа хараахан нэгтгээгүй байгаа аж.

Мөн энэ цаг мөчид УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Тус бүлэг Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн мэдээлэл сонсоно. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төслийн талаарх мэдээллийг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс танилцуулах аж.  Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн төслийн танилцуулга /шинэчилсэн найруулга/, Ардчилсан намын хөтөлбөрийн төслийн танилцуулга мэдээллийг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибал хийхээр төлөвлөжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 9 цагийн өмнө 124.158.108.60

Монгол банкны захирал асан Чулуунбат Хөгжлийн банк хэмээх Төрийн банк байгуулахыг эрс эсэргүүцэж байжээ. ХБ нь дарга нарын хамсаатан, түүний гэр бүлийн банк болно. Би насаараа банкны салбарт ажилласан, өр зээл төлүүлэх гжу махаа иддэг байлаа,
үүнийг сайн мэднэ гэж хэлж байжээ. Одоо ч хамгийн муу банк бол нөгөө л Төрийн банк, бүх үзүүлэлтээрээ бусдаасаа муу банк.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж